Эр зоригтой болохын өмнө нүүр тулах ёстой 4 эрсдэл
2016, 11 сарын 4. 1:290

Амжилтад хүрсэн хүнээс амжилтад хүрсэн түлхүүрийн талаар асуувал эрсдэл хүлээхэд бэлэн байж, төлөвлөгөө нь нурлаа гэхэд сургамжаа авч, цааш үргэлжлүүлэн явдаг талаар ярина. Харин энэ явцад ямар нэгэн эргэж буцсан алхам байхгүй.

Гэхдээ ийм амархан байсан бол.

Судалгаагаар яагаад биднийг аюулгүй замаар тоглох дуртай болохыг ийн тайлбарлажээ:

  • Эрсдэлийг хэтрүүлэн үнэлж, юуг зөв эргэж болохоос илүү юу буруу эргэж болоход анхаардаг.
  • Өөрийн эрсдэл зохицуулах, даван гарах чадварыг доогуур үнэлдэг. (энэ тал дээр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өөрийгөө дутуу үнэлдэг)
  • Үйлдэл хийхгүй байснаас гарах үргүй зардлыг багаар үнэлдэг.

Түүнчлэн эрсдэлээс зайлсхийх нь ойрын ирээдүйд аюулгүй алхам байсан мэт санагдах авч холын ирээдүйд “Хэрэв тэгсэн бол?” гэх харууслыг дагуулдаг.

Ажил амьдралдаа зоригтой байж сурахын тулд хүссэн бүхнээ олж авахад тань туслах эрсдэлийн дараах дөрвөн хаалгыг нээх хэрэгтэй.

  • 1.ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛАХ: ХАРИЛЦАН ЯРИАНДАА ЗОРИГТОЙ БАЙХ

Хамгийн чухал асуудлаар хэлэлцэхэд хамгийн таагүй байдаг. Иймээс л бид байнга бултах гэж оролддог. Өөрт тань асуудал болоод буй хэргийн талаар ярих нь хэрэггүй байсан олон бухимдлаас чөлөөлөхөөс гадна чухал асуудлыг хөндөж чаддаг гэсэн итгэлийг бусдаас хүртэх болно. Таны хэлэх үг бусдад таалагдахгүй байж болох ч хэлэх зоригийг тань хүндэтгэх болно.

  • 2.ЭРСДЭЛТЭЙ АЛДАА: ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛАА ҮЛ ТООН ШИЙДЭМГИЙ БАЙХ.

Алдаа гаргахгүй байх нь таны үүрэг боловч алдаа гаргахаас айх айдсаас болж сайн хийх байсан зүйлээсээ буцаж болохгүй. Заримдаа төгс хийх гэж оролдох эсвэл өөр арга сүвэгчлэхийн оронд багахан эрсдэл гаргаад ажлаа дуусгасан нь дээр байдаг. Иймд асуудлыг томоор харж байгаад алдаанаас бултах гэснээр өөртөө болоод бусдад хор хөнөөл учруулах гээд байна уу гэдгээ асуух хэрэгтэй.

  • 3.ГАРАХ ЭРСДЭЛ: ХЭДИЙ ТААГҮЙ БОЛОВЧ ӨӨРЧЛӨЛТӨД ТААТАЙ ХАНДАХ.

Өөрчлөгдөх дүргүй байдлаа “Гэхдээ бид ингэж л хийж ирсэн” хэмээн зөвтгөнө. Гэхдээ ингэж хийж ирсэн зүйл тань одоо бол зөв эсвэл хамгийн зөв алхам биш болжээ. Хэрэв таны өдөр бүр хийдэг эсвэл хөрөнгө оруулдаг зүйл тань хүссэн үр дүнг тань үзүүлэхгүй байвал таны чадах зүйл биш бололтой. Заримдаа бидний хийх хамгийн ухаалаг үйлдэл нь нэг өдөр амарч аваад, сургамжаа өвөртлөөд цааш явах юм. Илүү сайхны төлөөх өөрчлөлт хүртэл амаргүй байдаг. Харин таныг барьж буй зүйлсээ тавьж явуулахаас айх нь ирээдүйд улам их стрессийг танд мэдрүүлэх болно.

  • 4.ТАТГАЛЗАХ ЭРСДЭЛ: ҮНЭНХҮҮ ХҮСЧ БУЙ ЗҮЙЛЭЭ АСУУХ.

Татгалзах эрсдэлийг сонгосноор хүссэн зүйлээ авах боломж бий болдог. Мэдээжийн хэрэг асуулаа гээд хүссэн бүхнээ авахгүй боловч бусад хүмүүс таныг санаа бодлыг уншиж чадна хэмээн тааварлах нь цөхрөл, үзэн ядалтад хүргэх гэмтэй. Бусад хүмүүст өөрийн хүсч буй зүйлийг мэдэгдэх нь түүнийгээ өөрийн болгох хамгийн зөв алхам билээ.

Та жилийн өмнө хийсэн зүйлдээ харамсахгүй. Харин жилийн өмнө хийгээгүй зүйлдээ харамсана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02