Дэмжлэг бүхий ажлын орчинг хэрхэн үүсгэх вэ?
2017, 3 сарын 16. 1:520

Ур чадвартай ажилтнуудын төлөөх тэмцэл ширүүссэн одоо цагт ажлын хандлага, ямар зан байдал улам шаргуу, бүтээлчээр ажиллах тэмүүлэлтэй болгодог талаар мэдэх нь зүй ёсны хэрэг. Иймд хүний нөөцийн ажилтан та ажлын ханамж, ажилдаа хандах хандлага болон байгууллагын зүгээс ирэх дэмжлэгийн талаар мэдэх учиртай. Энэхүү гурван хүчин зүйлийн талаар зөв ойлголттой болж чадвал ажилдаа сэтгэл хангалуун, ажлаа хийх дуртай ажиллах хүчинтэй болохоос гадна бизнесийн үзүүлэлтээ тэлж, ашиг орлогоо нэмэгдүүлж, гол албан хаагчдаа авч үлдэх юм.

Ажилтан нэг бүрийн ажлын хандлагыг үнэлж, гаргасан үнэлгээг ойлгож, түүнд нөлөө үзүүлснээр хүний нөөц та байгууллагын амжилтын үндсэн тоглогч болох болно.

Ажлын хандлагыг тогтмол үнэлэх

Хүний нөөцийн албан хаагчдын үндсэн үүрэг бол ажлын сэтгэл ханамж болон ажлаа хийх хандлагыг үнэлж, дүгнэж, тохирсон арга хэмжээг авах юм. Тус хоёр хүчин зүйл нь албан хаагчдыг авч үлдэхэд мөн бизнесийн тоон үзүүлэлтэд хүчтэй нөлөөлдгөөс тэр билээ.

Ажлын сэтгэл ханамж гэдэг нь сэтгэл санааны байдал дээр суурилж, өдөр бүр хувьсах үзэгдлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн ажилтан хийж буй ажилдаа өгч буй эерэг, сөрөг үнэлгээ юм.

Ажилдаа хандах эерэг хандлага гэдэг нь урам зоригтой холбоотой. Ажлаа хийж байхдаа эрч хүчтэй, урам зоригтой ханддаг ажилтныг илэрхийлдэг. Эерэг хандлагатай ажилтнууд ажлаа гүйцэлдүүлэхийн тулд сэтгэл санааны, танин мэдэхүйн, бие бялдарын гэсэн хувийн нөөц боломжоо зориуд дайчилдаг.

Дутуу үнэлэгддэг ажлын хандлага

Байгууллагын зүгээс ирэх дэмжлэгийн талаарх асуудлыг судалгааны түвшинд хэлэлцэж буйгаас биш хүний нөөцийн албанд бараг хөндөгддөггүй сэдэв.

Байгууллагын зүгээс үзүүлж буй анхаарал, ач холбогдол өгч буй байдал нь албан хаагчдын ажлын хандлагад нөлөөлнө. Иймд ажилтнаа дэмждэг байгууллагын суурийг тавьж чадвал эрч хүчтэй, сэтгэл ханамжтай, ажлаа эерэг хандлагатайгаар хийдэг, хийхийг хүсдэг ажлын орчинг цогцлоож чадна.

Үүний тулд хүний нөөцийн албанаас албан хаагчдын хэрэгцээнд нийцсэн дадлыг нэвтрүүлж, ахлах ажилтнууд нь албан хаагч нэг бүртэй хүндэтгэлтэй харьцаж бас үнэлж, байгууллагаас шударга бодлого явуулж болох зохих ажлуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Байгууллагаас нь дэмжлэг үзүүлдэг орчинд ажилласнаар оруулж буй хувь нэмэр нь үнэлэгдэж, байгууллагын зорилгыг ухаарч, гаргаж буй амжилтынхаа төлөө шагнал хүртэнэ гэдэгт итгэж ирдэг.

Хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг хандлагатай зохицолдуулах нь

Хүний нөөцийн албан хаагчдад байдаг онцгой зүйл бол тохиромжтой бодлого, арга хэмжээг төлөвлөж, авч хэрэгжүүлснээр ажилтны ажлын хандлагад нөлөөлж чаддаг. Учир нь хүний нөөцийн албан хаагч бол байгууллагын ажилтнуудын дуу хоолой юм.

Тухайлбал, бизнесийн мөн ажилтнуудын үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд ажилтны ажлаа хийх эерэг хандлагад голчлон анхаарч болно. Эсвэл чухал албан хаагчдаа авч үлдэхийг хүсвэл байгууллагын зүгээс ирэх дэмжлэг болон ажлын сэтгэл ханамжид илүүтэй төвлөрөх юм.

Байгууллагын зүгээс ажиллах орчинд дэмжлэг үзүүлэх аргуудаас дурдвал:

  • Эерэг хандлага бүхий ажиллах орчин. Байгууллагын зүгээс албан хаагчдын сайн сайхан аж төрөхөд анхаардаг гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Тухайлбал, чухал ажилд оролцуулах, гар ажиллагаа их шаардсан ажлыг хөнгөвчлөх, байгууллагын шийдвэр гаргах явцад оролцуулах.
  • Ажилтныг өсөн дэвжих, хөгжихөд туслах. Хийж буй ажилтай нь холбоо бүхий сэдвээр сурах, мэдлэг болон туршлага хуримтлуулах боломжоор хангах. Мөн сурсан мэдлэг, чадвараа ашиглах боломж олгох хэрэгтэй. Энэ нь байгууллагын зүгээс оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, сайшааж байна гэсэн дохиог өгдөг.
  • Ажилтны хэрэгцээг сонсох. Тухайн ажилтанд үнэхээр хэрэг болж буй асуудалд уян хатан мөн сайн дурын шийдвэр олж өгөх хэрэгтэй. Үүнд зарим өдөр нь гэрээс ажлаа хийх, гэр бүлийг дэмжсэн бодлого зэргийг хамруулж болох юм. Энэ мэт алхмууд нь албан хаагч нэг бүрийг анхаарч байна гэсэн дохиог илгээдэг.
  • Бүх зүйлийн үндэс нь мөнгө биш. Үнэндээ орлогын түвшин байгууллагын зүгээс ирүүлж буй дэмжлэг, ажлын сэтгэл ханамж, ажлын хандлагад голлох нөлөө үзүүлдэггүй. Үүнд хүрэхэд ч хялбар биш. Ур чадвартай ажилтныг олж авах, тогтоон барих зам бартаатай. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15
Украины хүнсний бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох асуудлаар зөвшилцөлд хүрчээ
02024-3-28 12:00
Новак Жокович дасгалжуулагч Иванишевичтэй хамтран ажиллахгүй
02024-3-28 11:58
“Виза”, “Мастеркард” компаниуд худалдаа эрхлэгчдийн төлдөг шимтгэлийг бууруулахаар тохиролцжээ
02024-3-28 11:55
Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
02024-3-28 11:52
Мумбай хот тэрбумтнуудын тоогоор Бээжинг гүйцжээ
02024-3-28 11:49
Олимпын галыг Луврын музейн өмнө байрлуулна
02024-3-28 11:45