Гайхалтай өдрийг бүтээе: Өглөө бүр өөрт тавих 6 асуулт
2017, 1 сарын 20. 1:300

Өдрийг хэрхэн эхлэх нь тун чухал гэдэгтэй санал нийлнэ байх. Өглөөд 20 минутын дасгал хийснээр өдөржин сэтгэл сэргэг байж чаддаг. Үүний адил өглөө сэрмэгцээ өөртөө асуулт тавьж, түүнийгээ тунгаан бодож, хүсэл эрмэлзлээ тодорхойлсноор бидний хийх үйлдэл зорилготой болж, амьдралдаа илүү сэтгэл хангалуун болж чадна.

1. “Надад талархаж явах зүйл хангалттай олон байгаа юу?

Талархал бол аз жаргалын хаалгыг нээх түлхүүр юм. Харин аз жаргал бол үзүүлэлтийг өсгөж, зорилгоо гүйцээж, амжилтад хүрэхэд тусалдаг. Өдөр бүр баярлаж, талархаж явдаг 10 зүйлээ цаасан дээр буулгадаг уу?

Хүмүүст хэр их анхаарал тавьдаг болохоо харуулдаг уу?

2. “Би яагаад хийдэг зүйлээ хийдэг вэ?

Та одоо хийж буй зүйлээ яагаад хийдэг юм бол? Юуны учраас хийхийг хүсдэг вэ? Таны хийж буй зүйл тань эцсийн зорилгоо биелүүлэхэд ямар замаар тусалдаг вэ? Таны үйлдэл бусад хүмүүст тус болж чаддаг уу? Би юу сурч болох вэ?

Сурахад анхаар. Туршлага олж авахад анхаар.

3. “Миний хамгийн сайн хийж чадах зүйл энэ гэж үү?”

Өөрөөсөө ингэж асуу: Би хамгийн сайнаараа хийж байна уу? Би илүү зүйл хийж чадах уу?

Хэрэв тийм бол сайн байна. Энэ эрчээрээ цааш яваарай. Хэрэв сайжрах, илүү сайн хийх боломж байвал илүү ихийг хий. Илүү сайн хичээ. Илүү ухаалгаар ажилла. Илүү сайн хийхийн тулд бусдаас тусламж хүс.

Өөрийн чадвараа бүрэн эзэмш. Өөрийн бүтээлийг урла.

4.Бусдаас авсан заавар, зөвлөмжийг үр дүнтэй байдлаар ашиглаж байна уу?

Таны амьдралд зааварлагч, зөвлөгч хүн хэрэг болдог. Тэдний хэлснийг сонсож, хэрэгжүүлэх замаар тэдэнд ч гэсэн тус бол. Гүнзгий асуултууд тавь. Өөрийгөө улам хөгжүүлэхийн тулд тэдний тусламжийг ав. Тэднээс “Яагаад?” гэж асуу.

5. “Би өөртөө хайртай юу?

Хариулахад хэцүү боловч заавал хариулаарай.

Өөртэйгээ ярих замаар өөрийгөө шалга. Үйлдэл, бодлоо дандаа сөрөг байдлаар хардаг уу? Бусад хүмүүст өөрөөсөө илүү итгэл үзүүлдэг үү? Би үнэхээр өөрийгөө хайрлаж байна уу?

Учир нь өөрийгөө хайрласан цагт бусад хүмүүсийг хайрлаж чадна.

6. “Би бусад хүмүүст хангалттай тусалж байна уу?

Эцсийн эцэст бусад хүмүүстэй үүсгэсэн харилцаа хамгийн чухал зүйл болж төгсдөг. Бидний тусалсан хүмүүс, туслуулсан хүмүүс, бидний амьдралыг бүтээхэд тусалсан хүмүүс. Бусдын тусламжийг ихээр хүртэх тусам сэтгэл ханамжийг ихээр мэдэрч чаддаг. Энэ чинь л аз жаргал юм шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38