Өөрийгөө өөрчилж чадвал амьдралаа өөрчилж чадна
2016, 10 сарын 10. 11:200

Та нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Улам ухаалаг, мэргэн, хүчирхэг болж чадна.

Амьдрал бол тогтмол, урьдаас тааварлаж болох өөрчлөлт бүхий хэлбэртэй. Харин цорын ганц тогтвортой хүчин зүйл нь бидний хандлага. Сонголтыг тодорхойлдог хандлага юм. Харин тэр сонголт нь үр дүнг тодорхойлдог. Бидний хандлагаас үүдсэн сонголтын үр дүн нь бидний амьдрал мөн бид юм.

Амьдрал бол өөрчлөгдөн буй үлирал лугаа адил. Та улирлыг өөрчилж чадахгүй авч өөрийгөө бол чадна. Тэгэхээр амьдралд суралцах үндсэн хичээл бол өвлийг өнтэй давах юм. Намрын дараа өвөл болдог. Намар дуусмагц өвөл болдгоороо болно. Зарим өвөл нь удаан үргэлжилнэ. Зарим нь богино. Хааяадаа хэцүү байна. Үүний адилаар амархан ч байх нь бий. Ямартаа ч намрын дараа өвөл болдог. Энэ хуваарь хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Олон төрлийн өвөл болдог. Зарим өвлийг нь ер ойлгож чадахгүй. Бүх л зүйл буруу зүг рүү чиглээд байгаа мэт байна. Санхүүгийн өвөл, нийгмийн харилцааны өвөл, хувийн асуудлын өвөл гэж бий. Та одоо миний ярьж буй өвлийг ойлгосон биз?

Өвөл цаг урам хугарсан өдрүүдийг авчирна. Урам хугаралт бол хүмүүсийн хамгийн нийтлэг мэдрэмж. Иймээс л өвлийг өнтэй давж сурах хэрэгтэй. Та хэцүү зүйлийг зохицуулж сурах хэрэгтэй. Боломжийн дараа заавалчгүй хэцүү зүйл ирдэг. Намрын дараа өвөл ирдэг шиг.

Үндсэн асуулт гэвэл өвлийг хэрхэн давах вэ? Та календариа урлаа гээд нэгдүгээр сарыг алга болгож чадахгүй. Харин таны чадах зүйл бол: Та улам хүчирхэг, улам ухаалаг, улам сайн болж чадна. Энэ гурван үгийг сайн сана: хүчирхэг, ухаалаг бас сайн. Өвөл өөрчлөгдөхгүй боловч та өөрчлөгдөнө.

Үүнийг ойлгохоос өмнө хурдан зун болоосой гэж хүсдэг байлаа. Байдал хүнд болоход сайхан цаг хурдан ирээсэй гэж хүсдэг байлаа. Гэтэл миний зааварлагч өөрийн хосгүй философиос хуваалцсан юм: Амархан болоосой гэж хүсэх биш өөрийгөө улам сайжраасай гэж хүс. Цөөн асуудал гарч ирээсэй гэж хүсэх биш улам их чадвартай болох юмсан гэж хүс. Цөөн сорилт ирээсэй гэж биш мэргэн ухааныг хүс.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57