Ажилдаа ахиц гаргахад тань туслах карьер зөвлөгөө
2018, 1 сарын 8. 10:141

Бид "Залуу Энтерпренёруудын Холбоон"-оос сонсож байсан шилдэг карьер зөвлөгөөнөөс хуваалцахыг хүссэн юм. Тэдний өгөх үнэт зөвлөгөөг нэг дороос унших бас хэрэгжүүлэх боломж ийнхүү бүрдлээ.

Карьертаа амжилт гаргах зөвлөгөө бол:

  1. Таныг хөгжүүлж чадахааргүй ажлыг хийх хэрэггүй

Бизнест түгээмэл хэрэглэгддэг дөрвөн үсэгтэй үг бол 'боль'. Хэцүү гэсэн шалтгаанаар болих нь буруу боловч карьерт тусгүй гэсэн шалтгаанаар болих нь оновчтой сонголт. Намайг ийм карьертай зууралдан байхад найз маань "өөрт таатай ажлаа хий" хэмээн шаардаж байлаа. Энэ зөвлөгөө миний амьдралд том өөрчлөлт авчирч билээ.

  1. Удирдах урлаг бол бусдаар хийлгэх урлаг

Удирдах гэдэг бол ажил хийж дуусгах биш юм. Харин бусдын хүчээр ажлаа дуусгахыг хэлдэг. Үүнийг сонсох даруйд багийн гишүүдээ зоригжуулж, ажил хуваарилахад анхаарч байлаа. Үүний хариуд би хэрэгтэй зүйлдээ төвлөрч сурсан юм.

  1. Маш сайн бэлд дараа нь тайвшир

Уулзалт, хэлэлцээр, илтгэл гээд ажилтай холбоотой бүх зүйлд урьдаас сайтар бэлдвэл цаг нь ирэхэд балмагдаж сандраад байхгүй. Ингээд л төлөвлөөгүй асуудал ундрах нь илт багасна.

  1. Ярихаас илүү сонс

Анхааралтай сонсох хэрэгтэй. Үүнээс гадна зорилготой сонсох хэрэгтэй. Сонсох зуураа 'сайн сонс' гэж өөрт сануулбал чухал мэдээлэл олж авдаг. Тухайлбал үйлчлүүлэгчээс асуух л юм бол тэд хүссэн зүйлээ заавал хэлдэг онцлогтой.

  1. Хамтран ажиллагч бол таны найз биш

Өдрийн ихэнх цагийг нэг өрөөнд өнгөрөөдөг гэсэн шалтгаанаар тэднийг найз хэмээн санаж, итгэж, найдаж болохгүй. Ажлын найзаас жинхэнэ найз болоход хугацаа шаарддаг гэдгийг санаарай.

  1. Өөрийн замаар замна

Бизнес хийхийг ширэнгээр ойгоор явахтай адилтгаж болно. Модон дунд төөрдөг шиг бизнесийн жижиг асуудал дунд төөрдөг учраас тэр юм. Намайг ажил хийж байгааг харсан хамтрагч маань "Өөрийн замаар өөрөө яв" гэж билээ. Үүгээр бусдын гарт буй мэдээллийг харж суухын оронд өөрт буй мэдээллийг ашиглаад хүчээ дайчлах хэрэгтэй болохыг ухаарч чилээ. Ийнхүү төвлөрсний ачаар өрсөлдөгч нарынхаа урд гарч чадсан.

  1. Өөрийгөө дэвшүүлэх

Манай хуучин менежер "чи ажлаа сайн хийдэг ч өөрийн амжилтыг олонд дэлгэхгүй юм" хэмээж билээ. Түүний өгүүлснээр бусдад үнэлэгдэхийн өмнө өөрийгөө үнэлэх хэрэгтэй аж. Өөрт хэрэгжүүлж эхэлсний дараагаар туйлын хэрэгтэй зөвлөгөө болохыг ойлгож байлаа.

  1. Удаашрах

Ер нь бол би ажил хийх үед болон арга хэмжээний үеэр хурдан алхалдаг. Тэгтэл нэг өдөр "чи тайвшир, удаан алх" гэж нэгэн хамтрагч маань хэллээ. Ингээд удаан алхаж үзтэл тархи хүртэл тайвширч билээ. А цэгээс Б цэг рүү алхах үедээ ажлаа зохицуулах шийдэл олдог болсон. Ингээд тайвширал гэдэг шинэ зарчимтай болсон доо.

  1. Өдрийн төлөвлөгөө бичих

Өдөрт хийх ажлаа цувуулан бичихийг олон хүн зөвлөдөг. Тэдний хэлснээр хийх ажил дундаас хамгийн чухал нэг эсвэл хоёр ажлыг сонгоно. Энэ хоёрыг хамгийн түрүүнд хийнэ.

  1. Өлсгөлөн бай

Амьдрал болон бизнест хөл алдахгүйн тулд хүсэл тэмүүлэл, урам зоригтой байх хэрэгтэй. Үүнээс гадна сайн явах үедээ өөрт хэт итгэлтэй болж болохгүй.

  1. Баяр хөөр

Ажилдаа дөнгөж орсны дараа нүүрэн дээрээс минь стресс харагддаг байлаа. Өөрт итгэлтэй байдал биш харин эмээсэн, түгшсэн байдал харагддаг байлаа. Нэгэн өдөр ажлын залуу намайг "чи бол байгууллагын нүүр царай. Аз жаргалтай царай гаргавал аяндаа аз жаргалтай болно" гэж билээ. Түүний хэлсэн үгс туйлын үнэн байлаа. Үүнээс хойш миний байнга хэлдэг зөвлөмж болсон.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Лхагвадулам
103.229.121.235
   /
2018, 3 сарын 4. 12:16

Хэрэгтэй зөвлөгөө байна бачрлалааа

Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31