Шилдэг хүмүүсийг үргээдэг 5 тэнэг алдаа
2016, 10 сарын 11. 10:020

Сайн ажилчдыг татах мөн авч үлдэх хэцүү. Харин шилдэг ажилчдыг татах бас авч үлдэх нь бүр ч хэцүү.

Тэдний ажлаа орхин явах шалтгаан нь хааяадаа сайхан боломж гарснаас болдог бол ихэнхдээ орхин явж буй компанид нь ямар нэгэн асуудал байснаас болдог.

Удирдлагууд нь бүх зүйлийг хяналтдаа оруулахын тулд дүрмээр түрий барьсан соёлыг хэвшүүлэх гэж оролдоно.

  • Дүрэм их байх тусам хүсэл тэмүүлэл багасна - - Ажилчдын мотивац буурна
  • Дүрэм их байх тусам сэтгэл хөдлөл багасна - - Ажлын үзүүлэлт хүчээ алдана
  • Дүрэм их байх тусам урам зориг буурна - - Ашиг багасна

Дүрэм голлосон соёл бүхий байгууллагыг хамгийн чадварлаг, шилдэг ажилчид нь орхин явдаг. Учир нь тэд хөдөлмөрийн зах зээлд эрэлт өндөртэй тул бусдаас их боломжин дунд суудаг.

Иймд тэнэг дүрэм зохиохоо болих хэрэгтэй.

Үүний жишээ бол:

  • 1.Ажлын үзүүлэлтийг үнэлэх тэнэг дүрэм. Шударга байцгаая: Ажлын үзүүлэлтийн үнэлгээ бол цагийн гарз. Ухаалаг, онцгой ажилчид жилдээ нэг удаа 5 оноо бүхий хүнд суртлаар өөрийгөө үнэлүүлээд байх хүмүүс биш. Ажлын үзүүлэлт нь ямар нэгэн тус нэмэр болохоор санал хэлээд байдаггүй. Зүгээр л хүн бүрийг хамруулдаг ажлын нэг тогтсон явц. Ажилчдаа жагсааж, хамгийн сайныг нь хамгийн муутай нь харьцуулах хэрэггүй. Хүмүүстэй ингэж харьцдаг байгууллагад үлдэхийг хүсэх хүн хэр олон бол? Яг л ‘Өлсгөлөн тоглоом’ киноны байгууллагын хувилбар шиг л байдаг. Авьяаслаг, чадварлаг ажилтнуудын хучирхэг талыг хөгжүүлэх ёстой болохоос биш тогтсон шаардлага тавьж, түүнтэй харьцуулах учиргүй.
  • Хэрэв та өөрийн хүмүүст итгэдэггүй юм бол яагаад тэднийг ажилд авсан юм бэ? Менежерээ сайн хүн шалгаруулж авна гэдэгт итгэХгүй байсан юм бол яагаад эрхийг нь өгөв? Улирал, жил тутмын ажлын үнэлгээ, үзүүлэлтээс салж, хүмүүсийг бүтээлч байхад урамшуул. Тэдэнд зорилго тавьж, өөртөө өндөр шалгуур тавьдаг болоход нь тусал. Тэдэнд үр бүтээл гаргахад нь тусал. Хэрэв тэгж чадахгүй бол явуул.
  • 2.Ирц. Ихэнх албан газрууд ухаалаг ажилтнуудыг ажлын өрөөндөө заавал үзэгдэж байхыг хүчилдэг. Гэхдээ ийм төрлийн хүмүүс өнөөдөр ямар ажлыг хаана дуусгах вэ гэдгээ маш сайн мэддэг. Нэг долоо хоногт нь оффис дахь ажлаа зохицуулж, багийн хамт ажиллах нь үр дүнтэй байдаг. Харин дараа долоо хоногт гэртээ ажлаа хийж, мессэж юм уу утсаар ажлаа явуулах жишээтэй. Харин оффистоо байнга үзэгдэж чаддаггүй хүмүүс нөгөө л нэг тогтсон стандартад бүдэрдэг.
  • 3.Зөвшөөрөл авах. Хэрэв та хувийн амьдралдаа хийж буй худалдан авалт, шийдвэр бүртээ хэн нэгнээс зөвшөөрөл авах ёстой гэвэл хэр бүтээлч байх вэ? Ийм бол та юу ч амжуулж чадахгүй. Хамгийн сайн ажилтнуудаа тамганы араас гүйж байгаасаа гэж хүсдэг үү? Том төсөл болоод ажлын шинэ арга барилуудад бол зөвшөөрөл авах хэрэгтэй. Харин ажил бүрдээ зөвшөөрөл авах нь утгагүй.
  • 4.Чөлөө авах. Хэрэв эрхэм ажилтны тань бие нэг л биш бол орноосоо хүчээр босон байж эмчээс чөлөөний хуудас авах хэрэг байна уу? Хүмүүст биеэ зүгээр болтол гэртээ амрах ёстой гэдгээ мэдэгдэхийн тулд уу? Үүний адилаар хувийн шалтгаанаар чөлөө авахын тулд худлаа яриулах шаардлагагүй. Ажилд авсан хүнтэйгээ хүндэтгэлтэй харьцаж сур. Тэднийг цаг заваа зориулж, амласан ажлаа амжилттай дуусгана гэдэгт итгэх хэрэгтэй. Хэрэв тэдэнд шаардлагатай мэт байвал юу ч асуулгүйгээр нэг өдрийн чөлөө өг. Чөлөө авсных нь төлөө нотлох баримт шаардах нь тэдэнд итгэдэггүй болохыг илэрхийлдэг.
  • 5.Интернэт хэрэглээ. Бараг албан газар бүрд байх боловч бүх хүмүүс мөрддөггүй дүрэм. Мөрддөггүй хүмүүсийн дунд нь тус дүрмийг зохиосон хүн байх нь бүр ч сонин. Тэднээс хэрэглээгээ багасгахыг нь асуух нэг хэрэг боловч нэвтрэх эрхийг нь хориглох нь тэс өөр асуудал болдог.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59