Ням гарагийг хэрхэн төгсгөх нь таны амжилтад нөлөөлнө
2018, 11 сарын 17. 17:271

Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаагаар нийт хүн амын, насанд хүрэгчдийн 78% нь Ням гарагийн үд өнгөрөхөөс эхлэн ирэх долоо хоногийн ажлын өдрүүдийг бодон тогтмол сэтгэлээр унаж, дургүйлхдэг гэжээ. 

Тэгэхээр завгүй ажлын өдрүүдийн алжаал ядаргаагаа тайлах Ням гарагт ихэнх хүмүүс ажилдаа очих талаар сэтгэл гонсойж суудаг байх нь. Мөн энэ өдөр дуусаагүй ажил, хэлэлцээр, ирэх долоо хоногт дуусгах ёстой ажлын талаар бодож стресст автах олонтаа аж.

Та хэдий ажилдаа дуртай байсан ч Даваа гарагийн стресст нэг л мэдэхэд өртсөн байдаг. Харин амжилт бүтээлээр дүүрэн яваа хүмүүс Ням гарагийн гунигтай хэрхэн тэмцэж, бие сэтгэлээ ирэх ажлын өдрүүдэд хэрхэн бэлддэг бол?

Гэр бүл, найз нөхөд ба чухал гэж үздэг хүмүүстэйгээ цагийг зөв өнгөрүүлнэ.  

Тэд ажлын өдрүүдэд элдэв ажилд дарагдаж, энэ хүмүүст бараг л олдохгүй гэдгээ мэддэг. Тиймээс амралтын оройг хайртай хүмүүстэйгээ өнгөрөөдөг. Гэхдээ энэ цагийг зөвхөн тэдэнд зориулна.

Тэд зугаатай зүйл төлөвлөнө.  

Энэ зөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь энэ байх. Зугаатай зүйл төлөвлөснөөр амралтын өдөр урт болсон мэт санагдаж, ирэх Даваа гарагаас илүү ирэх амралтын өдрүүдэд анхаарч эхэлдэг.

Ирэх долоо хоногоо төлөвлөнө.  

Зарим нь Ням гарагийн орой ирж буй долоо хоногийн зорилт, төлөвлөгөөгөө гаргана. Гэхдээ хамгийн гол нь өөрийгөө стресстүүлж, зовоолгүй төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Эс бөгөөс Баасан гарагт энэ ажлыг хийгээрэй.

Тэд идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийнэ.

Цэцэрлэгт хүрээлэнд салхилах, теннис тоглох, фитнес зааланд дасгал хийх гээд олон сонголт бий. Хуримтлуулсан хороо хөлс болгож гадагшлуулснаар ажлын идэвх нэмэгддэг.

Хойшлуулж ирсэн ном, нийтлэлээ уншина.  

Тэдний ихэнх нь ням гарагийн орой уншлага хийнэ. 

Хэлсэндээ хүрнэ.  

Хэдий бид амлалт өгч, сэтгэл дотроо бодож явдаг ч хэлсэндээ хүрэх цаг арай л хангалтгүй байдаг. Харин энэ өдрүүд бол амлалтаа биелүүлэх хамгийн таатай үе. 

Тэд амарна.  

Бүтэн нойр, тэжээллэг хүнс хамгийн чухал нь. Таны бие болоод сэтгэлийг эрч хүчээр хангана.

Сайн дурын ажилд оролцоно.

Амралтын өдрийг төгсгөх бас нэгэн таатай арга бол сайн дурын ажилд оролцох. Хангалуун амьдралаас хол тасарсан хүмүүст үйлчлэх нь стрессээ тайлах шилдэг арга. Энэ бол хүн чанараа хадгалж, нийгэмтэйгээ холбогдох боломж мөн нийгэмдээ буцааж хөрөнгө оруулалт хийх боломж.

Өндөр өнгөөр төгсгөнө. 

Яаж ч байсан Даваа гараг болдгоороо болох тул аль болох эерэг зүйл бодох хэрэгтэй. Ням гараг бол ирэх долоо хоногийн төлвийг урьдчилан харах, гэнэтийн зүйлд бэлдэх өдөр. Дээрх бүхнийг хийсний ачаар шинэ өдрийг зөв хөл дээрээ босож эхлүүлнэ.

Ингээд л улам их амжилт гаргана даа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
uyanga
127.0.0.1
   /
2018, 11 сарын 30. 10:24

Saihan zovlogoo baina

Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15