HR: Та амжилтад хүрэх замдаа орсон уу?
2017, 3 сарын 27. 4:100

Хүний нөөц нь анхандаа захиргааны функцид хамаардаг байсан. Дараагаар нь байгууллагын зохион байгуулалт боловсронгуй болох үед буюу өнөөдөр бол бизнесийн стратегийн функцид хамаарах болсон. Хүний нөөцийн үүрэгт ажлаас гадна байгууллагын амин чухал асуудалд оролцож, албан хаагчдын санаачлагыг дэмжих болсноос тэр юм.

Компаниуд хүний нөөцийн стратегитай болсноор хүний нөөцийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна өдөр тутмын шийдвэрийг төлөвлөх ажил нь илүү хялбар болдог. Мөн баримтлан буй үнэт зүйлсийн талаар нийт болон түлхүүр албан хаагчдад сайтар ойлгуулж, компани нь хөгжлийн аль зүгт явж буйг түүнчлэн компанийн өсөлт, амжилтад хүрэхийн тулд ямар зорилгод хүрэх хэрэгтэй, ямар зүйл хүлээж буйг ойлгуулж өгдөг.

Хүний нөөцийн зорилго бүр компанийн хэтийн зорилго, алсын хараа, зорилттой уялдаатай байх хэрэгтэй. Хүний нөөцийн дарга нь бизнесийн албаны даргатай ойр ажиллаж, салбарын шинж чанар, өрсөлдөх чадвар, түлхүүр ажиллагсад болоод амжилтад хүргэж чадах явцын талаар харилцан ойлголтой байх нь чухал билээ.

Миний хувьд компани зорилгодоо хүрэхэд хэрэг болох үндсэн дөрвөн зүйлийг тодорхойлсон юм. Ингэхдээ өөрийн ажиллаж байсан Метрожет компанийн жишээн дээр үндэслэн ийн тодорхойлов:

Чадвартай ажиллагсад

Метрожетийг бусад өрсөлдөгч нараас ялгарахад тусалсан стратеги бол чадвартай ажиллагсдыг элсүүлэх стратеги. Бид олон улсад бизнес эрхэлдэг байсан тул чадвартай ажиллагсдыг авахдаа соёлын олон талт байдлыг мөн адил харгалзсан. Сайн хүмүүс сайн хүнийг дууддаг гэдэгт итгэдэг л дээ. Ажиллагчдын ур чадварын ачаар Метрожет зах зээлд тогтмол давуу талаа олж эргээд чадвартай ажилтнуудыг татаж байсан.

Ур чадварыг хөгжүүлэх

Түлхүүр ажиллагчдаа хадгалж үлдэх мөн тэднийг хөгжүүлэх үндсэн арга бол ур чадварыг хөгжүүлэх. Бизнесийн ертөнц өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөх тул ур чадвар, мэдлэгээ мөн адил цэнэглэж чадвал өрсөлдөх чадвараа хадгалж буй арга юм.

Метрожет компанид бид маш хатуу ур чадварын менежмент мөн хөгжүүлэлтийн хөтөлбөр боловсруулсан. Бид ажиллагсдыг өндөр түвшинд бэлтгэх загвар боловсруулж, бүх ажиллагсдыг техникийн болон бизнесийн чадвар олгох сургалтад хамруулсан. Мөн Метрожетын ирээдүйн удирдагчид болох бүрэн боломжтой гэсэн үүднээс удирдах арга барилын хичээл нэмсэн.

Ажиллагсдын хувьд оролцоо

Метрожетын хүний нөөцийн стратегийн үндсэн тулгуур нь ажиллагсдын хувь оролцоо байсан. Иймд компанийн зүгээс байж болох бүх талаар ажиллагсадтай холбогдох учиртай гэж үзсэн. Манай хүний нөөцийн хэлтэс ажиллагсдын хэрэгцээ шаардлагыг анхааран сонсож, үүн дээр үндэслэн байгууллагын болон хүний нөөцийн бодлого, хөтөлбөр боловсруулсан. Үүний үндсэн зорилго болбоос давуу талаа бэхжүүлж, сул талаа сайжруулах. Мөн хүмүүсийн шаардлагыг сонсохдоо илүү бүтээлч байсан бөгөөд салбарт тулгамдаж буй асуудлын талаарх бодлогыг тэр даруйд нь идэвхийлэн хөгжүүлсэн.

Хүний нөөцийн технологи ба үйл ажиллагааны чанар

Нэгэнт хүний нөөц болон бизнесийн стратеги хоёрыг нягт холбоотой болгох ажил эхэлсэн тул хүний нөөцийн үйл ажиллагаанд технологийн хөгжлийг нэвтрүүлж, гар ажиллагааг багасгаж, стандартыг тогтоож мөн байгууллагын чадамж, үйл ажиллагааны чанарыг давхар сайжруулах шаардлага тулгарсан. Тэр тусмаа олон салбар бүхий компанид уг бодлого туйлын хэрэгтэй. Салбар бүрийн ажиллагсдад ижил түвшний брэнд чанарыг түгээх гэсэн үндэслэлээс үүдэлтэй юм.

Ингээд жил ахих тусам Метрожет компани хүний нөөцийн технологийн хөгжилд ихээр төвлөрөх болсон. Учир нь энэ бүхэн бизнесийн хөгжилд нөлөө үзүүлдэг болохыг баталсан билээ.

Миний туршлагаас харахад байгууллагын соёлд анхаарал тавьж чадсан нь хождог. Үүнийг ур чадвартай ажиллагсдыг татах, хадгалж үлдэх гэдгээр хязгаарлан ойлгож болохгүй. Ажиллагсад тус байгууллагад ажилладаг гэдгээр бахархаж, байгууллагын үнэт зүйлсийн талаар илүү ойлголтыг олж, нягт холбогддог давуу талтай.

Эцэст нь хэлэхэд байгууллагын хамгийн үнэт хөрөнгө бол ажиллагсад юм. Иймд байгууллагын амжилтыг хурдасгах зорилготой бол хүний нөөцийн функцийг хөгжүүл. Метрожетийн төсөл бол үүний тод баталгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02