Байгууллагын соёлоо өөрчлөхийг хүсвэл яриагаа өөрчил
2017, 3 сарын 17. 1:010

Lasalle network бол албан байгууллагыг ажилтан, албан хаагчаар хангах, шинээр ажилтан элсүүлэх болон хүний нөөцийн асуудлаар зөвлөгөө өгдөг компани юм. Тус байгууллагыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Том Жимбел өнгөрсөн онд үйлчилгээний төрлөө нэгээр ахиулсан нь 'Байгууллагын соёлын талаарх зөвлөгөө' юм. Ингээд байгууллагын хөгжил, хүний нөөц, карьерын талаар мэргэшсэн Том Жимбелийн цөөн боловч үнэт зөвлөгөөг сонирхвол:

Байгууллагын соёлоо сайжруулах явцад захирал болон удирдлагын зүгээс гаргадаг хамгийн том алдаа юу вэ?

Тэд хөгжилтэй, сонирхолтой орчинг л онцлох болсон. Үдэшлэг зохиож, өрөөний хөргөгчөө дүүргээд л, зөвхөн ширээний ард суух албагүй гэх мэт. Энэ мэт хөгжилтэй орчинг бүрдүүлэх туйлын амархан. Гэхдээ энэ нь байгууллагын соёл бол биш ээ. Яг л бялууны гаднах чимэглэлийн зориулалттай кремтэй л ижил зүйл.

Тэгвэл яг хаанаас эхлэх хэрэгтэй вэ?

Хүмүүстэй л ярилцах хэрэгтэй. Гэхдээ энэ хүрээ удирдах алба тушаалтан, хүний нөөцийн ажилтнаар хязгаарлагдахгүй. Соёлыг бүрдүүлэх явцад сургалт, хөгжүүлэлтийн дараа жагсах гол хүчин зүйл бол менежментийн дунд хэсгийн албан хаагчид. Манай байгууллага гэхэд шинээр ажилд орсон хүмүүстэй улиралд хоёр удаа уулзаж, соёлын талаар ярилцдаг. Энэхүү менежментийн уулзалтын нийт хугацааны 25 хувьд нь байгууллагын соёлын талаарх яриа өрнүүлдэг.

Байгууллагын соёлын талаар ярихдаа юу ярих вэ?

Ажиллахад таатай газар байна уу? гэж асуух оновчтой биш. Харин "Яг ямар хүмүүсийг хөгжүүлэх хэрэгтэй байна? Танай багийн байдал ямархуу байна?" гэх зэргийг асуух хэрэгтэй. Маркетингийн албаны соёл бол санхүүгийн эсвэл мэдээллийн технологийн албанаас өөр байдаг. Хэлтэс бүр дэх соёлын байдал ялгаатай болохыг санах хэрэгтэй.

Ямар нэг төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлголоо гэж үзье. Тэгвэл хэдий хугацааны дараа үр дүн нь илрэх бол?

Хэрэв ил тод байдал, багийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чадваржуулах, хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлсэн бол ойролцоогоор зургаан сарын дотор соёлын өөрчлөлтийг харж эхэлнэ. Харин 12-24 сарын дараагаас гаднаас биш байгууллага дотроос шинэ албанд томилдог болж, тухайн байгууллагад ажиллаж буйгаар бахархаж, ажлаа орхих албан хаагчдын тоон үзүүлэлт буурдаг. Ер нь бол хал үзсэн компаниуд зөвхөн ажлын таатай орчинд анхаардаггүй. Учир нь хэсэг зуур таатай үр дүнг авчрах нь үнэн боловч энэ нөлөө үүрд үргэлжилдэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02