Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Алтай Групп

Алтай групп
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

СҮҮ БОЛОВСРУУЛАХ САЛБАРТ 2000-н АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО.

Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтайгаас өвлийн улиралд сүүний дутагдал, зуны улиралд сүүний илүүдэлтэй, газар нутгийн хуьд мал аж ахуй тархмал байдалтай ба түүхий эд бэлтгэх, ложистикийн оновчтой тогтолцоо байхгүй, техник технологи хуучирч хоцрогдсон, эргэлтийн хөрөнгө муу зэрэг шалтгаанаас сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Мөн түүнчлэн жил бүр 4000 гаруй тонн малын гаралтай хуурай сүүг импортлон хэрэглэдэг ба шингэн сүүнд шилжүүлэн тооцоолбол ойролцоогоор 35 мянган тонн болж байна.

Иймд Монгол улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улсынхаа олон сая малын ашиг шимийг бүрэн өгөөжөөр нь ашиглах зорилгоор "Мах сүүний анхдугаар аян" зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ тогтвортой түүхий эдээр хангах зорилт тавьж ажиллаж байгаа билээ.

"МДМ" ХХК нь "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриан дор зохион байгуулагдаж буй уг аяныг дэмжин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж алслагдсан хөдөө орон нутагт хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаадад экспортлох боломжтой олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний үйлдвэрээ ашиглалтад оруулж байна.

Төсөл нь шингэн сүүний үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцоо илүү хөгжсөн төвийн бүстэй давхцахгүй, томоохон сүүний фермерийн хөгжилд хараахан орохгүй байгаа нөөцүүдийг боловсруулж, хадгалалт болон тээвэрлэлтийн давуу боломжтой, олон улсын жишигт нийцүүлэн, нэмүү өртөгийг дотооддоо шингээсэн үйлдвэрлэлийг үндэсний компани гүйцэтгэж байгаагаараа давуу талтай. Нэг үйлдвэрт өдөрт 1500 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 3 үе шаттайгаар 2017 оноос 2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. 2017 онд уг төслөөр 19 аймгийн 60 сумдад өдөрт 1,5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

 

 

99074604

4,6542017 оны 9 сарын 4
СҮҮ БОЛОВСРУУЛАХ САЛБАРТ 2000-н АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛНО.

Манай улс иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүү боловсруулах боломжтой. Харамсалтай нь эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралтайгаас өвлийн улиралд сүүний дутагдал, зуны улиралд сүүний илүүдэлтэй, газар нутгийн хуьд мал аж ахуй тархмал байдалтай ба түүхий эд бэлтгэх, ложистикийн оновчтой тогтолцоо байхгүй, техник технологи хуучирч хоцрогдсон, эргэлтийн хөрөнгө муу зэрэг шалтгаанаас сүү боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг л ашиглаж байна. Мөн түүнчлэн жил бүр 4000 гаруй тонн малын гаралтай хуурай сүүг импортлон хэрэглэдэг ба шингэн сүүнд шилжүүлэн тооцоолбол ойролцоогоор 35 мянган тонн болж байна. Иймд Монгол улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө улсынхаа олон сая малын ашиг шимийг бүрэн өгөөжөөр нь ашиглах зорилгоор "Мах сүүний анхдугаар аян" зохион, хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдээ тогтвортой түүхий эдээр хангах зорилт тавьж ажиллаж байгаа билээ. "МДМ" ХХК нь "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриан дор зохион байгуулагдаж буй уг аяныг дэмжин, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж алслагдсан хөдөө орон нутагт хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаадад экспортлох боломжтой олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгохоор хуурай сүүний зөөврийн үйлдвэрийн төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд эхний үйлдвэрээ ашиглалтад оруулж байна. Төсөл нь шингэн сүүний үйлдвэрлэл нийлүүлэлтийн тогтолцоо илүү хөгжсөн төвийн бүстэй давхцахгүй, томоохон сүүний фермерийн хөгжилд хараахан орохгүй байгаа нөөцүүдийг боловсруулж, хадгалалт болон тээвэрлэлтийн давуу боломжтой, олон улсын жишигт нийцүүлэн, нэмүү өртөгийг дотооддоо шингээсэн үйлдвэрлэлийг үндэсний компани гүйцэтгэж байгаагаараа давуу талтай. Нэг үйлдвэрт өдөрт 1500 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болж 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм. Сүү хуурайшуулах үйлдвэрийн төсөл 3 үе шаттайгаар 2017 оноос 2025 он хүртэл 8 жилийн хугацаанд бүрэн хэрэгжинэ гэж үзэж байна. 2017 онд уг төслөөр 19 аймгийн 60 сумдад өдөрт 1,5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг:     99074604

4,6542017 оны 9 сарын 4

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.