Яагаад сайн ажилтнууд үлддэггүй вэ?
2017, 9 сарын 4. 9:473

Багийн од тоглогчийн үзүүлэлт унахгүй л бол бүх зүйл хэвийн байна гэж боддог. Гэхдээ эдгээр онцгой нөхдүүдийг сайн анзаарч байгаарай. Ер нь бол тэд сүрхий гомдол мэдүүлдэггүй. Иймдээ ч таны анхаарал тавилгүй өнгөрүүлдэг шалтгаанаас болж өөр боломжийг сэмхэн эрэлхийлж байж мэднэ. Ингээд сайн ажилтнууд өөр газар ажиллахаар шийддэг шалтгаан бол:

 

Тэд ядарсан.

Энэ хүмүүс хамгийн их ажил хийдэг. Үүний төлөө шагнал, урамшуулал авдаг. Харин та шилдэг ажилтнаа MVP тамирчин шиг санах хэрэгтэй. Хэрэгтэй дэмжлэгээр хангаж, зарцуулсан цаг хугацааг нь анзаарч амралт олгоорой. Нэг хүний нуруун дээр хэт их ачаа үүрүүлэх хэрэггүй. Анзаарахгүй байж байтал тэдний даац хэтэрнэ. Гишүүн тус бүрд чаддаг ажил ноогдуулбал нэг хүн багийн ажил хийхгүй.

Техник, хэрэгслээр дутмаг.

Нөгөө л нэг нүсэр хэвлэгч машин, хуучирсан компьютер, ажил хөнгөвчлөх техник хэрэгсэлгүй байх нь багийн үр бүтээмжид хөрөнгө оруулах сонирхолгүй нэг нь болохыг харуулна. Заримдаа багийн гишүүдээс ямар техник, хэрэгслээр дутмаг байгааг лавлаж, өөрийн төсөвт тохируулан хөрөнгө оруулалт хийгээрэй.

Үнэлэгдэж чаддаггүй.

Сард хоёр удаа олгодог цалингаар оруулсан хувь нэмэр, гавьяаг үнэлж байна гэдэг өрөөсгөл ойлголт. Ажилтны шаргуу хөдөлмөрийг дээд албан тушаалтан хүлээн зөвшөөрснөөр ёс суртахууны том өөрчлөлт явагдана. Ингэхдээ бүгдийг нэг саванд багтаахгүй. Ямар төрлийн сайшаалд таатай ханддаг болохыг юун түрүүд мэдэх хэрэгтэй. Дараагийн хурлаар олны дунд магтуулах, нэг өдрийн чөлөө олгох эсвэл мөнгөн урамшуулал гээд хүмүүсийн сонирхол, хэрэгцээ адилгүй. Гол нь тэднийг анзаарч бас зүтгэлийг нь үнэлдэг гэдгээ цаг үргэлж мэдрүүлэх юм.

Урам өгөх орчингүй.

Ажлын байр цэвэрхэн, тухтай, таатай байх учиртай. Ажилчид сэрүүн байх ихэнх цагаа ширээний ард өнгөрүүлдэг  тул уг орчин нь эрч хүч, идэвх оруулах учиртай. Ажлын орчинг боломжоороо тохилог болгож, ханаа зургаар чимж, хөргөгчөө цэвэрхэн байлгаж, цэцэг тарьж аль болох ажилтныг үр бүтээмжтэй байх таатай зүйлсээр орчинд бүрдүүлнэ.

Дэвшил алга.

Шилдэг ажиллагчдын тэмүүлэл дотроосоо ундардаг. Тэд өөрсдөө амжилт өөд тэмүүлдэг. Тэгэхээр хөгжих, ахиц гаргах карьерт өөрийн эрхгүй татагддаг болж таарна. Хэрэв танай байгууллагад нэмэлт сорилт, үүрэг хариуцлага, боломж харагдахгүй бол хаа нэгтэйгээс хайх нь тодорхой.

Их мөнгө олохыг хүснэ.

Хуучин ажилтан ажлаас гарах, шинээр ажлын байр зарлах, ажилтан шалгаруулах, дадлагажуулах зардлыг тооцож үзвэл одоо буй тэргүүний ажилтандаа хөрөнгө зарах нь хамаагүй хямд тусна. Тэгэхээр өрсөлдөхүйц цалин өгч байгаа эсэхээ нягталж, боломж гарвал шагнаж, урамшуулж байх хэрэгтэй. Заавал цалингаа нэмэх хүсэлт гаргатал хүлээх шаардлагагүй. Түүний компанид оруулж буй хувь нэмрийг мэдсэн бол санаачилгатай байя.

Ирээдүй алга.

Сайн ажиллагчдын ирээдүйн карьер төлөвлөгөөнд багтахыг хүсвэл тэдний хэтийн зорилготой уусах хэрэгтэй. Тухайн ажилтан менежментийн албыг сонирхож байвал хэрэгтэй чадвар хуримтлуулах боломжоор ханга. Байгууллага дотроо ур чадвартнуудыг бэлтгэж, аажим аажмаар үүрэг хариуцлага нэмэгдүүлж, шат ахих олон боломжийг бүрдүүл.

Тэднийг сонсдоггүй.

Тэд өөрийгөө өөрчлөлт хийж чадах хүчтэй мэтээр санах дуртай. Иймд ажилтны санаа бодлыг асуухын сацуу компанийн амжилт, тулгарч буй асуудлын талаар давхар мэдээлэл өгдөг харилцааны хоёр урсгалыг идэвхжүүлээрэй.

Таны алсын хараа тэдэнд ойлгомжгүй байна.

Өндөр бүтээмжтэй ажилтан ялагч талд байхыг илүүд үзнэ. Иймд таны зорилго, үнэт зүйл байгууллагын гишүүн бүрийн хувьд тун ойлгомжтой, тодорхой байх учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 3 сэтгэгдэл
Зочин
202.21.106.141
   /
2018, 6 сарын 19. 8:23

Ажлаа чадаж байна гээд зүтгээд явж байтал нэг мэдэхэд баахан ачаалал үүрүүлчихсэн байдаг. Удирдаж байгаа хүн ачаалал ажил жигд хувиарлахгүй шударга бус хандаж заримд нь бүр илүү хүнд ачаа үүрүүлэхээр гэнэт нэг өдөр бүхнийг хаямаар болдог.

Отгонзаяа
202.9.40.111
   /
2017, 9 сарын 15. 13:01

тиймээ ирээдүйгүй бол дэндүү гунигтай байна

munguu
202.9.40.174
   /
2017, 9 сарын 4. 10:23

Yag unen ireedui haragdahgui

Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49