Майкрософтийн гүйцэтгэх захирлын зөвлөгөө
2017, 9 сарын 14. 10:260

Майкрософтийн гүйцэтгэх захирлын өгөх үнэлж баршгүй нэгэн зөвлөгөө

Сатяа Наделла нь 'Майкрософт' компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаад гурван жил болж байна. Энэ хугацаанд удирдах ур чадвараа бизнесийн зөв алхмуудтай хослуулсны дунд технологийн салбарт суларсан байр сууриа эргүүлээд байгаа билээ.

Business Insider- т өгсөн саяхны ярилцлагадаа Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Карол Двекийн шилдэг борлуулалттай ном болох Майндсет (Mindset)-ийг сайшааж, байгууллагын соёлдоо сурсан зүйлээсээ хэрэгжүүлдэг гэжээ.

Энэ номын контекст нь бизнесийн эсвэл ажлын соёлын хүрээнд байсангүй. Харин хүүхдүүдийн боловсролын хүрээнд бичсэн ном. Номын зохиолч сургуулийн энгийн нэгэн хүүхдүүдийг харьцуулан бичсэн. Нэг хэсэг нь бүгдийг мэдэгч харин нөгөө хэсэг нь бүгдийг сурагч. Бүгдийг мэдэгч нь өндөр чадамжтайгаар гараанаас гардаг ч явцдаа бүгдийг сурагчийн ард ордог.

Бизнесийн яриандаа эргэж орвол: хэрэв энэ дүрэм сургуулийн хүүхдүүдэд үйлчилж байвал над шиг гүйцэтгэх захирал, Майкрософт шиг байгууллагад ялгаагүй үйлчилж таарна.

Тэгэхээр үнэлж баршгүй энэ стратегийг хураангуйлбал: Бүгдийг мэдэгч байхын оронд бүгдийг сурагч байя.

Яагаад энэ үнэлж баршгүй зөвлөгөө гэж хэлэв?

Өөрийгөө мэргэшсэн, туршлагатай, эксперт гэж өргөмжлөх хүн дэндүү олон. Гэхдээ хувь хүний энэ өргөмжлөл ямар ч хэрэгцээгүйгээс гадна аюултай.

Үүнийг гүйцэтгэх захирал Сатяа Наделлагийн их сургуулийн найз нь ийнхүү тайлбарлалаа:

Миний хувьд өөрийгөө аль нэг салбарын эксперт хэмээх нь таныг хамгийн дээд потенциалдаа хүрсэн мэт санагдуулдаг. Ингээд карьерын дээд хязгаарт хүрсэн бөгөөд тухайн сэдвийг талаарх мэдлэг, мэдээллийг эрж хайхаа больсон гэх санааг далдуур агуулна.

Өөрөөр хэлбэр эксперт нь өөрийгөө би бүхнийг мэдэгч гэж үздэг. Тэгэхээр та өөрийгөө эксперт биш харин суралцагч гэж үзвэл юу өөрчлөгдөх вэ?

Одоо бол таны анхаарал өөрчлөгдсөн. Өөрт хязгаар тогтоох эсвэл бусдад ямар харагдах бол гэж санаа зовохын оронд өсөн дэвжихэд анхаардаг болсон. Таны алдаа бүтэлгүйтэл биш харин боломж болно.

Энэ хандлага ажил ба хувийн амьдралд нөлөөлж эхэлнэ. Тухайлбал Наделла энэ сэтгэлгээг Майкрософтод суулгаж байгаа бөгөөд:

Зарим хүмүүс үүнийг түргэн туршилт гэдэг бол бид үүнийг таамаглалаа шалгаж үзэх гэдэг. Надад санаа байна гэхийн оронд надад нэг таамаглал байна, үүнийг шалгаж үзье гэвэл ямар санагдаж байна? Хэрэв боломжийн байвал хэрэгжүүлэх ажилдаа түргэн орно. Хэрэв боломжийн бус байвал дараагийн ажилдаа ордог.

Амжилтад хүрээгүй таамаглалыг бүтэлгүйтэл гэж нэрлэсэн ч болно. Миний хувьд ажлыг өөр аргаар хийж бас алдаа ба амжилтаа өөрөөр тодорхойлж сурсны дараа л амжилт гаргах учраа олдог хэмээн үздэг.

Тиймд гүйцэтгэх захирал, ажилтан, эцэг эх, хүүхэд та ганц зүйлийг өнөөдөр хэрэгжүүлж үзээрэй: Таамаглалаа турш. Хэрэв боломжийн байвал сайжруулах арга ол. Харин боломжийн бус байвал дараагийн санаандаа ор.

Юу ч болсон нэг л зүйлийг сана: Бүхнийг мэдэгч байх хэрэггүй. Гагцхүү бүхнийг сурагч байя.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45