Хүн бүхний атаархлыг төрүүлэх амжилттай багийн ард орших 4 нууц
2017, 2 сарын 14. 2:150

     Гар нийлж хамтардаг, сайн ойлголцдог найз нөхөд болсон нэг баг байхад үл ойголцолтой, зан ааш тохирохгүй, өөр өөр аргаар ажлаа явуулдаг багууд бас бий. Ямар шалтгаанаар зарим нь өндөр үр бүтээмжтэй нэгэн цул мэт хамтран ажиллаж чадаад байхад нөгөө нэг нь чаддаггүй юм бол?

Миний хувьд энэ бүхэн ердөө 4 хүчин зүйлээс хамаарна: явц, уур амьсгал, анхаарал ба урсгал. Хэрэв та багаа сайн удирдаж чадахгүй бол долоо хоног бүр 40+ цагийг хэцүүхэн өнгөрөөх нь.

Иймээс багийн гишүүн бүрээ гар нийлэн ажилладаг болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай:

  • 1.Явц

Танай багт олон суутнууд байж болох ч зохион байгуулалт сул бол тийм ч гайхмаар үр дүн гарч чадахгүй. Ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаагаас үл хамааран бүх багуудад явц чухал – энэ нь зөвхөн ‘Ажил ямар явцтай байгаа’ биш. Харин хүмүүсийн явц ямархуу байх нь мөн хамаардаг.

Тэд хувь хүн болон багийнхаа үүднээс зорилгоо тодорхой ойлгож байгаа болов уу? Бие биеэсээ хамаарах байдал үр дүнтэй өрнөж үү? Хүмүүс тусгайлсан төслүүд дээр хэнтэй хамтран ажиллахаа мэддэг үү? Тэдний чадвар, арга барилын төрөл нэг нэгнээ бүхий л талаар нөхөж чадахаар байгаа юу?

Хэрэв тэд өөрсдийн хаана зогсож байгааг, хэнтэй хамааралтай гэдгээ, энэ бүгд ямар учиртай болохыг мэдэхгүй байгаа бол танай баг асуудалтай байна. Та энэ бүхний зангилааг тайлмагц бүгд чөлөөтэй амьсгаа авч, хамгийн шилдгүүдтэй хамтаар ажлаа зөв хийж байгаадаа санаа амрах болно.

  • 2. Анхаарал

Танай багийн алсын хараа юу вэ, үүнийг гишүүн бүр мэддэг үү? Хэрэв танай баг хүчтэй зорилгоор дутмаг байгаа бол чадавх төдийгүй өөрт итгэх итгэлээр дутаж байгаа юм байна. Хамтын алсын хараа нь аяндаа хариуцлага, ажлаа хамт хийх үүрэг, ажлаа гүйцэтгэх хүслийг араасаа дагуулдаг. Мөн бүх гишүүдийг автоматаар нэг талд аваачдаг аж.

Хэрэв танай гишүүд ямар ч зорилгогүй хэсүүчилж, улирал бүр анхаарал нь солигдсоор байгаа бол танай багт бүх цэргүүдийг цуглуулж, тэдний амь амьдрал шийдэгдэх гэж байгаа мэтээр зоригжуулж чадах хүчтэй удирдагч хэрэгтэй байна. Тэгэхээр компани төдийгүй багийн зорилгыг хөгжүүлж, гишүүн бүр өөрийн ямар үүрэг оролцоотой гэдгийг мэддэг болгох хэрэгтэй.

  • 3.Уур амьсгал

Хамт ажилладаг хүмүүсийнхээ уур амьсгалыг мэдээл гэвэл та юу гэж хэлэх вэ? Урд хэсгээрээ шуургатай, хойд зүгээс хар үүл нүүж ирж байна гэх үү? Нэг бол ирэх хоёр долоо хоногт тэнгэр цэлмэг байна гэх үү?

Ажлыг хамт дуусгах гэж л баг байдаг. Хүндлэл, шударга байдал, харилцан итгэлцлийн үнээр үр дүн гардаг гэвэл бид бүгд тоглоомын дүрмээ өөрчлөх хэрэгтэй юм байна. Хүн бүрийг эелдэг, бие биенээ хүндэлдэг, бүтээлч болгоно гэдэг хялбар ажил биш. Гэхдээ хамгийн боломжит сайн үр дүнг гаргаж авах цорын ганц зам бол багийн гишүүд хоорондын уур амьсгал билээ.

  • 4.Урсгал

Хэрэв төгс урсгалтай багт ажиллаж байсан бол гараа өргөөрэй? Итгэлтэй хэлж чадахгүй бол та ажиллаж байгаагүй юм байна. Харин ажиллаж байсан бол таныг сэргээсэн, зоригжуулсан мэдрэмж одоо ч танд мэдрэгдэх байх. Нэгэн урсгалд явж байгаа хүмүүсээс шинэ санаа асар ихээр ундран гарч, яг л нэг хүн шиг ажилладаг. Нөгөө талаар хоорондоо нягт хамааралгүй, итгэлцэлгүй багт ажиллах шиг муухай зүйл үгүй. Ганцаараа завин дээр суухад олон бэрхшээлтэй нүүр тулна. Харин багаараа нэгэн завин дээр суувал боломжгүй зүйл үгүй мэт болдог.

Хэрэв та сайн ажилладаггүй багийн удирдагч бол, юу нь болохгүй байгааг ойлгохгүй байвал явц, анхаарал, уур амьсгал, урсгал гэсэн дөрвөн баганыг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Өндөр бүтээмжтэй баг бүрдүүлнэ гэдэг урт аялал байх нь ойгомжтой. Гэхдээ хүчин зүйл тус бүр лүү өнгийж харж чадвал та жинхэнэ амжилттай багийг бүтээх стртатегийг барьж эхэлж байгаа гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15