Шинжэх ухаан: Бясалгал таны тархийг өөрчилж байна
2017, 6 сарын 8. 1:470

Та сүүлийн хэдэн жил агуйд амьдраагүй л бол хэн нэгэн танд бясалгал хийхийг санал болгосон байх. Энтерпренёрууд ар араасаа бясалгал хийдэг тухайгаа ярьж, хамаг оюун бодлоо яг тухайн мөчид төвлөрүүлж сурч байна.

Бясалгал хүний тархинд нөлөө үзүүлдэг нь судалгаагаар удаа дараа батлагдсан. Бясалгалын үзүүлэх нөлөөг тархины зураг авах аргаар судалсан судалгаа бол уг баталгааны нэг юм. Судалгаагаар гарсан хэдэн үр дүнг тодотговол:

Санаа зовинол бага

Бясалгал нь санаа зовинолыг мэдэгдэхүйц бууруулдаг. Яаж бууруулдаг вэ? Хариулт бол:

Бидний тархинд хамаг чухал зүйлс өрнөдөг төв хэсэг бий (магнайн ясны урд хэсгийн бор гадарга). Энэ хэсэг нь та болон таны хураасан ажил, амьдралын туршлагатай холбоотой бүх мэдээллийг дамжуулдаг. Мөн биед төрсөн мэдрэмж, айдас нь тархины төв хэсгийг дамжин гардаг. Ингээд таныг айх, сэтгэлээр унах үед тус хэсгээс хүчтэй хариу үйлчлэл ирсний дүнд та айдаст авдаж, сэтгэлийн дарамтад ордог.

Бясалгал хийснээр энэ холбоог сааруулдаг. Ингэхээр тархины төв хэсгийн илгээсэн шиг хүчтэй сэтгэл хөдлөлд автахгүй. Энэ холбоо саарахын хэрээр тархины ‘Тооцооллын төвтэй’(шалтгаанд суурилдаг тархины хэсэг) хүчтэй холбогддог. Ингэснээр айдас төрүүлэм, сэтгэл гутралд автам мэдрэмж ирсэн ч гэсэн тэднийг ухаалгаар харж чадна.

Хурдан сурах

Бясалгалын бас нэгэн давуу тал бол ой дурсамжаа эргэн санах. Тухайн мөчид төвлөрч сурахын нэг давуу тал бол таны анхаарал, төвлөрөл сайжирна.

Тухайн мөчид төвлөрч сурсан хүнийг бясалгал хийдэггүй хүнтэй харьцуултал тэд сатаарлын давалгаанд дасан зохицож, үр бүтээмжтэй байдлаа түргэн нэмэгдүүлдэг байна. Анхаарал сарниулагч хүчин зүйлийг үл тоох чадвар бол хуучин дурсамжийг эргэн санаж, шинэ фактуудтай хослуулдаг хамгийн дээд зэргийн чадвар.

Гэхдээ эдгээр өөрчлөлт бол мөсөн уулын харагдаж буй л хэсэг. Усны дор бүр гайхалтай зүйлс нуугдаж буй нь тодорхой. Зарим төрлийн бясалгалын нөлөөгөөр бүтээлч байдал нэмэгддэг, тархины хөгшрөлтийг цагийн зүүний эсрэг эргүүлдэг зэрэг сонирхолтой үр дүн гарч байлаа.

Одоо та бясалгал хиймээр байна уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49