Цагийн менежментийг сайжруулах 7 арга
2018, 10 сарын 16. 10:300

Бидний хувьд цагийг үр дүнтэй өнгөрүүлэх нь хүндхэн ажлуудын нэг болоод байгаа билээ. Анхаарал сатааруулах зүйлд хязгаар үгүй тул өдрийн хэдэн цагийг эсвэл долоо хоногийн хэдэн өдрийг тийм ч хэрэгтэй биш,  зугаатай бус байдлаар өнгөрүүлэх нь элбэг. Иймд цагаа зөв хуваарилж сурах нь таны амьдралыг илүү хялбар болгож амжилттай ажиллахад тань тусална.

Бизнетворк Консалтинг ХХК-иас хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд явуулсан судалгаанд үндэслэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

Та урсан өнгөрөх хором, мөч бүрийг үнэ цэнэтэй өнгөрөөмөөр байвал цагийн менежментийг сайжруулах оюуны долоон техникээс суралцаарай.

  1. Өдөр бүр зорилгоо төсөөлье

Өглөө сэрсэн даруйдаа өнөөдөр юу хийх талаар бод. Ямар ажлыг өнөөдөр бүрэн дуусгамаар байна? Өнөөдөр ямар байдлаар бие сэтгэлээ хөгжөөмөөр байна? (өдөр тутмын зорилго бүхэлдээ ажилтай холбоотой байх шаардлагагүй. Өнөөдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх эсвэл ууланд алхах төлөвлөгөө байж болно). Дараа нь  зорилгууд тань биелж байгаагаар хэдэн минут төсөөл. Бүгд дууссаны дараа танд ямар мэдрэмж төрөх бол? Төлөвлөсөн бүхнээ дуусгасан гэх хүчтэй мэдрэмжийн ачаар та тухайн өдөр төлөвлөсөн бүхнээ хойшлуулалгүй дуусгах эрч хүчтэй болно.

  1. Ажлаа хойш тавихаа больё

Ер нь хүн төрөлхтөн ажлаа хийхээс илүү яаж хийнэ ээ, яаж дуусгана аа гэдэгт санаа зовсоор хамаг энергиэ барах гээд байдаг. Ажил хойшлуулна гэдэг нь таны бодолд, тус ажил хуримтлагдсаар л байна гэсэн үг. Гэтэл үүнээс болж амрах учиртай цагаар өөрийн мэдэлгүй хийх ажил байгаагаа санаж дахиад л сэтгэлээ чилээнэ. Ийм маягаар дуусгаагүй ажлын төлөө оюуны энергийг үрэн таран хийхийн оронд ажлаа тэр дор нь дуусгаж сурах хэрэгтэй.

  1. Эцсийн хугацааг нь тогтоож өг

Ажил хийх сэдэл төрөхгүй бол дуусгах эцсийн хугацааг тогтоох хэрэгтэй. Зарим ажил угийн гүйцэтгэж дуусгах хугацаатай ирдэг. Харин хугацаа заагаагүй ажилд та өөрөө дуусгах өдрийг товлосон нь дээр. Эцсийн хугацаа нь залхуурлаа давж, хүсэл төрөхгүй байсан ч амжиж дуусгах сэдэл болдог. Хамгийн чухал нь өөрийн товлосон хугацааг ягштал мөрдөх ёстой. Яахав яахав гээд үл ойшоогоод эхэлбэл энэ арга үр дүнгүй болно. 

  1. Хийх зүйлийн жагсаалттай болъё

Цагийн менежментийн түгээмэл техник бол хийх зүйлсийн жагсаалт. Гүйцэтгэх ёстой ажлаа цаасан дээр буулгаснаар тухайн ажил санаанд багтаж, хялбар мэт санагддаг аж. Одоо дахиад хэр их ажлыг хэрхэн хийх ёстой талаар ерөнхий цагийн баримжаатай болж, дуусгасан ажлаа ч үлдээлгүй мэдэж авна. Мөн дууссан гэх тэмдэглэгээ хийх төдийд л сэтгэл ханамж авч, өөрт урамшдаг байна.

  1. Олон ажил зэрэг амжуулахаа больё

Зарим хүмүүс өөрийгөө нэг дор олон ажил зэрэгцүүлж чаддаг гэдэг. Гэвч тэдний цөөн хувь нь тэгж чаддаг нь тун тоогүй. Судалгаагаар нэг дор хэдэн ажил хийснээр ажлын үр бүтээмж буурдгийг харуулжээ. Тэгэхээр хийх зүйлээ эхнээс нь нэн чухалчилж сурах нь олон ажил зэрэг амжуулахаас хамаагүй үр дүнтэй. Үр бүтээмж буурахаас гадна хэт ачаалснаас болж ядарна, ажил хэцүү санагдана, стрест автана. Бүхнийг нэг дор дуусгах гэж хичээхийн оронд чухлаас нь эхэлж байгаад нэг удаад нэг л ажилд анхаарах хэрэгтэй. Дуусан дуустал нь тэрхүү нэг ажлаа л хий.

  1. Өөрийгөө шагная

Ажлаа дуусгасан бол өөрийгөө шагна. Мэдээж хийсэн гэх тэмдэглэгээ тавих бүрдээ гадуур гарч наргиж цэнгэхгүй. Харин гадаа гарч цэвэр агаар амьсгалах, жүүс уух зэрэг жижиг үйл хийгээрэй. Таны  шагнал эрүүл байхаас гадна цаг ихээр авч болохгүй. Тухайлбал шагнаж байна гээд торт идэх эсвэл хоёр цагийн завсарлага авах нь тохиромжгүй. Зөвөөр үйлдэж чадвал жижиг шагналууд том нөлөөтэй.

  1. Амрах цаг

Шил дараалсан ажлуудыг дуусгах гэж илүү цагаар сууж шаргуу ажиллана. Ингээд л таны сульдах мөч ирнэ. Энэ мөчөөс эхлэн хичнээн шаргуу ажилласан ч үр дүн нь өмнөхөөс ялгаагүй болж, нэг ажилд зарцуулах цаг ч уртасна. Хамгийн гол нь ажлаас болж сульдах нь эрүүл мэндэд халтай. Иймд та хэзээд түр азнаж, амрах учиртайгаа мэдэрдэг байх хэрэгтэй. Тухайлбал өдөрт төлөвлөсөн ажил, зорилгоос хэдийг гүйцээсний дараа богино хугацааны завсарлага авч амар. Амрах цаг бол цагийн менежментийн нэгэн хэсэг. Дараагийн ажлаа үр бүтээмжтэй, богино хугацаанд биелүүлэх бэлтгэл тул цагийн гарз хэмээн үзэх хэрэггүй.

Эдгээр оюуны техникийг өөрийн болгосноор таны цагийн менежмент сайжрах болно. Үр дүнд нь богино хугацаанд санаснаас олон ажлыг та амжуулж чадна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02