Ярилцлагын төгсгөлд хэрхэн сэтгэгдэл төрүүлэх асуулт тавих вэ?
2017, 3 сарын 24. 1:220

Ийм зүйл болж өндөрлөдөг: Бараг нэг цаг орчим зүрх сэтгэлээ зориулсны эцэст ажил горилогчоос 'ямар нэгэн асуулт байна уу' хэмээн асуулт ирж, яриа өндөрлөж буйг мэдэгддэг.

Энэ нь яриа дууслаа та гарч болно гэж шуудхан хүчлэлгүй боловсон байдлаар өндөрлөж буйг хэлдэг хэлбэр. Гэхдээ нөгөө талаар хамгийн сүүлийн удаа сэтгэгдэл үлдээх, таныг санах зүйлийг үлдээх боломж юм.

Энэ бол зам замаа хөөхийн өмнө яриагаа улам үнэ цэнэтэй болгох боломж. Тэр тусмаа бусал ажил горилогчид ярилцлагын дундуур нэгэн ижил асуултыг олон дахин асуусан байдаг тул та хамгийн сүүлд нь хамгийн зөв асуултаа ил гаргах хэрэгтэй.

Энэ асуултаар бүх зүйлийг базаж болно: Нэг асуулт бий. "Таны хувьд энэ байгууллагад ажиллаж байсан хамгийн сайхан ямар мөч юу байсан бол гэж бодож байлаа?"

Энгийн нэгэн асуултаар өөрийн сониуч байдлыг гэмгүй илэрхийлэхээс гадна ажил горилогчийн үнэлэмж, байгууллагын үнэт зүйл, тус ажлын байранд хэр сайн тохирч болох талаар чухал мэдээллийг танд өгнө.

Бодоод үзвэл: Ажил олгогчийн санаанд үлдэх өөр сайхан төгсгөл байхгүй. Компанийн талаарх сайхан дурсамжийг нь хөндөж, энэ нь таныг ирээдүйн ажил горилогч болгох бодлыг ч төрүүлж болно.

Нөгөө талын сэтгэлийг хөдөлгөхөөс гадна тухайн байгууллагын соёл, компанийн үнэт зүйл, баг хамт олонд хэр ээлтэй болох талаар мэдэх юм. Хэрэв ажил олгогч тус асуултад хариу олох гэж их хүч зарцуулж байвал цаана нь ямар нэгэн асуудал буйн шинж. Иймд ажлын санал авсан ч гэсэн сайтар эргэцүүлсэн нь дээр болов уу.

Ингээд дараагийн удаа ярилцлагын өрөөний хаалгыг хаахын өмнө энэ асуултыг тавиад нэг үзээрэй. Танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15