Стрессээ хянах нэгэн арга: Амьсгал
2017, 12 сарын 7. 13:180

 Стресс бол амьдралын салшгүй нэг хэсэг. Үүнээс бүр мөсөн зугтах эсвэл устгах боломжгүй. Гэхдээ стрессийг зохицуулж сурвал амьдралд тохиолдох таагүй нөхцөл байдал бүрийг хянаж болох юм.

Биднийг бухимдуулах том жижиг асуудал өдөр бүр гардаг. Энэ үед бие махбод өөрийн эрхгүй хөшүүн болж, амьсгаа давчдан бачимдаж эхэлдэг. Хариуд нь та яг эсрэг үйлдлийг хийх хэрэгтэй. Тодруулбал алгуурхан гүн амьсгаа авна. Амьсгал бол таны хувийн орон зай. Энд урилгагүй зочин нэвтэрч үл чадна. Нөхцөл байдал хэдий аюултай болсон ч энэ бол таны хөл алдахгүй зогсох орон зай юм. Учир нь сөрөг зүйлтэй тулах бүрдээ бид дотогш буюу төв рүү чиглэдэг. Иймээс л гүнзгий амьсгаа авдаг билээ.

Хэцүү үед оюун санаагаа тайтгаруулах үүднээс дотроо давтан хэлэх мантра бол:

  • Миний амьсгал дотор хүч бий
  • Би амьсгалаа удирдаж чадвал амьдралаа удирдаж чадна
  • Дэлхийн хүчилтөрөгч хязгааргүй

Хамгийн сүүлийн мантрагаар таныг хэзээ ч хүчилтөрөгчөөр дутахгүй гэдэг санааг илэрхийлнэ. Таны уушгийг дүүргэх агаар үргэлж хангалттай байх тул амьсгал авч чадахгүй нь хэмээн санаа зовох, тэвдэх хэрэггүй юм.

Ингээд амьсгалаа удирдахад тань туслах энгийн дасгал хийцгээе:

  1. Тайван сууж чөлөөтэй амьсгална. Амьсгалаа хэмнэлд оруулах хэрэггүй
  2. Гүнзгий амьсгал авч бүгдийг нь аажуухан гаргана
  3. Одоо тав тоолох хугацаанд амьсгал авна
  4. Тоолохгүйгээр амьсгалаа гаргана

Дээрхийг таван удаа давтана

  1. Харин одоо амьсгал авахдаа тоолохгүй бөгөөд тав тоолох хугацаанд амьсгалаа гаргана.

Дээрхийг гурван удаа давтана

  1.  Одоо арав тоолох хугацаанд амьсгал аваад тоололгүй аажмаар гаргана. Оюун санаагаа амьсгал дээр төвлөрүүлэх үүднээс тоолохдоо гараа ашиглавал зүгээр.

Дээрхийг гурван удаа давтана

  1. Харин одоо аажмаар амьсгал аваад арав тоолох хугацаанд гаргана.

Дээрхийг гурван удаа давтана

  1. Одоо 15 тоолох хугацаанд алгуурхан амьсгал  авна. Ингэхдээ хуруугаа ашиглавал зүгээр. Танд 15 тоолох хэцүү санагдах ч аяндаа дасах тул санаа зовох хэрэггүй. Анхандаа 12 хүртэл тоолж болно.
  2. Тоололгүй амьсгалаа гаргана

Дээрхийг гурван удаа давтана

  1. Харин одоо аажмаар амьсгал аваад 12-15 тоолох зуур амьсгалаа гаргана

Дээрхийг гурван удаа давтана

Нэг удаад энэ дарааллаар амьсгалаа авч бас гаргах бөгөөд өдрийн туршид хэдэн ч удаа давтаж болно.

Энэхүү энгийн дасгалын хамгийн том давуу тал бол амьсгалаа хянах явдал юм. Анх тав тоолж эхлээд сүүлдээ 15 хүрэх үед амьсгалаа удирдаж чаддаг гэдгээ бүрэн ухаардаг. Энэ үйлдлийг хэзээд ч, хаана ч хийж болох юм.

Эцэст нь хэлэхэд асуудал хяналтаас гарах үед амьсгалаа анхаарах хэрэгтэй. Амьсгалаа хянаад аюулгүй бүсдээ нэвтэрнэ үү.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17