​Бизнесийн санаа амжилттай болох эсэхийг хэрхэн мэдэх вэ?
2016, 11 сарын 28. 2:080

Шинэ бүтээгдэхүүн эсвэл шинэ шийдлийн санаа төрлөө. Баяр хүргэе. Гэхдээ санаагаа бүтээл болгохоосоо өмнө шинэ томъёоллоо туршиж үзэх хэрэгтэй. Ингэснээр алдаа дутагдал гаргаж, бүтэлгүйтэхээс сэргийлж чадна.

1.Хүмүүст товчхон тайлбарлах гэж оролд.

Та хийж буй зүйлээ 30 секундын дотор тайлбарлаж чадахгүй бол үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыгтатахад хүндрэлтэй учир мэднэ.Товчхон тайлбарлах гэдэг бол санаа эсвэл шийдлийн хосгүй, цөм хэсгийг ярих юм. Санаагаа хэрэглэгчидтэй хуваалцаж, бүтээгдэхүүнээ гаргахын өмнө санал болгож буй бүтээгдэхүүндээ үүсч болох асуудлыг гартаа оруулах нь зөв. Үүний дараагаар ойр дотны хүмүүстээ үр дүнгээ танилцуулж, бүтээгдэхүүнээ хэрэглүүлж, тэдэнд таалагдаж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй.

2.Тухайн салбарын мэргэжилтнүүдийн төлөвлөгөөг баримтлах

Таны явж буй замаар хэдийн яваад өнгөрсөн хүмүүст таны төсөөлж ч байгаагүй асуудлуудыг, таниасөөрөөр харж чаддаг. Тиймээс өөрийн салбарын хүнд бизнесийн төлөвлөгөөгөө танилцуулж, үнэлэлт дүгнэлтийг нь сонсоорой. Таны бодож олохгүй санаа, зөвлөмжүүдийг тэд нар өгч чаддаг. Урт хугацааны ашиг руу чиглүүлж чадах олон жижиг зүйлсийг тэд л хэлж өгч чадна.

3.Та бол анхны хэрэглэгч

Гаргаж авсан бүтээгдэхүүний дээжээ та тогтмол хэрэглэх хэрэгтэй. Хэрэглэх явцад танд таалагдахгүй зүйл гарч ирвэл дизайн, функц зэргийг нь дахин засварлаж, өөрчилж болно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид төрөх мэдрэмжийг та урьдчилан мэдрээд, алдаагаа засаж болох юм.

4. Зорилтод хэрэглэгчдэд төрсөн сэтгэгдлийг хүлээн авах

Хэрэглэгчид тухайн бүтээгдэхүүнд хичнээн төгрөг зарцуулахыг хүсч байгаа байдлаар нь тухайн бүтээгдэхүүнийг хэмжиж болдог. Эхний ээлжинд туршилт маягийн бүтээгдэхүүн гаргаж, урьдчилсан захиалга аваад таны санал болгож буй зүйлийг хэдээр авах сонирхолтой байгааг нь судлана.

Та өөрийн санааг бүтээл болгож байтал зарим нэг хэсэг нь бүтэхгүй бол балмагдах хэрэггүй. Та уг цоорхойг хурдан олох тусам шаардлагатай өөрчлөлтийг түргэн хийж чадна. Ингэж л урт хугацааны амжилтад хүрдэг жамтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35