Ажил горилогч нараас юу асуух вэ?
2018, 6 сарын 11. 10:340

Ажил горилогчоос тогтмол асуудаг асуулт бий юу? Тийм бол тань шиг олон хүн бий. Ярилцлага явуулсан арвин туршлагатай хэн бүхэнд ажил горилогчийн ур чадвар, ажилд тохирох байдал, байгууллагын соёл ба орчин нөхцөлд хэр нийцтэй байх талаар хариулт авчирдаг дуртай асуулт гэж бий.

Эдгээр асуултыг ярилцлагын тулгуур гэж болно. Хэрэв ярилцлагын протокол хөтөлдөг бол амжилттай ажил горилогч нарыг илрүүлэхэд тусалсан асуултын мөрөөр яваад үзээрэй.

Мөн амжилттай ажиллаж буй хүмүүс тань ямар асуулт асуусан байдгийг мөн мэдэх хэрэгтэй.

Хэрэв ажилд авсан тохиолдолд ямар чадвар гаргаж, ямар амжилт үзүүлээсэй гэж хүснэ тэр хэсгүүдэд гэрэл тусгаж өгдөг зүйл бол ярилцлагын асуулт билээ. Мөн ажлын туршлага, асуудал шийдэх арга техникийг ч дүгнэхэд тус болно. Хүмүүс болон ажлын орчинтой хэр харилцаатай байх талаар урьдчилсан төлвөөс харуулдгийг ч дурдахгүй өнгөрч болохгүй нь.

Ингээд ярилцлага авагч нарын ‘цайны’ гэж болох асуулт болон тэдгээрийн цаад учиртай танилцана уу.

 

  • Ажил дээрээ гаргасан хамгийн том амжилтын талаар ярьна уу.

 

Зорилго: Хувь хүний үнэт зүйл, үзэмж болон юуг чухалчилж үздэг болохыг харуулна. Мөн тухайн хүн амжилт гэдгийг хэрхэн тодорхойлдог нь мэдэгдэнэ. Үүнтэй уялдуулан хувь хүний эрхэмлэдэг гурван зарчмын талаар асууж бас болно.

 

  • Таны хувь нэмэр ажлын ямархуу орчинд хамгийн үр өгөөжтэй байх вэ?

 

Зорилго: Ажил горилогчийн хэрэгцээ танай ажиллах орчинтой нийцтэй байх хэрэгтэй. Мөн соёлын болон ажлын орчинд хэр зохимжтойг давхар мэдэх юм. Таны хувьд баг хамт олонтой хамтрах гэж зовдог ганцаардмал нэгнийг багт элсүүлье гэж бодохгүй нь тодорхой.

 

  • Таны идеал дарга ямар удирдах арга барил, харилцаатай байх бол?

 

Зорилго: Үүгээр хэрхэн бие даан ажиллах чадвартайг харах юм. Тухайлбал ажилчдаа бие даан шийдвэр гаргахыг дэмждэг орчинд байнга хааш чиглэхээ асуудаг хүн төдийлөн тохирохгүй. Харин байнга ажлаа илтгэж, дараагийн ажлын удирдамжаа авахыг шаарддаг газар хэт бие даасан бас хүн хэрэггүй.

 

  • Даалгасан ажил юм уу зорилгоо гүйцээх үедээ үүссэн гол асуудлыг хэрхэн давж байсан бэ? Зорилгоо хэрхэн гүйцээсэн бэ?

 

Зорилго: Өмнөх ажлын үзүүлэлттэй ерөнхийд нь танилцаж чадна. Асуудал шийдэх арга барил болоод түүний хувьд асуудал гэж юу болохыг ойлгоно. Түүнчлэн өмнөх хамтран ажиллагч нартай ямархуу харилцаатай байсныг ч давхар гадарлана.

 

  • Яагаад энэ ажилд анкет бөглөх болов? Энэ орон тооны яг юу нь таны сонирхлыг татав?

 

Зорилго: Зарласан орон тооны юу нь ажил горилогчийн сонирхлыг ихээр татаж буйг мэдэх юм. Харин сонсох хариултаас хувь хүнд идэвх тэмүүлэл өгдөг ба түүний хувьд эрхэм чухал зүйлс нь яг юу болохыг гадарлаж болно.

 

  • Яагаад одоогийн ажлаас гарах болов? (Хэрэв одоогоор ажил эрхэлж байгаа бол)

 

Зорилго:  Түүний зарчим, эрхэмлэдэг зүйл, зорилго үүнээс гадна ажил горилогчоос хүсэж буй зүйлийг мэдэх юм. Үүгээр өөр ажил хайх болсон шалтгааныг та хувьдаа тааварлаж болно. Илүү амжилтад хөтлөх ирээдүйг зүглэж байна ээ эсвэл амжилт үзүүлж чадаагүй  учраас өнгөрснөөс зугтааж байна уу?

 

  • Таныг ажилд авлаа гэж үзье. Тэгвэл бидэнд ямар гурван ур чадвар, чадамжийг та өгч чадах бол?

 

Зорилго:  Үүгээр тухайн хүн өөрийн ур чадвараас яг алийг нь хамгийн чухал, үнэ цэнэтэй гэж боддогийг мэднэ. Мөн зарласан нээлттэй орон тооны талаар хэр судалсныг туршина.

 

  • Таныг энэ албанд авбал ямар гурван ажлыг хийх вэ?

 

Зорилго:  Ажил горилогчийн онцолж буй ажил, тус орон тооны талаар хэр ойлголттойг мөн шинэ нөхцөл байдалд ямархуу байдлаар хүрч очихыг танд хэлнэ.

 

  • Та хуучин баг, хамт олонтой ямар харилцаатай байсан бэ? Тэд таныг хэрхэн тодорхойлох бол?

 

Зорилго: Хамт олонтой харилцах харилцаагаа юу гэж тодорхойлох нь тун сонирхолтой байдаг. Үүгээр тэд энэ хүнтэй ажиллах дуртай байсан эсэхийг мэднэ. Өмнөх ажилдаа хэр нэр хүндтэй, үр бүтээлч ажилтан байсан мөн бусадтай ямархуу харилцаатай байсныг мэдрэх болно. Өмнөх туршлага ирээдүйн үр дүнг бэлгэднэ.

 

  • Таны хийж буй ажил, хувь нэмрийг одоогийн ажил горилогч тань юу гэж тодорхойлох бол?

 

Зорилго:  Одоогийн ажил горилогчийн үзүүлж буй дэмжлэг, санаа бодлыг тухайн хүн хэрхэн тусгаж авдгийг мэдэх боломж. Уг асуултаар одоогийн ажил горилогчтой ямар харилцаатай байгааг дүгнэнэ. Түүнчлэн шүүмж, зөвлөмжийг хэрхэн хүлээн авдаг хүн гэдгийг ч харах завшаан.

 

  • Мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ хөгжүүлэх талаар боддог уу?

 

Зорилго:  Байнга хөгжиж, суралцах дуртай хүн танд таалагдах нь гарцаагүй. Тухайн хүн өөрийн хөгжлийг удирдаж явах нь уу эсвэл ажил горилогчийн өгсөн боломж дор удирдуулах нь уу гэдгийг чих тавин сонсоорой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26