​Амжилт өөд шаргуу зүтгүүлэх 15 эшлэл
2017, 2 сарын 2. 1:390

Энтерпренёр, бизнес эрхлэгч, менежер гээд хүн бүр амжилтыг өөрөөр тодорхойлдог. Гэхдээ тэд нарын санал нийлдэг нэг зүйл бол таны дансан дахь мөнгөөр таны амжилтыг тодорхойлж болохгүй. Өглөө бүхэн бид нар ямар хандлагатай сэрдэг мөн өнөөдөр нь өчигдрийнхөөс илүү том зүйлийг хийж чадах эсэхээр амжилтыг тодорхойлох учиртай.

Гэтэл зарим өдрүүдэд таны сэтгэл санааг өргөж, урам зориг өгөх үгс хэрэг болдог. Хэрэв та өөрийгөө амжилттай яваа хүн гэж үздэг бол доорх 15 эшлэл таны хүслийг бадраах болно.

Амжилттай хүний бусдаас ялгарах онцлог бол тэд хүчээр дутдаггүй, тэд мэдлэгээр дутдаггүй мөн тэд хүсэл эрмэлзлээр дутдаггүйд оршдог. – Винс Ломбарди

Би өнөөдөр тун амжилттай явна. Учир нь миний найз надад итгэсэн тул түүнийг сэтгэлийг гонсойлгох зүрх надад байсангүй. – Авраам Линклольн

Нэг санаа ол. Тэр санаагаа өөрийн амьдралаа болго.Тэр санаагаа бод, тэр санаагаа мөрөөд, тэр санаан дотроо амьдар. Тархи, булчин, мэдрэлийн судал, биеийн хэсэг бүрээ тэр санаагаар дүүргэ. Бусад санааг зөнд нь орхи. Энэ бол амжилтын замнал. - Свами Вивеканда

Мөрөөдлөө хөөх зоригтой болсон цагт мөрөөдөл бүхэн биелдэг. – Волт Дисней

Ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа бол амжилтад хэр ойрхон байснаа анзааралгүй бууж өгөх юм. - Томас А.Эдисон.

Толгойгоо ажиллуулан байж гаргасан бүтээл нь амжилтад хүрэх гэж байгааг харах үед зохион бүтээгчийн зүрхэнд мэдрэгдэх мэдрэмжийг давах сэтгэл хөөрөл гэж үгүй. Иймэрхүү сэтгэл хөдлөл нь хүмүүсийг нойр, хоол, найз нөхөд гээд бүхнийг умартуулж чаддаг. – Никола Тесла

Агуу зүйлийг бүтээхийн тулд сайн зүйлээс татгалзахаас айх хэрэггүй. – Жон Д.Рокефеллэр

Гайхалтай мөрөөдөл бүр мөрөөдөж чаддаг хүмүүсээс эхлэлтэй. Таны дотор дэлхийг өөрчлөх оддод хүрч чадахуйц тэсвэр тэвчээр, хүсэл зориг байгааг үргэлж санаж яваарай. - Харриет Табмен

Хөгжилт, сайжруулалтаар услуулсан бизнес үхдэггүй жамтай. – Хенри Форд

Та хэнд ч, юуг ч хэлж болно. Харин тэдэнд ямар байдлаар хэлэх нь хариу үйлдэл, ирээдүйн харилцааг тодорхойлдог. – Жон Рэмптон

Амьдралын төлөвлөгөөг өөрөө боловсруулахгүй бол өөр хүний төлөвлөгөөнд орох магадлалтай. Тэр хүмүүс танд юу бэлдсэн бол? Тийм ч ихийг бэлдээгүй. - Жим Рон

Амжилтад хүрсэн хүмүүст эрч хүч бий болдог. Тэд амжилтанд хүрэх тусам улам том амжилтыг хүсч, амжилтанд хүрэх олон аргуудыг олдог. Үүний адилаар бүтэлгүйтсэн хүн доош чиглэсэн эргүүлгэд өртөж, өөрийгөө зөвтгөх хандлагатай болдог. - Тони Роббинс

Бизнесийн боломж бол автобус шиг. Ар араасаа ирж л байдаг. – Ричард Брэнсон

Таны төсөөлж чадах бүхэн бодит байдаг. – Пабло Пикассо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15