Насанд хүрсэн хүмүүсийн гадаад хэл сурах арга
2017, 2 сарын 6. 1:380

Спотнайт компанийн гүйцэтгэх захирал Франц хэлийг 17 хоногт хэрхэн сурснаа тайлбарлаж байна.

Би насанд хүрснийхээ дараа гадаадын хэд хэдэн хэлийн сурсан юм. Би Франц хэлийг 17 хоног бие даан суралцсаны дараа чөлөөтэй ярьдаг болсон. Өмнө нь Испани хэлж сурч байсан болохоор миний хамгийн анхны гадаад хэл биш л дээ.

2005 оны зун Францын Божоле мужийн жижиг тосгонд байрлах болов. Тус тосгонд англи хэлээр ярьдаг нэг ч хүн байгаагүй юм. Миний найз сурах зорилгыг минь сайтар мэдэж байсан тул Англи хэлээр ярихаас эрс татгалзав.

Би нэгэн хуваарь тогтоож, түүнийгээ өдөр бүр дагасан.

Өглөөний цагаар хүснэгтэн дээрх дүрмийн болон дүрмийн бус үйл үгийг 1,5-2 цагийн турш хуулан бичдэг байв. Хүснэгтэн дээрх бүх л үйл үгийн хувирлыг хоёр долоо хоногийн дараа тогтоож чадсан. Цээжлэх хамгийн сайн арга бол гараар хуулан бичих гэдэгт итгэдэг хүн л дээ би.

Бичиж байх хоорондоо CD дээр буулгасан Франц хэлний хичээл сонсдог байв. Гэхдээ тэр CD дээр багш бусад хүүхдүүдэд хичээл зааж буйг бүхэлд нь буулгасан байв. Бусад суралцагчдыг алдаа хийхэд нь би суралцдаг байлаа. Яг л хичээлд сууж байгаа мэт. Хоёр долоо хоногт үндсэн зүйлсээ сурсан бөгөөд түвшингээ ахиулах ажилдаа орсон юм.

Би үдээс өмнө 45-60 минут гүйдэг байсан. Гүйнгээ гоё санагдсан франц дуунуудаа сонсоно. Хөгжим бол хэлний өргөлт болон дуудлага сайжруулах зөв арга. Түүнчлэн дагаж дуулснаар нүүрний булчингаа дасгалжуулдаг давуу талтай.

Өдрийн хоолоо найз болон түүний найзын хамтаар иддэг байв. Өдөр бүр шүү. Тэд надтай ярихдаа удаан ярихаас цааргалж байсан нь миний сурах хүслийг улам бүр ноцоох шиг л болсон.

Үдээс хойш франц танилуудын хамт дартс шидэж тоглоно эсвэл Чарлие ба шоколадны үйлдвэр” гэсэн номыг франц хэлээр уншдаг байв. Шинэ хэл сурч байгаа бол хүүхдийн ном уншиж эхлэх нь зөв юм шиг санагдсан. Нэгд, энгийн үг хэллэгтэй тул уншихад хялбар. Хоёрт, уншиж буй номныхоо үйл явдлыг ерөнхийд нь мэддэг тул шинэ үгийн утгыг тааварлаж, аль болох толь бичиг ашиглахгүй байсан. Гадаад хэл дээрх хүүхдийн ном тун ч сонирхолтой санагдсан шүү.

Дараа нь цаг орчим өөрийнхөө талаар энгийн эссэ бичнэ. Бичсэн эссэний алдаагаа франц найзаараа шалгуулна. Шинэ хүмүүстэй таарахад хэдэн асуултыг заавал тавьдаг: “Чи хаанаас ирсэн бэ?”, “Чи юу хийдэг вэ?”, “Франц орон таалагдаж байна уу?”. Энэ мэт энгийн асуултуудад өгөх хариултаа урьдчилан бэлдсэнээр сурсан зүйлээ практикт хэрэгжүүлэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тус болж байлаа.

Өөр нэгэн зөвлөгөө бол сул үгийг цээжил. Хүмүүс яриандаа зүгээр л хэрэглэдэг сул үгнүүд бий. Тэдгээр нь ямар нэгэн утга илэрхийлдэггүй. Эдгээрийг цээжилснээр харилцан ярианд бага зэрэг цаг хожихоос гадна өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна.

17 хоногийн дараа тэрхүү тосгоноо орхиж Парис хотыг зорилоо. Кофе шопод нэг бүсгүйтэй танилцаж, хэсэг яриа өрнүүлсэн юм. Хэдэн минутын дараагаар намайг Францад ирээд хэр удсаныг асуулаа. Ирээд 17 хонож байна гэж хариулахад Францад хамгийн багадаа нэг жил амьдарсан хүн шиг л ярьж байна гэж хэлэх нь тэр.

Эдгээр сургамжууд шинэ хэл сурахад тань хэрэг болно гэж найдаж байна. Bonne chance!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02