Япон улсад амьдарч байхдаа сурч авсан чухал хичээл 2
2016, 11 сарын 22. 1:510

Япон улсад хөл тавих даруйдаа л нийгмийн хэв журмыг шагшмаар байсан. Гудамж нь цэвэрхэн, хүмүүс нь нам гүм, эелдэг боловч хачин жигтэй зүйлсэд дуртай.

Японд амьдрах эсвэл аялаад өнгөрөх төдийд л амьдралд хэрэг болох чухал зүйлсийг сурч чаддаг. Энэ улсад орж ирэхдээ ямар хүн байсан тэр хэвээрээ буцна гэж байхгүй.

Иймд гадаад хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлдэг, юуг дахин тунгааж, өөрийн бодол, үйлдэл, ертөнцийг үзэх үзлээ өөрчилдөг талаар бичихээр шийдлээ.

  • 1.Өмчийг хүндэтгэх

Манайхан олсон хүний олз гэж их ярьдаг. Харин Японд ийм ойлголт огт үгүй. Энэ улсад таных биш л бол битгий ав гэсэн дүрэмтэй. Хэн нэгэн зам дээр нусны алчуураа унагаавал олсон хүн нь хамгийн ойрын постод аваачиж тавина. Хаясан хүн эргэж ирээд хайхад нүдэнд ил байдаг. Хаягдлаа гэдэг нь таныг авч болно гэсэн үг биш ээ.

  • 2.Архи уулаа гээд агсан тавьдаггүй

Японд очсон хүн өдрийн цагаар тийм олон халамцуу хүн байгааг хараад гайхдаг. Гэхдээ тэд нар агсам эсвэл түрэмгий биш. Уушийн газруудад зодоон гарах нь ховор бөгөөд ихэнх Япончууд архи уугаад жаргалтай болдог (эсвэл тасардаг, дараа нь сэрдэг, дахиад уудаг.). Ууж болно, архи ууж болно гэхдээ энх тайванч бай.

  • 3.Энх тайван бол сонголт

Орчин үеийн хүүхдүүдэд багаас нь хүчирхийлэл бол буруу дайн бол шаардлагагүй гэж заадаг болсон. Энх тайвныг боловсролоор хөхүүлэн дэмжиж байна.

  • 4.Заримдаа засгийн газрын хяналт үнэхээр зөв байдаг

Дэлхийн хэмжээний хурдны галт тэрэг (ер нь бол нийтийн тээврийн хэрэгсэл), дэлхийн хамгийн шилдэг шуудангийн үйлчилгээ, чанартай атлаа үнэтэй биш эрүүл мэндийнүйлчилгээ бол Япон улсын засгийн газар ажлаа сайн хийж чаддаг жишээ юм. Хувийн секторууд үүнээс сайн хийнэ гэж төсөөлөхөд ч бэрх.

  • 5.Түрэмгий биш байх нь хүсэмжит байдал

Японы соёл тэр чигтээ аядуухан. Хүмүүс гомдоллохгүйгээр урт эгнээнд жагсана. Зам дээр хоорондоо хэрэлдсэн үйлдэл байхгүй. Дуугаа өндөрсгөж, хашгирч, муухай харж, нүдээ эргэлдүүлэхгүй. Япончууд их тэвчээртэй бөгөөд тайван, янзын маягаар амьдарч бас амьсгалдаг.

Мөн Японы бизнесийн дүрэм огтхон ч гуйвахгүй тул танд зориулж нумарна гэж найдалтгүй.

  • 6.Сайн сонсох тал дээр

Япончууд зөөлөн ярьдаг. Тэд голдуу ичимхий, даруухан, хатуужилтай байдаг. Ярихын өмнө мөн ярианд орохын өмнө нөгөө хүндээ эхэлж ярих боломж өгнө. Тэд бол маш сайн сонсогч.

Бусдыг шуудхан сорилтод дуудахгүйгээр санаа бодлоо илэрхийлэх боломж өгөх нь их чухал. Энэ бол нөгөө талдаа нээлттэй байх боломжийг олгож буй хэлбэр юм. Бусдын үзэл санааг ойлгох гэж оролдох үед шүүмжлэх нь арай болдог. Бид маргалдах биш харин хэлэлцэж байхдаа дуугаа намсгаж, яриаг эзэрхийлдэггүй.

Үүнээс япончууд нам гүм байдлыг эрхэмлэдэг. Яриан дундуураа үе үе завсарлага авах нь сайшааж буйг илэрхийлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02