​Буруу хүн ажилд авсан уу?
2017, 7 сарын 3. 1:580

“Хүний нөөцийн менежментийн нийгэмлэг”-ийн судалгаагаар ажил олгогчдийн 41 хувь нь буруу хүн ажилд авсан гэх судалгаа бий. Гол нь буруу хүн авсан гэдгээ мэдэх хэцүү. Тэр тусмаа цаасан дээр бүх зүйл зүгээр харагдаж байхад.

Зарим хүмүүс ярилцлагын үеэр мундаг байдаг. Хувь хүнээ таниулж, харизмтай байж, тус ажилд тохирох шалтгаанаа өмнөх ажлын туршлагаар нотолдог. Гэхдээ резуме дээр бичигдсэн зүйл зуун хувь үнэн байдаггүй.

Иймд ажлын санал тавихын өмнө таних хэрэгтэй. Харин яаж?

1. Таны харилцааны арга барилтай зөрчилдөнө

Хамгийн тохирох ажил горилогч хүртэл байгууллагын соёлтой нийцэхгүй байх нь бий. Тухайлбал ажил горилогч бие даан ажиллах дуртай байдаг. Тэгтэл танд багаар ажиллах хүн хэрэгтэй байдаг. Эсвэл виртуалаар харилцаж, видео мессэжээр ажиллах хүн хайж байхад тухайн ажил горилогч нүүр тулан ажиллахыг илүүд үздэг байж болно. Нэг бол танай байгууллагад хэзээд ч, хаанаас ч хамаагүй ажиллаж болох уян хатан нөхцөл хөгжсөн байхад тухайн ажил горилогч ‘Баасан гарагийн 10 цагт тогтмол багийн уулзалт хийж, дараа долоо хоногийг төлөвлөгөөг ягштал гаргах’ хүсэлтэй байж болно. Эдгээр нь мөн адил ажил горилогч өөрт тохирохгүй байгууллагыг урьдаас таних шинж болдог. Тэгэхээр буруу хүнээ ажилд авах мөн буруу газраа ажил орох гэсэн асуудлыг хоёр талаас харгалзан үзэх хэрэгтэй.

2. Нэг л таагүй санагдах

Тухайн нэр дэвшигчийг судалж үзэхдээ төрж буй мэдрэмжээ харгалзан үзэхэд буруудахгүй. Тэр хүний дэргэд байхад тайван, өөрийнхөөр байж чадаж байна уу?

Хэрэв үгүй гэвэл ажилд авах эсэхийг дахин бодох хэрэгтэй. Ажил хэргийн яриа өрнүүлэхэд таныг ядраадаг, хүч бардаг хүнээс илүү эрч хүч өгдөг, зориг оруулдаг хүнтэй байх хэрэгтэй тийм үү?

3. Тэд оновчтой асуулт тавьдаггүй

Хоёр тал харилцан мэдээлэл солилцсон үед ажилд авах явц амжилттай болж өрнөдөг. Иймд ярилцлагын өндөрлөх дөхсөн байхад ажил горилогч төдийлөн асуулт тавиагүй бол тунгаах хэрэгтэй. Та хангалттай мэдээлэл өгсөн болохоор асуусангүй гэх хоосон бодлоор далдалж болохгүй. Хэрэв танай багт нэгдэхийг нухацтайгаар хүлээн авч байгаа бол зөв ажил гэдгээс гадна зөв байгууллагад орох гэж байна уу гэдгээ баталгаажуулахаар олон асуулт асуудаг.

Гэхдээ асуулт асуухгүй байхаас гадна тун энгийн асуулт асууж байна уу? Байгууллагын соёлын нэгэн бүрэлдэхүүн болох гэсэн чин хүсэлтэй ажил горилогч бол компани, брэндийн талаар ихийг судалдаг. Тэд байгууллагын нийтэлсэн мэдээллийг уншиж, видео үздэг. Харин энгийн асуулт тавьж байгаа хүн интернэт дээр бэлэн буй мэдээллийг унших идэвх, санаачлага дутсаны шинж юм.

Үүний нэг жишээ бол гүүглийн энгийн нэг хайлтын хариу болох танайх хэдэн салбартай вэ?

http://www.inc.com/business-insider/3-signs-you-hired-wrong-person.html?cid=sf01002&sr_share=facebook

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28