Удирдагч танд хэрэг болох генералын хоёр зарчим
2018, 1 сарын 17. 9:590

Тэтгэвэрт гарсан генерал Жеймс Маттис саяхан Йордан дахь цэргийн албан хаагч нарт нэгэн мартагдашгүй илтгэл тавьжээ. Уг илтгэлд таныг удирдагчаа хэмээн харж буй албан хаагч нартай хэрхэн ажиллах талаар өгүүлсэн юм.

1. Таны төлөө ажилладаг хүн ба түүний ард буй гэр бүлийг бод

Богино хугацаанд олон удаа тушаал дэвших амархан байдаг шиг эргэн тойрны хүмүүсээс хөндийрөх амархан. Хэр олон удирдагчид өөрийн төлөө ажиллаж буй хүний хүчин зүтгэлд тун элэгсэг дотноор талархал илэрхийлдэг бол?

Тэрээр өөрийн удирдлага доорх албан хаагчдад үүрэг гүйцэлдүүлдэг нэгэн биш харин юмсыг сэтгэл зүрхнээсээ сонирхдог хувь хүн, бид хамтдаа асар цэнэтэй зүйлийг хамгаалан байна хэмээн ойлгуулдаг байжээ.

Учир нь сүүлийн үед хүмүүс хийж буй ажлаас утга учир эрэлхийлэх нь олон болжээ. Тэд таны хэлсэн зарчмыг баримтлан ажиллаж буй эсэхийг мэдэх хэцүү. Харин нэгэн ижил сэтгэлтэй хүмүүсийг удирдах туйлын амар байдаг. Иймд ашиг орлогод дурлахаас илүү хувь хүн бүрд анхаарч, хийж буй ажлаасаа утга учир олоход нь туслах хэрэгтэй.

2. Худал ярихгүй

Ихэнх дарга, захирлууд доод албан тушаалтнуудад худал ярьж дараагаар нь юу ч болоогүй мэт өнгөрч болно гэж үздэг нь туйлын сонин юм. Хэлсэн үгсийг нь үг дуугүй залгилна хэмээн сэтгэдэг. Гэвч үнэндээ бол таныг ярьж байхад “нөгөө утгагүй юм аа ярьсаар л байна” гэж боддог эсвэл хоорондоо шивнэлддэг.

Тухайлбал би “Цэргүүдээ эх орон чин та нараар бахархаж байна. Ард түмэн чинь та нарын төлөө сэтгэлээ чилээж байна” хэмээн ерөнхий зүйлс хэлж болох байсан. Үүний оронд “Яг одоо манай орны үлгэр дууриал болж буй хүмүүс бол та нар. Манай улсын батлан хамгаалах салбар асуудалтай нь үнэн. Та нар ч үүнийг мэднэ. Би ч бас мэднэ. Гэвч та нар минь тэвчээртэй хүлээгээрэй. Ард түмэн чинь нэг нэгнээ ойлгодог, сэтгэл доторх хүндлэлээ ил гаргадаг болтол тэвчээртэй хүлээгээрэй” хэмээн хэлдэг.

Эрс тэрс зан араншинтай хүмүүс цэргийн хуаранд бий. Явцдаа тэд олон бүлэг болон хуваагдаж, сөргөлдөж эхэлнэ. Харин түүний хувьд энэ хандлагыг өөгшүүлж болохгүй хэмээн аминчлан захидаг.

Ингэж үзвэл генерал Жеймс Маттис цэргүүдэд хэний төлөө ажиллаж буйг нь ойлгуулахыг хичээдэг. Мөн өөрийнхөө бодож, мэдэрч буй зүйлийг үнэнээр хэлэхийг хичээдэг удирдагч. Иймдээ ч удирдлага доорх хүмүүсээ хууран мэхлэх талаар боддоггүй аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50