Энэ компани ‘ажил амьдралаа зохистой зохицуулах’ боломж олгодог болов уу?
2017, 1 сарын 26. 2:080

Шинэ ажилд орохын өмнөхөн ‘өдөржин шөнөжин суулгаж ажиллуулдаг, амралтын өдрөөр бараг л амрах боломж олдодгүй’ гэсэн аймшигт түүхүүдийг олонтаа сонсдог. Уул нь идэвхтэй, сайн ажилламаар байгаа боловч эрүүл мэнд, амьдралаа золионд гаргамааргүй байдаг. Тийм их хөдөлмөр зарцуулсныхаа хариуд цагийн уян хатан нөхцөл тийм багыг хүртвэл тун харамсалтай.

Тэгвэл ёс зүйтэй хэмжээнд шаардлага тавьдаг болон ханаж цадахгүй шаардлага тавьдаг ажил олгогчийг хэрхэн таних вэ?

Энэ талаар асууж болно. Гэхдээ Энэ компанид ажил, амьдралын зөв хэмнэлээ хадгалах боломж хэр вэ?”гэж шуудхан асууж болохгүй. Тойруу аргаар асуух учиртай.

1. Ажилтнаас асуух

Үүнийг ‘хариу тодорхойлох шалгалт’ гэж нэрлэж болно. Тухайн компанид ажиллаж байсан мөн тантай багахан яриа өрнүүлэх сонирхолтой, боломжтой байгаа хүнийг Facebook юм уу танил талаараа дамжуулан олж болно. Тэр хүнтэй утсаар ярих эсвэл чатлахдаа дараах асуултыг тавина уу:

  • Энэ компанийн соёл ямархуу байсан бэ?
  • Амралт авахад таагүй ханддаг уу эсвэл зүгээр үү?
  • Өөр газраас ажиллах боломж хэр вэ?
  • Голдуу хэдэн цагаар ажилладаг вэ?
  • Энэ компанийн соёлын ийм л хэсгийг өөрчилчихвэл гэж боддог зүйл бий юу?

2. Шууд бусаар асуух

Энэ талаар шуудхан асууж болохгүй гэдгийг дээр дурдсан. Учир нь компанидаа хувь нэмэр оруулахаас илүү йогийн хичээлээ таслахгүй байхад санаа зовж байна гэх бодол ажил олгогчийн толгойд орж мэднэ. Ямартаа ч тойруу замаар асуувал таны асуултын мөн санааг ойлгож, таны хүссэн хариуг өгөх болно.

  • Таны хийдэг ажлаас өөр, энэ компанийн юу нь танд хамгийн ихээр таалагддаг вэ?
  • Компанийн соёлын нэг хэсгийг сайжруул гэвэл та юуг нь сонгох бол?
  • Энэ байгууллагад ямар төрлийн хүмүүс хамгийн ихээр амжилт гаргадаг вэ?
  • Та компанийн соёлыг цөөн үгээр юу гэж илэрхийлэх вэ?

Та тэд нарын хэлсэн үгнээс гадна хэлээгүй үгсийг хүртэл сонсох хэрэгтэй. Эдгээр асуултуудыг өөр өөрөөр асуусан боловч цагийн уян хатан нөхцөл, бүх хүмүүст хүртээлтэй, ажилчидаа зоригжуулдаг, хөгжүүлдэг гэсэн үгсийг сонсож чадаагүй бол ямар нэгэн асуудал байгаагын шинж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
02024-4-24 6:28
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19