​Яагаад удирдагчийн үгсийн сангаас суралцах ёстой гэж вэ?
2017, 1 сарын 9. 2:260

Таны үгсийн сан төдийгүй хэлж буй байдал тань ‘багийн амжилт болон уналтын том хүчин зүйл’ болж байдаг. Бусад салбаруудын нэгэн адилаар удирдагчийн тусгай үгийн сан гэж бий. Гэхдээ техникийн нарийн хэллэг байдаггүй гэдгээрээ онцлогтой юм. Тэдгээр үгсийг хүн бүр мэддэг төдийгүй өдөр тутамдаа хэлдэг.

Удирдагчийн үгсийн санд суралцсанаар хүмүүсийг урамшуулаад зогсохгүй амжилт гаргахад нь зоригжуулах юм.

Үндсэн хэллэгүүд бол:

Шуудхан л хийе.

Байгууллагын өдөр тутмын ажлын явцад ийм зүйл олон тохиолддог. Асуудал хүлээгдээд байдаг. Хэлэлцүүлгийн 10 шатыг хүлээхийн оронд яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй үе олон тохиолддог. Хөдөлгөх хүч орхигдож, хөдлөх мөч хажуугаар зөрөн оддог. Хүчирхэг багийг цогцлоохын тулд хүмүүст үйлдэл хийж болно, үзээд алдаж болно гэдгийг сануулж, итгүүлэх хэрэгтэй.

Чи юу гэж бодож байна вэ?

Багийн санал, шүүмжийг сонсох нь багийн бүх гишүүдийн туршлага, мэргэшсэн мэдлэг, үзэл бодлыг сонсох давуу талыг олгохоос гадна таныг сонсож бас суралцахад нээлттэй хүн болохыг харуулдаг. Удирдах гэдэг бол хувийн ялалт биш юм. Харин удирдах гэдэг бол хамтын ажиллагаа шаардагдсан даалгавар гүйцэтгэхийг хэлдэг юм. Иймд өөрийн хүмүүсийг бодлыг асууж байгаарай.

Би чамд итгэж байна.

Хэн нэгэнд итгэж буйгаа илэрхийлснээр түүний шүүмж, дүгнэлт, чадамж, гүйцэтгэж буй үүрэгт итгэж буйгаа харуулдаг. Ингэснээр хүмүүс зоригтой болж, ажлаа гүйцэтгэх урмыг авдаг. Гартаа түлхүүр атгах нь маш хүчтэй мэдрэмжийг төрүүлж чаддаг. ТаныЧамд итгэж байна гэх үгс Чамд итгэж болно гэдгээ мэдэж байна гэсэн утгыг агуулдаг.

Үзээд алдая.

Эрсдэл гаргахад хүртэл өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Бусад хүмүүсийг боломжтой мөчөө хүлээж суухыг нь харж болно. Эсвэл тэднийг зоригжуулж, өөрсдийн боломжийг бүтээж, тэднийг алдсан ч үргэлжлүүлэн дэмжсээр байна гэдгээ ойлгуулж болно.

Цааш судлаад л байя.

Ногоон гэрлээр гарахаас өмнө илүү их мэдээллүүд хэрэг болох үе бий. Заримдаа хамаг сонголтоо харьцуулан үзэх шаардлага гарах нь бий. Цааш судлаад л байя гэдэг ньбүрэн бэлтгэлтэй байх, бүх магадлалыг харгалзан үзэх хэрэгтэй гэсэн зурвасыг багт илгээдэг.

Яг юу болоод байна вэ гэхлээр.

Шилдэг удирдагчид үнэнийг намуухан аясаар шуудхан хэлдэг зуршилтай.Ил тод байдал гэдэг бол итгэл юм. Энэ нь хүмүүсийг бодит мэдээллээр хангаж, худал цуу яриа тархахаас сэргийлдэг. Юу болж байгааг асуу, тэгээд мэдээлэл сайтай бай.

Надад чиний санал, зөвлөгөө хэрэгтэй байна.

Багийнхны саналыг асууснаар ‘юу болж бас болохгүй байгааг нээлттэй мэдмээр байна’ гэдгээ илэрхийлдэг. Бүх гишүүд, удирдагчдад хүртэл бусдын санал, зөвлөгөө хэрэгтэй байдаг. Ингэснээр хамгийн ухаалаг, бас шилдэг шийдэлд хүрч чаддаг болохыг хэлэх хэрэгтэй. Санал, зөвлөгөө бол байнга өгч чадах бэлэг болохыг санаж яваарай.

Би алдчихлаа.

Энэхүү энгийн хоёрхон үгээр өөрийн алдаа хийснээ хүлээн зөвшөөрч, бусдыг буруутгаагүй гэдгээ харуулах боломжтой. Би алдчихлаа гэж хэлснээр буруу зүйл хийсэн ч гэсэн хамаг чадлаараа хичээж буйг харуулах үлгэр жишээ болдог. Энэ бол маш үнэтэй хичээл шүү.

Би ийм шалтгаанаар чамайг үнэлж байна.

Талархал, сайшаалаа илэрхийлэх нь цагийг хамгийн оновчтой аргаар хэрэглэж буйн нэг жишээ юм. Бусдыг хэр их сайшааж, хэрхэн гайхшруулсан болохыг нь хэлж байх хэрэгтэй. Таны сайшаал тодорхой, хувь хүнд хандсан бас чин сэтгэлээсэээ байх хэрэгтэй.

Таны удирдагчйин үгсийн сан нэг бол таныг дээш өргөнө, эсвэл таныг газар булна. Эдгээр энгийн хэллэгүүдийг суурь болгоод, цааш хөгжихдөө улам баяжуулаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04