Илтгэх урлаг: Сонсогчидтойгоо холбогд
Илтгэх урлаг бол амжилтад хүрэх хамгийн чухал чадвар юм. Борлуулалтын жижиг танилцуулга, томоохон байгууллагын арга хэмжээ эсвэл буяны үйлсэд зориулсан хандив цуглуулах үйл ажиллагаа байсан ч бусдын өмнө гараад санаа бодлоо хуваалцах ур чадвар хүн бүрд хэрэгтэй.
Олон хүмүүс илтгэх урлагийг зүгээр л нэг мэдээлэл түгээх арга буюу үүрэгт ажил мэтээр хүлээн авдаг боловч үнэн хэрэгтээ хавьгүй илүү зүйл юм. Илтгэгч өөрийн ярьж буй илтгэлээ үр бүтээлтэй болгохын тулд сонсогчидтойгоо холбогдох арга зам олох шаардлага гардаг. Илтгэгч болон сонсогчид хоорондоо холбогдсон тохиолдолд тухайн ярьж буй зүйл улам ойлгомжтой болдог бөгөөд ингэснээр аль аль талдаа өгөөжтэй болох юм.
Илтгэгч арга хэмжээний талаар нарийн мэдээлэлтэй байж сонсогчдын илгээж буй дохиог ойлгож чадвал онолын хувьд хүнд хэцүү санагдаж болох ч сонсогчидтойгоо холбогдох нь тийм ч хэцүү биш юм.
Илтгэлийн төрөл нь бизнесийн эсвэл хөгжөөнт, албан болон албан бус гэх зэрэг тухайн ямар арга хэмжээ вэ гэдгээс бүрэн хамаардаг. Тухайлбал хувьцаа эзэмшигчдийн хурал дээр онигоо яривал тийм ч таатай биш бөгөөд харин хамт олноороо аяллаар явж байхдаа хүмүүсийг инээлгэвэл өөр хэрэг юм.
Сонсогчидтойгоо холбогдож, ярьж буй зүйлээ бусдад хүргэхийн тулд тэдний хариу үйлдлийг анхааралтай ажиглах нь чухал. Хэрвээ хүмүүс унтаж байвал арай өөр арга ашиглаад үзээрэй. Хүмүүсийн дунд таны ярьж буй зүйл ойлгомжгүй байна гэсэн байдал ажиглагдвал тухайн мэдээллээ давтан хэлэх хэрэгтэй.
Бусдад хүргэж буй мэдээллээ итгэл дүүрэн ярьж, илтгэлээ нөхцөл байдалтайгаа уялдуулан мэдрэмжтэйгээр танилцуулснаар илтгэгч болон сонсогчийн хооронд чин сэтгэлийн холбоос үүсгэх боломжтой.
Бид дараагийн зөвлөгөөгөөр “Илтгэх урлагийн 10 дүрэм”-ыг хүргэх болно.