​Сард 60+ цаг ажиллахыг дэмжиж байна
2017, 6 сарын 22. 4:320

Би энэ нийтлэлийг Пүрэв гарагийн 21:30 минутад бичиж байна.

Би өнөөдөр 11 цаг ажилласан. Үнэндээ бол би улам л хүчирхэг болж байгаа мэт санагдаж байна. Маргааш бас бүхэлдээ завгүй хуваарьтай бас амралтын өдрүүдээр хэдэн цаг ажиллана.

Ингэлээ гээд би цуцдаг уу? Үгүй ээ. Үнэндээ бол эсрэгээр.

Дунджаар би долоо хоногт 60 цагийн турш компьютерийн ширээний урд суудаг. Энэ бол ажлын энгийн цагийн хуваариас их. Гэхдээ надад бол хамаа алга.

Хамгийн түрүүнд миний нөхцөл байдал оффист ажилтнаас өөр гэдгийг хэлж үүндээ ч талархмаар байна. Би бол хувиараа хөдөлмөр эрхлэгч. Тэгэхээр би унтлагын хувцастайгаа ч ажлаа хийх боломжтой. Дээр нь би ажлын цагаа өөрөө зохиож, хийх төслөө ч өөрөө мэдэж заримдаа бүр цаг гарзадсан зурагтын өмнө өдрийн цагаар хэвтэх нь бий. Мэдээж энэ бүхэн ажлын хүмүүстэй яриа өрнүүлж, даргын хараан дор ажиллахаас өөр.

Хэдий тийм ч би одоо хийж буй зүйлдээ дуртай. Тиймдээ ч түүнийгээ хийхэд олон цагийг зарцуулдаг. Гэхдээ дуртай байлаа гээд ажлаа амархан хийдэг гэж ойлгож болохгүй. Яахав зарим үед тэсвэр зааж олон цагаар суухад тусална заримдаа баярлаад л ажиллаад байх үе бас бий.

Ингэж суухдаа маш олон карьер зөвлөгөө, зөвлөмж, ингэ-тэг гэсэн зүйлс уншиж байлаа. Би ч бас заримдаа карьер зөвлөгөө болон бусад зөвлөмж нийтэлдэг.

‘Ажил амьдралын зохистой хэмнэлтэй бай. Хэт их ажиллах хэрэггүй. Орой бүрийн тодорхой цагт компьютераа бүр мөсөн унтраа. Өдөрт ийм тооны цаг ажилла. Имэйлээ амралтын өдрөөр битгий шалга. Та цуцах болно.’

Эдгээр зөвлөгөөнүүдийг сайн санааны үндсэн дээр бичсэн гэдгийг би сайн ойлгож байгаа. Мөн би хэзээ ч амьдралаа ажилд зориулсан, гайхалтай ажлын хэнээтэн болохыг хүсэхгүй. Гэхдээ бусдын яриагаар галзуу цагт ажилласнаар хэн нэгний амны зугаа, шүүмж нь болохыг хүсэхгүй байна. Учир өнгөрсөн долоо хоногт ажилласан цагуудаа харах бүрдээ тэдгээр зөвлөгөөнөөс болж буруу зүйл хийж буй мэт санагддаг. Энэ надад шударга бус санагдаж байна.

Ажил амьдралаа зөв зохицуулах хэрэгтэй. Гэхдээ карьерын төлөө ямар тэнцвэртэй байх нь хувь хүний хувийн сонголт байх хэрэгтэй.

Тэдгээр зөвлөгөөний гол утга учир нь биднийг ажилдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай болгох. Харин үүнд хүрэх цор ганц зам бол өөрийгөө танин мэдэж, тэрхүү мэдлэгээ карьер болон хүссэн амьдралаа бүтээхэд хэрэглэх юм. Энэ бол бусдын стандарт санаа бодол, зөвлөмжид нийцэх гэж оролдох биш юм. Үнэндээ бол таны юу хүсэж буйг хэн ч мэдэхгүй.

https://www.themuse.com/advice/in-defense-of-working-60-hours-a-week?ref=carousel-slide-0

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15