Гүүгл компанийн ажлын зар бичих арга
2018, 3 сарын 27. 12:100

Гүүгл компани ажлын зар бичихдээ үндсэн дөрвөн зүйлийг голчилдог: компани, гүйцэтгэх үүрэг, үүрэг хариуцлага, ур чадвар. Тэдний  судалж үзсэнээр ерөнхий мэдээллээс нарийвчилсан руу буюу байгууллагын талаарх мэдээллээр эхэлж өдөр тутамд ямар үүрэг гүйцэтгэх талаар бичих хэрэгтэй аж. Тухайлбал Гүүгл компани програм хангамжийн мэргэжилтэн ажилд авах бол ажлын зараа дараах байдлаар нийтэлнэ:

  1. Компани: Байгууллагын алсын хараа болон эрхэм зорилгыг тодорхойлно (Гүүгл компанийн эрхэм зорилго бол...)
  2. Гүйцэтгэх үүрэг:  Өдөр тутмын ажлын гүйцэтгэх үүргийг уншигчид шууд хандсан байдлаар бичнэ (Та гүүгл компанийн зүрхэн хэсэг болсон инженерийн багт өндөр чанар бүхий мобайл апликейшн, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх үүргийг багийн хамт гүйцэтгэнэ.)
  3. Үүрэг хариуцлага:  Ажлын үүргийг нарийвчлан бичнэ (Шинэ мобайл апликейшн турших, хөгжүүлэх ...).
  4. Шаардагдах ур чадвар: Тус ажлыг хийхэд шаардагдах боловсрол, туршлага, ур чадварыг хамруулна. Тун тодорхой бичнэ. (C++/Java заавал шаардлагатай )

Гүүгл компанийн ажлын зарын ерөнхийд нь боловсруулах үүргийг ажилтны шалгаруулах баг хариуцдаг. Тэднээс гаднаҮүнийтан шалгаруулах менежер, багийн гишүүд, тухайн үүрэгт ажлын талаар илүү ихийг хүмүүсийн гараар дамжина. Үүгээр багийн бусад гишүүд ямар хүлээлттэй байна, энэ нь байгууллагын үйл ажиллагаанд ямар байдлаар нөлөөлөхийг тодруулах юм.

Ажлын зар бичихдээ ажил горилогчид компанийн талаар зохих мэдээлэл өгөхөөс гадна компани ажил горилогчоос юу хүсэж буйг оруулдаг. Ажилтан шалгаруулах багийнхан ажлын зарын бүтэц, контент, утга санааны ойлгомжтой болон тууштай байдлыг нэгд нэгэнгүй шалгадаг онцлогтой.

Ажлын зарыг олонд нээлттэй болгохын урьд ажилтан шалгаруулах менежерээс гадна тухайн ажлыг хийдэг хүнээр оновчтой, тодорхой байдлыг нягтлуулах хэрэгтэй. Ингээд Гүүглийн өгөх зөвлөгөө бол:

  • Ажлын зарын тодорхойлолтыг чангаар унш
  • Цөөн үгтэй байх тусам сайн
  • Тодорхой бөгөөд хүн бүрд ойлгомжтой үг хэллэг хэрэглэнэ. Мэргэжлийн болон товчилсон үг аль болох бага хэрэглэнэ

Үгийн сонголт оновчтой байхаас гадна ажлын зарын ерөнхий бүтцийг анхаарна. Тэдний хийсэн судалгаагаар ажил горилогчид сунжирсан тексттэй хэсгийн алгасаж, шалгуур бүхий хэсгийг уншдаг байна. Иймд ажил горилогчид уншихад хялбар формат  (тусгайлсан эхлэл хэсэг, сум, богино текст) хэрэглэх хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47