​Стив Жобс Apple, Nike хоёрыг адил зөвлөгөөгөөр аварчээ.
2017, 6 сарын 5. 2:090

Марк Паркер 2006 онд Nike-ийн гүйцэтгэх захирал болмогцоо нэгэн зүйл хийсэн нь Apple-ийн гүйцэтгэх захирлаас зөвлөгөө авчээ.

Гаднаас харахад бүх зүйл хэвийн харагдсан чNike тухайн үедээ хүнд байдалд орсон байв.

Nike амжилттай брэнд байсан. Гэвч дижитал стратеги нь хэдэн мянган загварын бүтээгдэхүүнтэйгээ тохирохгүй байв. Ингээд Стив Жобсын өгсөн зөвлөгөө бол:

Nike дэлхийн зарим нэг шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Авахыг асар ихээр хүсдэг тийм бүтээгдэхүүн. Гэхдээ бас маш олон хог үйлдвэрлэдэг. Энэ хогнуудаас салж, сайн бүтээгдэхүүн дээр төвлөрөх хэрэгтэй.

  • -Стив Жобс

Паркер түүний зөв байсныг хүлээн зөвшөөрч, залруулах ажилдаа орсон. Ингээд технологийн өөр нэгэн цуврал шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн оронд Apple-тай хамтарч хамгийн сайн хамгийн сайн хийдэг зүйлээ хийсэн. Үүний дүнд “Nike+” тус компанийн түүхэн дэх хамгийн амжилттай компанит ажил болсон.

Стив энэ зөвлөгөөг зүгээр нэг хэлсэнгүй харин тэр зөвлөгөөн дотроо амьдарч ирсэн.

Тэрээр Apple компаниас халагдсан ч 1997 онд буцаж орсон. Ингээд шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үү? Үгүй ээ. ТэрApple-ийн үйлдвэрлэдэг нэрийн бүтээгдэхүүний бараг 70-аад хувийг устгалд оруулсан. Ингээд жилийн дараа $1.04 тэрбумын алдагдалтай компани $309 сая ашигтай болсон. Apple олон боломж хараад сатаарсан байсан. Боломжууд гэм хоргүй боловч тэднийг дагаж ирдэг хүчин зүтгэл, цаг хугацаа, мөнгий умартдаг.

  • -Яагаад нэг зүйл дээр төвлөрөх хэцүү гэж

Бидэнд нэг биш олон боломжийн араас яв гэж сургасан. Мөн бидний сэтгэхүй ч гэсэн боломжоо алдахаас ихээр айдаг. Хэн нэгэн тэр боломжийг маань аваасай гэж хүсдэггүй.

Гэвч үнэндээ бол гайхалтай зүйл бүтээхийг хүсч байвал тэрхүү боломжийг хаадаг байх хэрэгтэй. Үүний хариуд бид шаардлагатай зүйлдээ л анхаарч чаддаг. Тэр тусмаа өнөөгийн ертөнцөд бол туйлын үнэн ойлголт юм.

Интернэтийн хязгааргүй олон мэдээллээс болж энгийн зүйл хүсдэг тархинд олон сонголт, олон мэдээллээр ачаалдаг.

Хэрэв тэрхүү энгийн, төвлөрсөн мессэжийг дарвал бусдаас ялгарч чадна.Apple (Стивийн удирдлага дор) эхний гурван жилдээ ганцхан бүтээгдэхүүн худалдаалсан. Ганц бүтээгдэхүүн дээр онцгойрсны дараагаар цааш хөдөлсөн. Ганц зүйлийг маш сайн хийх нь ховор. Яг л Стив Жобсын хэлснээрAppleбол 30 тэрбум долларын өртөгтэй компани. Гэсэн атлаа үндсэн бүтээгдэхүүн гуч арай хүрэхгүй.

Бага зүйлд төвлөрснөөр асуудлыг гайхалтай замаар шийдэж чадах бүтээгдэхүүн бүтээх цагтай болдог. Компаниас гарч чадах энерги, нөөц боломж багатай үед асуудлыг өндөр түвшинд шийдэхээс өөр аргагүйд хүрдэг. Харин бүрэн анхаарал тавьж чадахгүй бол хангалттай сайн бүтээгдэхүүн л бий болдог.

Гэхдээ зах зээлийн өрсөлдөөнд хангалттай сайн байх нь өөрөө хангалтгүй юм.

Олон зүйл хийж эхэллээ гээд юуг ч хурдан дуусгаж чадахгүй. Үүний оронд нэг зүйлдээ нэн тэргүүнд төвлөр. Таны хийдэг ганц зүйлийг хүн бүр авахыг хүсдэг болго. Үүний дараа хоёр дахь ажлаа эхэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17