Ажлын стрессээс салах 5 арга
2017, 4 сарын 20. 6:180

Шаргуу хөдөлмөр бол энтерпренёрын хүсэл тэмүүлэл, зорилгын тусгал. Гэхдээ хэт их ажиллавал эсвэл хэт удаан ажиллаж байгаад завсарлага авдаг бол бүтээмж унадаг.

Иймд тэд стрессээс ангижрах энгийн таван тактик боловсруулсан юм. Ажилд дарагдсан үедээ оюун бодлоо ажлаас хэсэг зуур хөндийрүүлж сурах хэрэгтэй. Бонус: Энэ бол таван минут хүрэхгүй хугацааны ажил.

Хэдэн удаа суниах

Тархи хэт их ачаалласан үед биеийн хүчний ажил хийвэл хангалттай амралт авдаг. Өргөн хүрээний судалгаагаар богино хугацааны ч хамаагүй дасгал хийснээр стресс тайлагдаж, бие амардаг нь нотлогдсон хэмээн LSEO.com компанийн гүйцэтгэх захирал Кристофер Жонес хүүрнэв.

"Иймд би их ажилд дарагдсан үедээ биеээ сайн хөдөлгөхийг чухалчилдаг. Миний ажлын өрөөнд дасгалын хэдэн төхөөрөмж бий. Цаг бага үед хэдэн суниалт хийгээд, босч суугаад л өндөрлөдөг"

Дуу сонсох 

Тархи хэт их ачаалласан үед оюун санаагаа амраах хэд хэдэн арга бий. Миний хувьд хөгжим сонсох их үр дүнтэй санагддаг хэмээн True Film продакшнийн гүйцэтгэх захирал Стэнли Мейтин өгүүлэв. Дуу сонссоноор эрч хүч сэргэж, тархи цэнэглэгддэг байна.

"Би уцаартай байхдаа эсвэл олон ажилд дарагдсан үедээ сонсдог нэг дуу бий. Тэрийгээ гурваас таван минут л сонсоно. Миний бодлыг амрааж, чухал ажлуудаа эхнээс нь төлөвлөхөд тусалдаг юм л даа. Энэ дууг сонсох бүрт дахин эхлэх гэсэн товчыг дарж байгаа мэт санагддаг"

Дөрвөн минутын завсарлага авах сэрүүлэг

Заримдаа стресс өгч буй ажлаас холдсон нь дээр байдаг. SupportNinja-ийн гүйцэтгэх захирал Коди МасЛейний хувьд өөрийн амралтад зориулан хэдэн минутын сэрүүлэг тавьдаг.

Энэ хугацаанд YouTube-ээр видео үзэх, үгийн сүлжээ бөглөх, нийтлэл унших гээд юу ч хийж болно. Гол нь стресс үүсгэж буй зүйлээс хэдэн минутын турш бүрэн хөндийрөх хэрэгтэй. "Би ажлын ядаргаанд орсон үедээ Bloomberg эсвэл TechCrunch гэсэн салбарын мэдээллийн сайт орж, шинэ содон үйл явдлын талаар уншдаг"

Алхах

Өрөөний нөгөө булан руу ч хамаагүй алхаж оюун бодлоо цэгцэлдэг хэмээн StartRankingNow маркетингийн компанийн захирал Николь Мюноз хүүрнэв. Дэлгэцнээс холдож, цусны эргэлтээ хурдасгах нь бие төдийгүй сэтгэл санаанд таатай нөлөө үзүүлдэг.

"Оюун бодлоо цэгцэлснээр тухайн асуудалд илүү сэргэг байдлаар ханддаг. Миний хэрэгжүүлдэг хамгийн зөв стратеги бол 50 минут тутамд сэрүүлэг тавих юм. Сэрүүлэг дуугармагц босч алхана. Буцаж ирэхдээ хэдийн ажлаа ахиулахад бэлэн болсон байдаг"

Бясалгах

MVP Visuals-ийн ерөнхийлөгч Бен Камерота хэзээ ч, хаанаас ч хийж болох бясалгалын аппликейшн зохиожээ. Бясалгал тус бүр нь гурван минут үргэлжлэх аж. "Энэ нь оюун санаа нь хэт их ачаалалтай байгаа мөн богино хэмжээний амралт хэрэгтэй байгаа хүмүүст зориулсан бөгөөд тархиа цэнэглэхэд нь туслах зорилготой юм. Энэ нь сонсогчийн алхах, машин барих, нисэх зэргээр хаана ч байсан хэрэглэж болохоор давуу талтай."

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45