ДЭЛХИЙН ТҮВШНИЙ ИНЖЕНЕРИЙГ МОНГОЛД БЭЛТГЭНЭ
2016, 10 сарын 18. 16:390

МГТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал Катя Полански: “Бид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан чадварлаг инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой”

-Танд энэ өдрийн мэнд хүргэе! Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Эхлээд манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?

-Баярлалаа, та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Катя Полански гэдэг. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн сургалт хариуцсан дэд захирлаар ажилладаг.

-Монголд ирээд хэр удаж байна.

-Би 2014 онд монголд ирсээн. 2 дахь жилдээ ажиллаж амьдарч байна.

-Уншигчдад маань сургуулийнхаа талаар товч мэдээлэл өгөх үү?

-Тэгэлгүй яахав. Манай сургууль 2013 онд Монгол, Герман хоёр улсын засгийн газруудын дэмжлэгээр байгуулагдсан. Монголын дээд боловсролын салбарын шинэчлэлд загвар болохын сацуу дэлхийн түвшний инженерүүдийг бэлтгэх үндсэн зорилготой. Сургуулийн хотхон маань Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрладаг монголын хамгийн залуу, орчин үеийн тохилог оюутны хотхонтой төрийн өмчийн отгон их сургууль байгаа. Одоогоор бид, уул уурхайн боловсруулалтын инженер, механик инженер, хүрээлэн буй орчны инженер, үйлдвэрийн эдийн засагч инженер гэсэн бакалаврын 4 хөтөлбөр мөн үүнээс гадна Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

-Тэгэхээр бидний өнөөдрийн ярих гол сэдэв маань таны ярианд дурьдагдлаа. Өнөө үед техник технологийн өндөр мэдлэгийг эзэмшихээр олон монгол залуус гадны улс орнуудыг зорих боллоо. Энэ нь тийм ч муу зүйл биш. Гэхдээ маш өндөр зардлаар тэр мэдлэг боловсролыг авч байгаа. Харин танай сургуулийн хувьд тэр гадаад улс оронд эзмшиж буй мэдлэг чадварыг монголд эзэмшүүлж байгаа гэж сонссон.

-Тиймээ, энэ бол манай сургуулийн гол зорилго. Дэлхийн түвшний чадварлаг инженерүүдийг бэлтгэхэд маш олон хүчин зүйлийг бид бүрдүүлж байна. Тухалбал, тухайн мэргэжлийн хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээг судлах, олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, чадварлаг, туршлагатай багш мэргэжилтнүүдийн баг бүрдүүлэх, оюутны сурч амьдрах ая тухтай орчныг бий болгох гэх мэтчилэн олон талын нөцөл бололцоог олон улсын стандартад нийцүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол залуус ийм орчин нөхцөлд эх орондоо инженер, технологийн өндөр мэдлэг эзэмших нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй бусад олон давуу талт боломжуудыг эдлэх юм.

-Танай сургалтын хөтөлбөрүүд, судалгаан дээр үндэслэж хийгддэг нь үнэхээр олзуурхууштай санагддаг. Магистрийн хөтөлбөр ч мөн адилхан уу, энэ хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл ямар вэ?

-Ер манай хөтөлбөрүүдийнонцлог нь тэр л дээ. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон, аж үйлдвэрийн компаниудын судалгаан дээр үндэслэдэг гэдгээрээ. Магистрийн хөтөлбөр маань энэ хичээлийн жилд шинээр нээгдэж буй “Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент”- ийн хөтөлбөр гэж байгаа. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь төгсөгчдөд байгалийн нөөц, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн бизнес, менежментийн мэдлэг, ур чадварыг олгоход оршиж байна. Тус хөтөлбөрт Монгол орны төдийгүй олон улсын чиг хандлагын талаарх геологи, экологи, уул уурхайн инженерчлэл, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн талаарх хичээлүүд багтсан байгаа. Хөтөлбөрийн бүх хичээл англи хэл дээр Германы шилдэг багш нарын удирдлаган дор явагдах болно.

-Энэ мэргэжлээр төгсөхөд ирээдүйн ажлын байрны боломжууд ямар байх бол?

-Маш өргөн боломжууд байгааг бид харж байна. Тухайлбал төгсөгчид уул уурхай, эрдэс баялаг, хог хаягдлын дахин боловсруулалт, эрчим хүч, зам тээвэр, төрийн захиргаа болон санхүү - хөрөнгө оруулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, ложистик, зөвлөх үйлчилгээ зэрэг салбаруудад хөрвөж ажиллах боломжтой.

-Энэ хөтөлбөрөөр ямар хүмүүс суралцаж болох вэ?

-Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны эрдэмтэд, инженерүүд суралцах боломжтой.

-Ямар хугацаанд суралцах вэ, суралцах хугацаандаа германд очиж суралцах уу?

-Энэ хөтөлбөр маань 4 семестр үргэлжилнэ. Нийт 120 багц цагийг цуглуулна. Мөн модуль хөтөлбөрүүдийг тусад нь дүүргээд гэрчилгээ авах боломжтойгоороо бас онцлог байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллэл авахыг хүсвэл манай цахим хуудсаар орж болно. www.gmit.edu.mnОюутнууд суралцах явцдаа 1-2 семистр ХБНГУ-ын түнш их сургуулиудад очиж суралцах боломжтой.

Энэ хөтөлбөрөөр бас ажиллангаа суралцаж болно. Бүртгэл 10 сарын 20-ныг дуустал онлайнаар хийгдэнэ. Хичээл 2016 оны 10-р сарын 28-нд эхлэнэ. Энэ хичээлийн жилийн эхний улирлын урьдчилсан хуваарь болон сургалтын нарийвчилсан төлөвлөгөөгwww.gmit.edu.mnцахим хуудаснаастатаж үзэх боломжтой.

-Сургалтын төлбөр, тэтгэлэгийн тухайд?

-Энэхүү хөтөлбөрөөр суралцахад тэтгэлэг авах бүрэн боломжтой. Гагцхүү энэ хөтөлбөрөөр яагаад тэтгэлэгтэй суралцахыг хүсэж буй тухайгаа эссэндээ тодорхой бичих хэрэгтэй. Түүнчлэн байгууллагын журмаар суралцаж буй хүмүүст бусад боломжуудыг санал болгодог. Сургалтын төлбөрийн 1 кр оноо нь 133,000 төгрөг байгаа. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэдIELTS, TOEFL-ийн оноогүй бол МГТИС-ийн англи хэлний түвшин тогтоох шалгалтыг өгч болно. Бүрдүүлэх материалуудын жагсаалтыг мөн цахим хуудаснаас авах боломжтой.

-За бидний ярилцах хугацаа дуусч байна. Уншигчдад маань хэрэгцээтэй бөгөөд сонирхолтой мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Амжилт хүсье!

-Та бүхний ажилд ч мөн амжилт хүсье, баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47