​Хүний нөөцийн шинэхэн мэргэжилтнүүдэд өгөх 5 зөвлөмж
2016, 9 сарын 27. 10:210

Мэдээллийн эрин үед бид хоорондоо урьд өмнөхөөсөө илүү холбогдож, нөхцөл байдал түргэн өөрчлөгддөг болжээ. Хоорондын хамаарал нэмэгдэн буй өнөө үеийн ‘компанийн хамгийн том капитал бол хүн’ билээ.

Хүний нөөцийн шинэ үеийнхэн хамтран ажиллагчдаа дүгнэж, байгууллагын зорилгод хүрэхийн төлөө тэдний мэдлэг, чадварыг хамгийн үр дүнтэй аргаар хуваарилах хэрэгтэй болжээ. Ийм нөхцөлд хүний нөөцийн шинэ ажилтнуудад ямар чадвартай хэрэгтэй бол?

Бизнесийн мэдлэгээ тэл

Та компаниа ямар бизнес эрхэлдэг, бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд ямар чадвартай ажиллагчид хамгийн хэрэгцээтэй болохыг мэдэхээс нааш ‘хүнгэдэг капитал’-ыг үр дүнтэй аргаар хуваарилж чадахгүй. Ингэхийн тулд бусад тасаг, хэсгийнхэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Тухайлбал хөгжүүлэлтийн баг хэрхэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөгжүүлдэг болохыг, борлуулалтын алба хэрхэн үйл ажиллагаа явуулдаг болохыг нарийн мэдэх хэрэгтэй.

Сошиал медиагаа өргөжүүлэх

Амжилт бол чиний юу мэддэг биш харин чи хэнийг мэддэгт оршдог. Ялангуяа хүний нөөцийн албаныхан мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэх хэрэгтэй. Ингэснээр өөрийн компанид тохирох хамгийн шилдэг чадвар, ажилтныг илрүүлж чадна.

Үүний нэг жишээ бол LinkeIn болон Facebook. Салбар бүрийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг эндээс олох боломжтой. Мөн тэднийг өөрийн хүрээлэлд нэмснээр, нүүр тулан уулзах шаардлагагүй. Тэдний мэргэжлийн ур чадвар, түүхтэй онлайнаар танилцах боломжтой. Цаг хэмнэж байна уу?

Танилтай бол талын чинээ

Мэдлэгийн талаас харахад ‘хэнийг таних вэ гэдэг нь юуг мэдэх вэ гэдэгт нөлөөлдөг’. Та Facebook, LinkedIn мэргэжлийн бүлгүүдэд харьяалагдснаар мэргэжлийн сургалт, семинаруудын талаарх мэдээллийг цаг алдалгүй мэдэж, шинэ хүмүүстэй танилцаж, мэдээлэл тараах боломжтой.

Сайн зохион байгуулалттай бүлгүүдийн мэдээллүүд тогтмол шинэчлэгдэж, мэдээллийн урсгал ихтэй байдаг онцлогтой.

Мэргэжил нэгт нөхөдтэйгээ үдийн хоолонд орох далимаар асуудлаа ярилцаж, туршлага хуваалцаж болно. Мөн сошиал медиа хэрэгсэл дээрх хэлэлцүүлгүүдээр дамжуулан хурлын ширээний ард байгаа мэт идэвхтэй форумыг өрнүүлж, шинэ аргуудаас суралцаж, өөрөө олж чадахгүй байсан шийдэл, нөөц боломжуудыг олох боломжтой.

Зөв чадварыг таних нүдтэй байхаас гадна компанийнхаа бизнесийн нарийн асуудлыг мэддэг байх хэрэгтэй.

Мэдлэгийн цар хүрээ, ур чадвар, удирдах чадвараа зогсолтгүй хөгжүүл.

Бизнесийн орчин асар хурдацтай өөрчлөгдөж ирсэн. Цаашид ч энэ хэмээр өөрчөгдөх болно.

Өөрсдийн мэргэжлийг тогтмол мэргэжил дээшлүүлэх курс мэтээр харж чаддаг хүмүүс л тус өөрчлөлтөнд хамгийн түрүүнд өртөх болно. Тэд компанийн ажиллагчид дундаас шинийг санаачлагч, нөлөө бүхий чадамжийг олж илрүүлэх чадвартай болдог. Түүнчлэн одоогийн ажиллагчдынхаа хувьд үнэтэй сургагч нь болж чаддаг.

Өөрсдийн салбарын судлах зүйлийг байнга хувьсан өөрчлөгддөг гэж үзэх нь бусдаас онцгой болоход тусална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02