Хоёр төрлийн хөрөнгө. Гагцхүү нэг нь аз жаргалд хөтөлнө
2017, 4 сарын 11. 6:260

Терри Прачет өдгөө дэлхий даяар 85 сая ном зарсан. Ийнхүү удаа дараа саятан болсоор байсан.

"Discworld" хэмээх нь ном нь олныг шуугиулсан авч түүний амьдрал огтхон ч өөрчлөгдсөнгүй. Үргэлжлүүлэн инээдмийн зохиол туурвисан хэвээр байх аж.

Терри Прачет шиг хүмүүс надад их таалагддаг.

Тэднийг хараад санхүүгийн хувьд баян гэсэн бодол төрөхгүй. Варрен Буффет аль 1968 онд худалдаж авсан Омаха дахь байшинд амьдарсан хэвээр. Марк Зукерберг арын хашаандаа хуримаа хийж байсан.

Би энэ хүмүүсийг үнэхээр биширдэг. Яг яагаад ийм байдгийг нь ойлгож чадаагүй.

Гэхдээ Терри Прачетийн "A slip of keyword" номыг унших зуур нэгэн санааг авсан. Тэнд хоёр төрлийн хөрөнгө байдаг гэж бичсэн байдаг.

Нэгдүгээрт босоо хөрөнгө :

Хэрэв та босоо хөрөнгөтөн бол "Би бол баян" гэж бодно. Ингээд бусад баячуудын хийдэг зүйлийг хийх хэрэгтэй гэнэ. Баян хүн юу хийдэг вэ? Тэд 'Гстад' гэдэг газрын тухай мэдээд, цанаар гулгахаар тийшээ явдаг. Тэд том талбайтай байшин худалдаж авна. Тэд холын хол байдаг далайн эрэг рүү алхахаар ниснэ.

Босоо хөрөнгөтнүүд шинэ жилээр хөршөөс, найзаасаа гоё гацуур, чимэглэлтэй болох, илүү үнэтэй машин унах, илүү сайхан буудалд буух гэж яардаг.

Ингээд илүү баян хүмүүс амьдардаг дүүрэгт очиж, энэ бүхнээ дахин эхлүүлнэ.

Үүний эсрэг талд хөндлөн хөрөнгөтөн бий:

Хөндлөн хөрөнгөтнүүдийн орлого нэмэгдэхийн хэрээр сонирхол нь даган хувьсдаггүй. Та ном унших дуртай. Одоо тэгтэл баян боллоо. Бүр олон ном худалдаж авах уу! Эсвэл номын тавиураа хуш модон тавиураар солих уу?

Хөндлөн хөрөнгөтний жилийн орлого 30 саяаас 300 сая болбол яах бол?

Юу ч болохгүй.

Тэр унадаг байсан машинаа үргэлжлүүлэн унана. Гэртээ кофегоо чанаад, хийдэг ажлаа хийнэ. Гарын хоолоор гэр бүлийн гишүүдээ үргэлжлүүлэн дайлна.

Яагаад?

Үүний учрыг тайлахын тулд 2000 жилийн тэртээх үе рүү аялая. Ромын эзэн хаан Нерогийг зөвлөх Сенекагийн амьдарч байсан үе. Сенека бол Ромын философич бөгөөд тухайн үеийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг байсан.

Түүний Аз жаргалтай амьдрал бол нэртэй номноос эш татвал:

Баячууд мэргэн хүний гэрт бол боол болно. Тэд бол тэнэгийн эзэд. Хэрэв мэргэн хүнээс эд хөрөнгийг нь авбал түүнд байгаа зүйл нь тэр чигтээ үлдэнэ. Тэд ирээдүйгээс эмээлгүйгээр одоо цагтаа аз жаргалтайгаар амьдарна.

Мэргэдэд байгаа хөрөнгө бүрийг нь ав. Тэдэнд байсан зүйл нь байсаар байна.

Хөндлөн хөрөнгөтөн бол өөрийн хөрөнгийн эзэн. Харин босоо хөрөнгөтөн бол өөрийн хөрөнгөний боол.

Надад хэрэгтэй бүхэн хэдийн бүрдсэн байна. Аз жаргалтай амьдрал өндөр өртөгтэй байдаггүй. Танд хэр хэмжээний орлого хэрэгтэй байгааг тооцоол. Түүнийгээ олсон бол урдаа ном тавь. Ном унш.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04