Сайхан амьдралын салшгүй 6 зүйл
2016, 9 сарын 28. 11:200

Амьдралыг илэрхийлэх зүйл бол таны цалин биш. Энэ бол мерседес биш. Мөн таны дансан дахь 100 сая төргөг ч гэсэн амьдралыг илэрхийлж чадахгүй. Харин амьдралын хамгийн төгс илэрхийлэл бол сайхан амьдрал.

Тэгэхээр ийм асуулт гарч ирнэ. “Сайхан амьдрал гэж чухам юу вэ?” Сайхан амьдралыг илэрхийлж болох урт жагсаалтыг гарган түүндээ оюун санаа, мөнгө санхүү, эрүүл мэнд, хувийн харилцаа гээд олон зүйлийг багтаах уу?

Сайхан амьдрал гэж чухам юу вэ? Жим Роны жагсаалт таныхаас хамаагүй богино.

  • 1.Үр бүтээмж

Хэрэв та юу ч бүтээхгүй бол жаргалтай байж чадахгүй. Амьдралын тоглоомонд амрах учиргүй. Харин үр бүтээмжээ гаргах хангалттай хүч хуримтлуулахын тулд амрах хэрэгтэй.

Ээлжлэн буй улирал, эх газрын үр тариа, үржил шим, алтан нар, солонго, бороо, амьдралын ид шидийн учир юу юм бэ? Таны юу хийж чадахыг л үзэх гэж байдаг юм. Тиймд ханцуйгаа шамлаад юу хийж чадахаа үзээрэй.

  • 2.Сайн найзууд

Таныг энэ хорвоод хамгийн ихээр дэмжих хүмүүс ч байж мэднэ. Тиймд бат бөх харилцаа тогтооход цаг гаргахаас цааргалах хэрэггүй. Үүнтэй энэ тэнцэх зүйл гэж үгүй. Үзүүлэх үр шим нь үгээр хэлэмгүй гайхалтай. Найзууд бол таны талаар бүхнийг мэддэг мөртлөө танд талтай байсаар байдаг хүмүүс.

Мөн “Буцаж ирэхдээ яриарай. Хамт шоудая” гэдэг энгийн найзууд ч бий. Таны амьдралд нандин болоод энгийн найзууд хоёул хэрэгтэй.

  • 3.Таны соёл

Эх хэл, хөгжим, уламжлалт баяр наадам, ёс заншил, үндэсний хувцас бол таны хадгалж явах ёстой хамгийн чухал зүйлс юм. Бидний хосгүй байдал хоорондоо нийлмэгцээ тамир тэнхээ, эрч хүч, хүч чадал, нөлөө, зөв зүйлийг бүтээдэг.

  • 4.Оюун санаа

Үндэстнийг бүрдүүлэгч гэр бүлийн үндсэн суурийг бүтээхэд оюун санаа зайлшгүй хэрэг болно. Тиймээс л сайтар сурч, бэлтгэл хийж, бусдад багшилж байгаарай. Энэ бол бидний бусад араатан амьтдаас ялгарах зүйл юм.

  • 5.Юуг ч алгасах хэрэггүй

Манай эцэг эх тоглолт, тоглоом, кино, бүжиг гээд юуг ч алгасах хэрэггүй хэмээн сургасан. Очиж чадах газрууд руу оч. Авч чадах тасалбараа худалдаж ав. Үзэж болох бүхнийг үзэж, туулж чадах бүхнийг туул.

Амьдарсан шиг амьдар. Сайхан амьдрах нь танд ашигтай. Сайхан амьдарч чадах аваас таны нүүр болоод дуу хоолойноос тань тодхон харагдана бас сонсогдоно. Таны амьдрал нэг л ид шидийн мэт хосгүй санагдах болно.

  • 6.Таны гэр бүл болоод ойр дотныхон

Тэдэнд хөрөнгө оруулвал тэд эргүүлээд танд хөрөнгө оруулна. Хэрэв тэднийг зоригжуулвал буцаагаад таныг зоригжуулна. Ойр дотныхны хүмүүсийнхээ жижиг зүйлсэд хүртэл санаа тавьж байгаарай.

Аавыгаа амьд ахуйдаа хөдөө байхад нь би үргэлж утсаар ярьдаг байсан.

Израйльд байхдаа шөнө босч аав руугаа залгаад “Аав аа, би Израйлд байна” гэхэд “Израйль аа? Миний хүү Израйльд хэр байна” хэмээн хажуудаа байгаа хэнд ч сонсогдохоор чанга ярина. “Өчигдөр орой надад Газрын дундад тэнгисийг бүхэлд нь харж болохоор одот тэнгэрийн доор байрлах дээврийн өрөө өгсөн” гэхэд “Газрын дундад тэнгисийг бүхэлд нь харж болохоор одот тэнгэрийн доор байрлах дээврийн өрөө чамд өгсөн гэнээ?” хэмээн зөрүүлэн хүүрнэдэг байлаа. Аавынхаа өдрийг ийм нандин болгоход надад ердөө 5 юм уу 10 минут л хэрэг болно.

Нэгэн зөнчийн хэлснээр “Асар олон сайн үйл байх боловч тэр дундаас хамгийн агуу нь нэг хүн нөгөөгөө халамжлах юм. Хайраас үнэ цэнэтэй зүйл гэж байхгүй.”.

Иймд завгүй өдрүүдэд ч гэсэн хийдэг зүйлээ яагаад хийдэг үнэн шалтаг, зорилгоо санахад багахан цаг зарцуулж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04