Таныг хамгийн бүтээлч энтерпренёр болгох зуршил
2017, 6 сарын 19. 4:110

Миний мэргэжлийн хамгийн таатай тал бол шинэ үл хөдлөх хөрөнгө бүр сорилт дагуулж, шинийг сургадаг. Тухайн барилга хаана байрладаг, хэдэн өрөө, шинэ эсвэл хуучин зэргээс үл хамааран сурах боломжийг гарцаагүй олгодог.

Танд хамгийн хэрэгтэй зуршил бол өөрийн багш болох юм. Бүтээлч байдлыг сойж, таныг шинэ өндөрлөгт аваачдаг зуршил. Энэ зуршилд үнэнч байж, аажмаар боловч тогтмол суралцсанаар хүрч чадахгүй өндөрлөг гэж үгүй.

Ингээд амжилттай энтерпренёр болоход тань туслах баталгаат суудал бол өөрт багшлах юм.Иймд ухаалаг энтерпренёр бүр боловсролд оруулсан хөрөнгө оруулалт нь ойрын эсвэл холын ашиг болж ирдэг болохыг сайн мэднэ.

  • 1.Мөнгө болон цаг хэмнэнэ

Энтерпренёр хүний өдрийн 24 цаг юу ч бололгүй дуусдаг. Харин өөрийн багш болсноор хэдэн долоо хоногийг хэмнэнэ. Мөн данснаас тань зарлага гарахгүй.

Кэйс: Алибабаг үндэслэгч Жак Ма өдөр бүр дугуйгаа унаж, 45 минут гишгэсээр Американ зочид буудалд очдог байв. Тэрээр төрөлх хэл нь Англи хүмүүстэй ярилцаж, өөрийн Англи хэлийг сайжруулах зорилготой байсан аж. Жак Ма арван хоёр настайгаасаа эхлээд 9 жилийн турш уг зуршлыг тууштай хэрэгжүүлсэн. Ингээд Хятадын орон нутгийн сургуульд Англи хэлний багш болсон юм. $35,7 тэрбум долларын хөрөнгөтэй Жак Магийн амжилтын нууц бол өөрт багшлах хүсэл гэдэгтэй маргах хүн үгүй билээ.

  • 2.Өөрт итгэх итгэлийг цогцлоох

Энтерпренёр болсноор цаг ямагт сорилттой учирдаг. Ялангуяа өрсөлдөөн ихтэй бол бусдаас ялгарах гэж оролдох болно. Ингээд энэ их үймээн дундаас боломжийг түргэн шүүрэх шаардлага учирна. Энэ явцад өөрт төрсөн эргэлзээний хохирогчоор өөрийгөө тохоон томилох үе олонтаа гарна.

Шинэ чадварт суралцаж, хамгийн хүнд сорилтын өмнө бамбай болгон барьснаар хормын төдийд өөрт бүрэн итгэж чадна. Боловсрол болон өөрт итгэх итгэл хоёрын дунд хүчтэй холбоо байдаг нь нэгэнт батлагдсан. Замд саад учрах үед даваад гарах урам зориг өгдөг зүйл бол боловсрол.

  • 3.Шинэ боломжид хөтөлнө

Орон сууцанд нарны элементтэй самбар суулгах төсөл маань намайг нэгэн зэрэг сорьж бас зоригжуулсан. Нарны эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэж болох бүхнийг мэддэг болсон. Хамгийн гол нь тухайн барилгад үр ашиг өгөхөөс гадна орчин үеийн элементийг бүрдүүлсэн төгс бүтээл хүссэн учраас загвараа удаа дараа шинэчилсэн. Үүний дүнд дизайны талаарх мэдлэг маань хувьсаж чадсан.

Ингээд нарны эрчим хүчний талаарх төслийн ачаар миний хувийн болон мэргэжлийн карьерт шинэ үүд хаалга нээгдлээ. Төслийн хугацаа үнэндээ урт байсан ч гэсэн зангилааг нь тайлснаар том шагналын эзэн болсон.

Одоо бол нарны эрчим хүчний технологи, сэргээгдэх эрчим хүчний талаар чөлөөтэй ярих чадвартай. Энэ сэдвээр чөлөөтэй ярьдаг болсноор тогтвортой байдал бол ашгийн бус орон зайн талаар ч гэсэн чөлөөтэй ярих хандлагатай болсон.

Энтерпренёр хүн өөрийн тухтай бүсээс нэгэнт гарвал бизнесийн болон хувь хүнийхээ хувьд ямар шинэ зүйлд суралцаж, юу хийж чаддаг болохыг тааварлах аргагүй юм. Миний хувьд эрчим хүчний дэвшлийг хотын нүд булаам өнгө үзэмжтэй хослуулж сурсан.

  • 4. Та улам ухаалаг бас жаргалтай болно

Өөрийн боловсролд хөрөнгө оруулснаар таны ухаан хурц болж, дасан зохицох чадвар ч гэсэн ахидаг. Үүнийг дагаад хувь хүнийхээ хувьд аз жаргалтай болох юм. Мөн ухаан хурц бол Алзхеймер өвчин тусах магадлал буурдаг. Ингэж үзвэл идэвхтэй тархи бол жаргалтай тархи.

  • 5. Юу ч байсан хамаагүй

Амьдралд олон хачир орвол илүү амттай болдог. Салбарын бизнестэй хамааралгүй шинэ санааг нээснээр бүтээлч байдал нээгддэг. Өмнө нь олохооргүй байсан санааг олж чаддаг.

Эх сурвалж: https://www.entrepreneur.com/article/289724

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
02024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28