Баян болох уу? Танд хэрэгтэй хоёр үг
2018, 2 сарын 26. 9:340

 

Баян болох уу? Танд хэрэгтэй хоёр үг

 Марк Кюбан бол Америкийн бизнесмен, хөрөнгө оруулагч, зохиолч, тэрбумтан. Амжилттай яваа ухаалаг залуу. Түүнд танил тал, капитал, хөрөнгө бүтээх туршлага байгаа ч нэг зүйл байхгүй. Үүнийг байгаасай ч гэж хүсдэггүй. Энэ бол 'сэтгэл амрах'.

"Бусад залуус сэтгэл амардаг. Би зурагтын өмнө суугаа харагдах ч сурах зүйлтэй нэвтрүүлэг гараагүй л бол зураг үздэггүй. Би зурагтын урд суунгаа бизнест хэрэг болох зүйлсийн талаар бодож байгаа юм."

Энэ бол Кюбаны амжилтын нууц. Мөнгө эсвэл танил тал түүний нууц биш ээ. Энэ бол бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас ихийг сурах эрмэлзэл.

Ингээд л болсон. Туйлын шаргуу хөдөлмөрлөж чадсан цагт амжилтад хүрнэ.

Ийнхүү бусдаас илүү хүчин зүтгэл гаргаж, бусдаас олон цаг хөдөлмөрлөх нь амжилтын суурь хэмээн хэлэхэд хүмүүс эсэргүүцдэг.

Ажил амьдралын хэмнэл яах бол гэдэг. Зарим нь бүр шаргуу биш харин ухаалгаар ажилла гэдэг. Найз минь шаргуу хөдөлмөр амжилт хоёр шууд хамааралтай биш ээ гэх хүнтэй таарч байлаа.

Харин миний хариу бол үгүй ээ. Та ухаалаг ажиллаж болно. Гэхдээ давхар шаргуу ажиллах ёстой.

Хүсвэл өндөр амжилт гаргасан энтерпренёруудаас жишээ аваад үзье. Билл Гейтс унтахгүй, хувцсаа солихгүй, өөр ажил хийлгүй код бичиж, стратеги зохиож байсан. Ухаантай хүмүүсээр дүүрсэн буюу хурц ухаан бол энгийн нэг норм болсон салбараас шаргуу хөдөлмөрийн үрээр манлайлан гарч ирсэн.

Үнэндээ бол амжилтад хүрсэн энтерпренёруудын түүхээс сонсвол дийлэнх нь тоймгүй олон өдөр 18-24 цаг ажилласан байдаг. Тэдний нэр, бүтээсэн зүйл л өөр болохоос биш яг адил түүх давтагддаг. Долоо хоногийн дөрвөн өдөр ажил гэдэг Тим Феррис хүртэл өдрийг тун завгүй өнгөрөөдөг (мэдээж түүний хувьд хийж буй ажил нь ажил шиг санагддаггүй байх).

Бусад салбарын мэргэжилтнүүдээс иш татаж үзье. General Electric-ийн захирал Жефрей Иммелт 20 гаруй жилийн туршид долоо хоногт 100 гаруй цаг ажиллаж ирсэн. Хичээл зүтгэл өндөртэй хамт олон дунд буюу хичээл зүтгэл бол энгийн нэг үзэгдэл болсон компанид шаргуу хөдөлмөрийн үрээр тодорч чадсан.

Америкийн мэдээллийн технологийн зөвлөлийн гишүүн Марисса Мэйер Гүүгл компанид ажиллаж байхдаа ширээн доогуураа унтдаг байсан. Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк одоо хүртэл ажилдаа хамгийн эрт ирж, хамгийн орой тардаг нэгэн нь байхыг хүсдэг.

Шаргуу хөдөлмөр энэ хүмүүст үр шимээ харамгүй хайрласан. Тэгтэл зарим хүмүүс шаргуу хөдөлмөр надад үр өгөөж хүртээхгүй гэдэг. Магадгүй ухаалаг ажиллах гэсэн сэтгэхүйгээс болоод тэр юм болов уу?

Амжилтад хүрсэн хүмүүс аль хэдийн ухаалаг ажиллаж сурсан байдаг. Тэд бодож саналгүй эсвэл үр ашиггүй ажил хийдэггүй.

Тэдний хүчин чармайлт баатар цол дагуулж, үр шим нь түүхэнд бичигдэж түүнийг нь бид нүдээр үзсээр ирсэн.

Магадгүй та "Тэдийг азын  тэнгэр ивээсэн байх. Цаг үеийн байдал нөлөөлсөн. Өөр хүчин зүйлсийн нөлөө бий" гэнэ байх.

Одоо бол яг зөв цаг. Азын тэнгэрийн ивээлийг өөрт буулгаж чадахгүйгээс хойш мөн элдэв хүчин зүйлсийг ч хянаж дөнгөхгүй тул одоо эхэлье.

Таны хяналтад байх зүйл гэвэл таны гаргах хүчин зүтгэл.

Хүн бүр амжилтыг өөрөөр тодорхойлдог. Гэхдээ уламжлалт хэмжигдэхүүнээр хэмжиж үзвэл хувийн амжилт, хөрөнгө, алдар нэрийг тэгшитгэх зүйл бол шаргуу хөдөлмөр юм.

Та бусдаас ухаантай биш байж болно. Мөн бусдаас илүү авьяаслаг биш. Мөн бусад шиг танил тал, таатай орчин, сайн боловсрол танд байхгүй байх.

Зарим зүйлс таны талд байхгүй нь тодорхой. Гэхдээ та үргэлж бусдаас илүү хөдөлмөрлөж чадна. Энэхүү шаргуу хөдөлмөр байхгүй зүйлсийг бий болгодог.

Эргэн тойрны хүмүүсээс илүүг сурч, илүү хөдөлмөрлөе. Ажил, хувийн амьдралын аль алинд идэвхтэй зүтгэл гаргая. Та хүссэн бүхнээ гүйцэлдүүлж чадахгүй ч их зүйлийг хийж чадна.

Кюбаны хэлсэнчлэн таны дон, үнэн голоос хүссэн зүйл биш л бол эхлүүлэх хэрэггүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45