Амжилттай хүмүүс чөлөөт цагаараа юу хийдэг бол?
2017, 1 сарын 30. 1:530

Ажил бол спортын бэлтгэлтэй адил. Үзүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд хэсэг зуурын амралт, нөхөн сэргээлт хэрэгтэй. Эс тэгвэл хамгийн өндөр үзүүлэлтийн үзүүлж чадахгүйгээс гадна бэлтгэл сургуулилалт нь таныг ядрааж, гарах үр дүн нь сулардаг. Би долоо хоногт 45-55 цаг ажиллаж байхдаа л хамгийн өндөр үзүүлэлт үзүүлдэг. Харин давуулан ажиллах аваас миний үзүүлэлт, бүтээлч байдал, үр бүтээмж нэгэн зэрэг доошилдог.

Тиймээс чөлөөт цагаараа нөхөн сэргээх зүйлсийг хийдэг. Миний хувьд бямба гарагт тал ажилладаг тул үлдсэн цагууддаа аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг хүсдэг. Харин яаж вэ гэвэл:

  1. Салах. Ухаалаг төхөөрөмжүүдээ унтрааж, зурваснуудаас түр холдож, болж л өгвөл утсаа бариад байхааргүй газар очдог. Утсаа бариад, сошиал медиагаа шалгаад байх нь цухалдмаар зуршил. Энэ зуршлыг долоо хоногийн бусад өдрүүдэд хангалттай хийдэг тул чөлөөт цагаараа хорьж бай.
  2. Дэлгэцний цагаа багасгах. Интернэтэээр тэнүүчилж, фэйсбүүк, инстаграм шалгахаа болих хэрэгтэй. Хэрэв интернэт орох бол тодорхой шалтгаантай байх хэрэгтэй. Тухайлбал блогтоо нийтлэл оруулах, анхаарал тавьж юм унших, Youtube-ийн тэр бичлэгийг үзэх г.м.
  3. Бүтээлч бус байх.Та ажлын өдрүүдийн туршид бүтээлч байж, имэйл бичиж, жагсаалт гаргаж, өдрүүдээ төлөвлөж болно. Харин чөлөөт цагаараа энэ бүхнийг аль болох хийхгүй байх хэрэгтэй. Хийх ажил их байгаа бол нэг өдөрт бүгдийг нь амжуулах гээд үз. Тэгээд маргааш нь дуртай ажлуудаа хий. Битгий яар. Бас битгий олон ажил амжуулах ёстой гэж бод. Мөн хэтэрхий их ажил битгий төлөвлөж бай. Аль болох бага зүйлийг хийхийг хичээ.
  4. Дасгал хийх (болж өгвөл гадаа). Дасгал нь маш олон сайн талтай. Ямар төрлийн дасгал хийх дуртай түүнийгээ найзынхаа хамт хий. Гадаа гарч дасгал хий.
  5. Том орон зайд цагийг өнгөрөөх.Миний бодлоор жижиг орчинд цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг. Утсаа бариад нэг цаг суухад цаг нисээд л алга болдог. Тэгсэн мөртлөө голын эрэг дээр эсвэл дугуй унаж байхад цаг явж өгдөггүй. Энэ хоёроос л цаг хугацаа ямар ондоо болохыг харж болно.
  6. Шинэ зүйл мэдрэх. Шинэ зүйлс нь биднийг нөхөн сэргээдэг. Аялал, шинэ хобби, ууланд авирах, спорт, хөгжмөөс олж авах шинэ мэдрэмж нь бидний залуу, бүтээлч байдлыг өдөөж, тархийг залуужуулдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
1
1
0
0
0
Онцлох мэдээ
Tesla компани нийт ажилтнуудынхаа 10 хувийг цомхотголд орууллаа
02024-4-16 17:53
Киргиз дэх Соросын сан үйл ажиллагаагаа зогсоожээ
02024-4-16 17:39
Дэлхийн дээрх хамгийн халуухан эрчүүдийн нэг Хенри Кэвилл анхны хүүхдээ өлгийдөн авах нь ээ
02024-4-16 16:09
АНУ-ын Олимпын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ
02024-4-16 14:45
Тесла компани томоохон хэмжээний цомхотгол хийхээр болжээ
02024-4-16 13:13
Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
02024-4-16 12:49
Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
12024-4-16 12:46
Америкийн кино зохиолчдын холбооноос шилдэг бүтээлүүдийг тодруулжээ
02024-4-16 12:42
Сингапурын шинэ Ерөнхий сайд Лоуренс Вон ирэх сард үүрэгт ажилдаа орно
02024-4-16 12:34
Гүржид болсон жагсаалын үеэр 14 хүнийг баривчилжээ
02024-4-16 12:17