Шилдэг манлайлагчдын өглөө бүр хийдэг 5 зүйл
2016, 11 сарын 1. 9:310

Шилдэг манлайлагч болох нууц өглөө бүр уудаг аяга кофе дотор тань байдаггүй нь лавтай. Гэхдээ тийм ч зүдэрмээр зүйл биш юм. Шилдэг манлайлагч бүрд нэгэн зүйл бий. Тэдэнд өдөр бүр хийдэг цөөн хэдэн зуршил бий. Таны суралцах зүйлс бол:

  • 1.Өөдрөг байдалд уриалан дуудах

Аварга том саарал үүлэн дундах ганц гялбаа нь байх хэцүү. Тэр тусмаа хамаг хүнд ачааг нь дангаар үүрч байгаа бол хэсэгхэн хугацааны дараа таатай мэдрэмж таны биеэр заавал урсан өнгөрнө гэдгийг санаж байгаарай.

  • 2.Сэтгэлээсээ хандах

Шилдэг удирдагчид шалихгүй жижиг зүйл хийж байсан ч гэсэн сэтгэлээсээ ханддаг. Тэд өөрсөддөө шударга хандах тул нэг бол ав нэг бол тавь гэсэн үзэл баримтлалтай. Түүнчлэн хэн нэгэнд таалагдахын тулд өөрсдийн үзэл санаа, үнэт зарчмаасаа ухрах нь үгүй. Тэд тухайн зүйлд итгэж байгаа учраас л хийдэг. Хэлж буй үгэндээ итгэж байгаа учраас л хэлдэг. Тэд хамтран ажилладаг хүмүүст итгэдэг учраас хамт ажилладаг. Мөн тэд өөртөө бүрэн итгэдэг.

  • 3.Өөртөө итгэлтэй байдлаа бэлдэх.

Амьдралд тохиолддог азгүй гэмээр өдрүүдэд зүгээр л тэр чигтээ амармаар санагдана. Гэвч биднийг түргэхэн босч, урагч хөдлөхийг шаарддаг зүйлс бий. Тэд энэхүү өөртөө итгэх итгэлийг ямар ч орчинд байсан дотроо тээн явдаг. Бүр шилдгүүд нь өдөр бүр хөгжүүлэх бэлтгэл сургуулилт хийнэ.

  • 4.Харилцах.

Эргэн тойрныхондоо хүрч очиж, харилцах нь удирдагчийн хувьд чухал зүйл. Өөрийгөө асуудлыг үр дүнтэй аргаар шийдвэл зохих хэмжээний хариуцлагатай хүн хэмээн үзэж, алив үйлдэл хийхдээ энэрэнгүй мөн орчноо мэдэрч чаддаг байх нь бусдыг зоригжуулж, танд бүрэн итгэдэг болгоно.

  • 5.Нэгэнт шийдсэн бол бүү няц.

Хүмүүс цаг үргэлж л бодлоо өөрчлөх болжээ. Дуртай хоолоо хольж солино. Тухайн хүн нэг бол таалагдаад нэг болохоор таалагдахаа болино. Барьцтай гэмээр зүйлс ховор болжээ. Харин энэ ховордсон чанар шилдэг манлайлагчдад бий. Тэд шийдэмгий бөгөөд шийдсэн л бол тууштай байдаг. Эцэстээ энэ чанарын ачаар олон дагагчтай болж чаддаг. Харин туйлбаргүй нэг нь ардаа үлдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57