Хэрэв таны ярианд энэ гурван зүйл байхгүй бол ярих хэрэггүй
2017, 11 сарын 8. 10:370

Та хундаганы үг хэлэх, худалдааны шоуг нээх гээд олны өмнө ярих тохиол одоо эсвэл ирээдүйд олон тохионо. Энэ ярианд таныг бэлтгэх үүднээс цөөн хэдэн зөвлөгөө бэлтгэсэн нь:

ХӨГЖӨӨХ

Энэ бол пирамидын суурь. Энэ бол эхлэл цэг. Ярих үедээ үзэгчдийг хөгжөөж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Бид өдөрт 2500 удаа гар утсандаа хүрдэг. Инстаграмын нүүр хуудсыг доош гүйлгэх, видео үзэх, сагсан бөмбөгийн талаар мэдээ унших, хөгжим сонсох зэргээр утаснаас салах нь ховор. Тэгэхээр энэхүү ухаалаг технологи бро таны өрсөлдөгч. Харин яаж ялах вэ?

Таны хамгийн том давуу тал бол та яг тухайн мөчид бодитоор оршин байх юм. Та бол ‘live’. Та өөрийн биеэр зогсож байгаа. Иймд ярианы эхнээс л гүн гүнзгий хувийн холбоог үүсгэх хүчин чадалтай. Таныг үзэхийн тулд тэд wifi хэрэглэхгүй. Эсвэл ямар нэгэн холбоос (линк) дээр дарах шаардлагагүй. Ингээд танд бусдын анхаарлыг  татах үнэгүй 30 секунд байна. (Youtube-ийн бичлэгийн 20 хувийг ердөө л 4 секунд хүрэхгүй хугацаанд үзсэн байдаг. Тэгэхээр та өөрийгөө азтайд тооцож болно. Танд давуу тал байна)

Одоо үзэгчдийн анхаарлыг хэдэн секунд өөрт татсан тул дараагийн алхам юу байх бол? Тэднийг урамшуулъя. Танд анхаарал тавьж байгаа учраас үзэгч олонд бонус өгье. Тайзан дээр байхдаа сонирхолтой яриагаар эхлүүлж, инээд бэлэглэе. Хамгийн гол нь өөрийн яриандаа орох хэрэгтэй. Та хэр их сэтгэл хөдлөлтэй байна тэр хэмжээгээр үзэгчдийн сэтгэл хөдөлнө. Яаж вэ гэж үү?

Мэдээж та өмнө нь сургуулилт хийх хэрэгтэй. Уг сургуулилтын үеэр дэргэд байгаа хүнээ хөгжөөж чадвал өрөөг бүхэлд нь хөгжөөж чадна.

МЭДЛЭГ ОЛГОХ

Хүн бол мөнхийн сурагч. Оюун ухаан, чадамж, мэдлэгээ үргэлж тэлдэг. Энэ бол практик явц: Боловсролын ачаар ажлаа сайн хийнэ. Илүү орлого олно. Харилцаагаа сайжруулна. Иймээс мэдлэг боловсролыг цаг ямагт эрэлхийлж явдаг. Бид идэвхтэй суралцаж байдаггүй ч тархи тогтмол шинэ мэдээлэл боловсруулж байдаг. Үүнд биднийг хөгжөөдөг контент хүртэл хамаарна! Тухайлбал NBA talk-ийн хоёр хөтлөгчийн яриаг сонсох үеэр шинэ зүйлд суралцаж л байдаг. Ер нь бол та яагаад энэ нэвтрүүлгийг үзэх болов? Шинэ зүйл сурахаар үзэж байна гэвэл үнэнд илүү дөхнө.

Тэгэхээр таны илтгэлээр эсвэл яриагаараа юу заах вэ? Таны хариулт 140 тэмдэгт дотор багтвал зохимжтой. Санаагаа твиттерээр жиргэх гэтэл нэг л ойлгомжгүй бол таны илтгэл нэг л дутуу байна гэсэн үг. Танд TEDx-ийн илтгэлийг жишээ болгон хүргэвэл: “Би ажил дээрээ хэрэглэж болох шинэ техникийг танилцуулах гэж байна. Энэ нь таныг сайн сайхан аж төрөхөд нөлөө үзүүлнэ.”

ХҮЧ АМТАГДСАН

Сайн илтгэлийн хамгийн хэцүү хэсэг. Толгойноос авч хаяхад хэцүү. Мөн нэг сонсоод шууд ойлгож чадахааргүй. Хүч амтагдсан илтгэлийн гол онцлог бол хүмүүсийн бодож байсан зүйлийг хэлж байгаа мэт байхад оршино. Та өөрийн бодлыг хэлээгүй. Та тайзан дээр үг хэлж байгаа нь үнэн. Гэхдээ үзэгчдэд өөрийнх нь санааг, өөртэй нь санал нийлж байгаа мэтээр хэлэх юм. Үүний дүнд үзэгчдийн хандлага, бодол өөрчлөгддөг.

Энэ бол таны бодол биш. Та үзэгчдийн бодлыг олонд дуулгаж байгаа юм. Таны үүрэг бол үзэгчдийг удирдах. Харин үзэгчид толгой дохиж дотроо “Зөв, зөв, зөв” гэж бодох учиртай. Ийм илтгэл тавихад бэлтгэл шаардагдана. Мөн анхаарах хэдэн зүйлс бол:

  • Яриан дундуураа түр завсарлага авна. Ингэснээр үзэгчид сонссон зүйлээ тунгааж, өөрийн хариултыг тархиндаа боловсруулах юм. Заримдаа хажуугийн хүнтэй санаа бодлоо солилцох хэрэг гарна.
  • Зөвхөн сонирхолтой байгаад зогсохгүй биелүүлж болохуйц байна. Таны Эверестэд авирсан түүх сонирхолтой байж болох ч би бол сонсохыг тэгж их хүсэхгүй. Учир нь бидэн дунд Эверестэд авирах хүн бараг байхгүй. Таны яриа ‘Би ч гэсэн үүнийг хиймээр байна’ гэсэн хэн бүхний хийж чадах зүйлийг агуулах учиртай.
  • Энгийн л харилцан яриа шиг. Та кофе шопод найзуудтайгаа л ярьж  байгаа мэтээр ярихаас биш тайзан дээр зогсоод хүүхдүүдэд иштэй чихэр шидэж өгөх гэж байгаа мэтээр ярьж болохгүй. Хүмүүс итгэлцэлд дуртай. Тэгэхээр туулсан амьдралаас, хувийн зүйлсээс хуваалцах хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
02024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
12024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28