Үнэнхүү жаргалтай хүмүүсийн өдөр бүр хийдэг 7 зүйл
2016, 10 сарын 25. 10:060

Байнгын аз жаргалд хүрэх нууц бидний бодож байснаас ч ойр байдаг байна. Хамгийн жаргалтай хүмүүсийн өдөр бүр хийдэг зүйлийг та ч гэсэн өдрийн хэмнэлээ болгох хэрэгтэй.

  • 1.Дасгал хийхээр шийдэх

Таны биеийг сайхан болгохоос гадна тархинд хүртэл тустай. Зүрхний цохилт түргэсэх үед аз жаргалын химийн нэгдэл болох допамин ялгарч таны сэтгэл санаа тэрхэн агшинд сэргэдэг.

  • 2.Биеэ арчлахаар шийдэх

Бид юу идэх, юу идэхгүйгээ сонгодог. Биедээ сайн зүйл өгөх үү эсвэл муу зүйл өгөх үү гэдгээ шийддэг. Хэрэв өөрийн биеийг бэлэн хоол, хортой химийн нэгдлүүдээр дүүргээд байвал уйтгар гуниг, өвчин зовлонг хариулт болгон авдаг. Өөрийн биеийг шим тэжээлтэй хүнсээр хангах нь мөнхийн аз жаргалын гол түлхүүр билээ.

  • 3.Эелдэг байхаар шийдэх

Аз жаргалтай хүмүүс амьдралын цохилтоос болж хэн байснаа мартдаггүй. Эелдэг байснаар муу зүйлийг тэвчих чадамжаа нэмэгдүүлэх тул байнга сэтгэл санаа өөдрөг байхад тустай.

  • 4.Хорвоо ертөнцийг үзэж баясахаар шийдэх

Бид байгаль дэлхийдээ уусан орох хэрэгтэй. Өөрийн тунгалаг төрхийг үзэхийн тулд байгаль дунд зогсоно. Хэрэв гадаа сайхан бол гадагш гар. Зүгээр л зүлгэн дээр суугаад сэвшээ салхийг мэдрээд үз.

  • 5.Хайртай хүмүүсийнхээ дунд байхаар шийдэх

Нийгмийн харилцаанаас хамгийн таатай мэдрэмж урган гардаг. Харилцаж буй хүнтэйгээ гүн холбогдсон бол таатай мэдрэмжийг ядах юмгүй олж авдаг. Энэ нь аз жаргалтай хүмүүс сөрөг энергиэр дүүрсэн хүмүүсээс холуур байхыг хичээдэг гол шалтгаан юм. Дулаан уур амьсгал өгдөг хүмүүст татагдаж байгаарай.

  • 6.Талархахаар шийдэх.

Гомдоллох амархаан. Харин сайшаах хэцүү. Таны хүссэнээр өрнөхгүй бол уламжлалт циклээ эвдэж, арай өөрөөр харахыг хичээгээрэй. Бүх зүйл буруудсан байсан ч сайшаамаар нэг зүйлийг олоорой. Өдрийн эцэст тэр зүйлээ хараад л сэтгэлээр унахаа больдог.

  • 7.Аз жаргалыг сонгох

Бидний дотор сэтгэл санаа муу байхад түүнийгээ сайжруулах хүч байдаг болохыг тэр бүр мэддэггүй. Сайн хүмүүст муу зүйлс тохиолдоно. Муу хүмүүст муу зүйл тохиолдоно. Харин тэр бүрд ямар хариу үзүүлэх нь хамгийн чухал юм. Өдөрт ядахдаа нэг удаадаа аз жаргалтай байхыг сонго. Энэ шинэ зуршил ямар хурдан дасав гэж гайхах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
02024-4-24 13:01