Та бол өөрийн бодлын хүч
2016, 10 сарын 4. 10:390

Өсөлт бүхий сэтгэхүй яагаад чухал гэж?

Оюун санаа юу төсөөлнө, юунд итгэнэ тэр нь биелэнэ хэмээн Наполеон Хилл хэлжээ. Үүний адилаар “Оюун санаа бол бүх зүйл. Та юу бодно, тэр нь та болно.” хэмээн Будда багш сургасан байдаг. Энэ мэт мэргэдийн хэлцийг та лав олонтаа сонссон байх. Харин одоо бол шинжлэх ухаан үүнийг нотолж байна. Итгэл үнэмшил нь үр дүнд нөлөөлдөг болох нь ийнхүү тодорхой боллоо.

Стэнфордын сэтгэл судлаач Кэрол Двез зарим хүмүүс тогтонги сэтгэхүйтэй бөгөөд өөрийн чадамжийг өөрчилж чадахгүй хэмээн итгэдэг болохыг илрүүлжээ. Харин зарим хүмүүс өсөлт бүхий сэтгэхүйтэй. Ийм сэтгэхүйтэй хүмүүс өөрийгөө сайжруулж, хөгжүүлж болно гэж итгэдэг. Тэгэхийн төлөө хөдөлмөрлөдөг. Двек ба түүний хамтрагчид 373 сурагчийг судалгаандаа хамруулж, 7-р ангийн эхнээс 8-р ангийн эцэс хүртэлх хичээлийн үзүүлэлтийг ажигласан байна. Тэгтэл өсөлт бүхий сэтгэхүйтэй хүүхдүүд би сэтгэж чадна гэх хандлагатай байсан бөгөөд дүнгийн голч нь сайжирчээ. Харин тогтонги сэтгэхүйтээ хүүхдүүд өөрийн оюун ухаан, зан араншинг тогтмол гэж үздэг. Тодруулбал, би математиктаа угийн муу гэх сэтгэхүй нь математикийн хичээлийг судлах хүслийг нь дардаг байна. Судалгаанд хамрагдсан тогтонги сэтгэхүйтэй хүүхдүүдийн дүнгийн голч хэвэндээ байсан байна.

Гэтэл тархи бол булчин шиг. Шаргуу хөдөлмөрөөр оюун ухаанаа тэлэх боломжтой. Хэдий ухаантай байсан ч тогтонги сэтгэхүйтэй бол өсөлт бүхий сэтгэхүйтэй хүмүүс шиг хөгжиж чадахгүй. Учир нь тэд амжилтын төлөө бүх хүчээр зүтгэх боловч ямар ч хамаагүй аргаар эрсдэлээс зугтдаг. Өөрийн оюун ухаан, чадварыг хүүхэд байхад тогтсон, өөрчлөгдөхгүй, боломжгүй хэмээн үзэж болохгүй. Өөрчлөгдөж болно гэж итгэх нь өөрчлөгдөх боломж юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
12024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41