Карьераа ахиулах ярианд бэлдэх 5 зөвлөмж
2016, 11 сарын 24. 2:460

Хэдэн жилийн өмнө карьераа ахиулна гэдэг нь дээш явах байлаа. Өөрөөр хэлбэл ажлаа сайн хийж гүйцэтгэдэг хүмүүс байгууллагын шатаар дээшилж, албан тушаал цалин хөлс нь ахидаг байв.

Харамсалтай нь энэ бүхэн өөрчлөгдсөн.

Даргатайгаа хүнд чухал яриа өрнүүлэхэд тань бэлдэн өгөх мөн карьераа өсгөх таатай мэдээ сонсоход тань туслах үүднээс энэхүү нийтлэлийг оруулж байна.

  • 1.Тогтмол тэмдэглэл хөтлөх

Өөрийн ажлын үзүүлэлтээр тэмдэглэл хөтлөнө гэхээр утгагүй санагдана байх. Үнэндээ бол та бүх зүйлийг санаж чадахгүй. Нарийн үйл явдлыг мартана. Зарим үйл явдал, хүмүүсийг хооронд нь холино. Ингэж манантсаар байгаад өөрийн шаргуу хөдөлмөр, хүрсэн үр дүнгээ олж хардаггүй.

Хувийн тэмдэглэл хөтлөх нь даргатайгаа чухал яриа өрнүүлэх гэж буй хэн бүхэнд хэрэгтэй. Таны тэмдэглэлд буй амжилтын түүх, шинэ ажилтнуудыг бэлтгэх санаа, үүссэн асуудал, сорилт, хүнд яриаг дүрсэлсэн байх юм.

Даргынхаа хамтаар асуудлыг хэрхэн зохицуулсан, одоо байгаа чадвараа нэмэгдүүлэх үүднээс хөгжлийн ямар боломжуудыг нэвтрүүлж болох эсвэл бусдын сул талыг хэрхэн нөхөх талаар хэлэлцэж болно. Энэ мэт зүйл нь дээд албан тушаалтантай өрнүүлэх ярианд улам хүч өгөх бөгөөд таны хувь хүний хөгжлийг сайтар ойлгуулдаг.

  • 2.Хурлаар хэлэлцэх асуудлаа тодруулах

Та завгүйтэй адил танай дарга ч гэсэн завгүй. Тэгэхээр яагаад идэвхтэй байж хэлэлцэх асуудлын сэдвээ илгээж болохгүй гэж?

Үүнд хэлэлцвэл зохих чухал асуудал, таны анхаарч буй топ үйл ажиллагаа, зарим ажлын явцын мэдээ, таны амжилтыг тольдох сайн мэдээ эсвэл өмнө нь зөвшилцөөд санал нийлсэн хөгжүүлэх төлөвлөгөөний шинэ мэдээ зэрэг багтана.

Мэдээжийн хэрэг хэлэлцэх сэдвүүд нь заавал таатай мэдээ байх албагүй. Таны ажлын үзүүлэлтийг хязгаарлаж буй асуудал эсвэл дахин хэлэлцэгдэх шаардлагатай асуудал байж болно. Хамгийн гол нь та идэвхтэй байж асуудлыг аль чадахаараа тэргүүл.

  • 3.Бэлтгэл

Карьерын талаар ярихын өмнө заавал бэлтгэл хийх хэрэгтэй. Тухайлбал та дараах зүйлсийн талаар бодсон байх хэрэгтэй:

  • Таны урьдчилсан хүсэл, зорилго, амжилт
  • Ирээдүйд өсөн дэвжих боломжийн талаарх бүх асуултад хариулах
  • Ямар чадвар хүсч буй эсвэл хөгжүүлэх хэрэгтэй
  • Таны давуу тал болон сайжруулах хэрэгтэй гэж үзэж буй тал
  • Мэргэжлийн үүднээс хөгжихийн тулд оролцох хэрэгтэй гэж бодож буй ажил, төсөл
  • Байгууллагадаа оруулах хувь нэмэр

Энэ талаар бодох нь уулзалтад бэлдэж буй арга юм. Дараа нь сургуулилт хийнэ. Ийнхүү давтах нь ярианы үеэр таныг дуу хоолойгоо чөлөөтэй гаргах мөн санаагаа урнаар илэрхийлэхэд тустай.

  • 4.Карьер хөгжлийн гурван элементийг анхаарах

Байгууллагын зүгээс дараах гурван элементийг агуулсан хүмүүсйиг дэмжих дуртай байдаг: контекст, таарамж, компетенс. Энэ гурвын тусламжтайгаар үр дүнтэй яриа өрнүүлж болно:

  • Контекст бол байгууллагын орчин нөхцөл, том зураглалын талаар сонор мэдрэмжтэй байх замаар өөрийн карьерыг хөгжүүлэхийг хэлнэ. Энэ нь байгууллагын талаар мэдээлэлтэй байнга танилцаж, урагшлахад юу хэрэгтэй байгаа, хэн шийдвэр гаргадаг талаар мэдэхээс гадна хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд өөрийн хүчин чармайлтад хэрхэн анхаарах талаар тодорхой ойлгох юм.
  • Таарамж бол өөрийн хувийн зорилго болоод байгууллагын зорилго хоорондын хамаарлыг танин мэдэх юм. Таны карьерын зорилго байгууллагын зорилгыг дэмжиж байвал даргынхаа нүдэнд таарамжтай харагдана.
  • Компетенс бол контекст болон таарамжийн зорилгод хүрэхийн тулд хөшүүрэг болох зүйл юм. Тэр тусмаа карьер ахиулахад хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг компетенсийг эзэмших хэрэгтэй. Эдгээр нь дутагдал ба хөгжлийн боломжийг үнэлэх чадвар, бусдаас санал зөвлөмж эрэлхийлэх, нэвтрүүлэх, хөшүүрэг болгох чадвар, өөрийн давуу тал, авъяас, сонирхол, үнэт зүйлээ танин мэдэх чадвар.
  • 5.Ахиц гэдэг бол таны карьерын хувьд ямар утга учиртай талаар санал нэгдэх

Өмнө дурьдсанчлан ахиц гэдэг бол гагцхүү тушаал дэвших биш юм. Үнэндээ гэвэл таны карьерын зорилго ч гэсэн тушаал дэвших биш байдаг. Карьерын ахиц гэдэг бол хамтран ажиллагч, үйлчлүүлэгчдээс итгэл хүлээж, түүнийгээ өөрийн чадвар эсвэл дарга, хамтрагч, бусад хэлтсүүдтэй харилцах харилцаандаа оруулан илүү өөртөө итгэлтэй болохыг хэлэх нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01
Coachella наадмын зохион байгуулагчид дуучин Лана Дель Рейн үзүүлбэрээс болж 28,000 ам.долларын торгууль төлөх болжээ
02024-4-24 12:25
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31