Жижиг зүйлсээс болоод хөлсөө дуслуулаад байна уу?
2016, 9 сарын 21. 8:390

Амьдралын жижиг зүйлсэд талархаж сур.

Стресстэй байгаа үед жижиг зүйлсээс болж хөлс урсах нь бий. Энэ үед том жижиг гэлтгүй асуудал бүхэн бидний анхаарлыг булааж, цаг болоод эрч хүч сордог. Тоормосоо гишгэхээ мартаж орхивоос асуудлыг хамгийн буруу аргаар шийдэж, жижиг асуудал бүрийг томруулан харж, увж цувсан стрессээр булуулж, цаг үргэлжид санаа зовнино. Эцэстээ энэ бүхэн биднийг өсөн дэвжиж, боломжит амжилтад хүрэх явдлыг үгүй хийдэг.

Феррис Буеллер амьдралын үнэн төрхийг ийнхүү хэлсэн нь Амьдрал маш хурдан өрнөдөг. Хэсэг хугацааны дараа түр зогсож, эргэн тойрноо харахгүй бол амьдралаас хоцордог. Иймээс л та түр зогсож, баярлаж явдаг жижиг зүйлсээ ялган таниж, ямар ч үнээр хамаагүй тэр бүхэнтэй нүүр тулах хэрэгтэй.

Юу тарина түүнийгээ хураана.

Америкийн алдарт зохиолч Кюртын хэлсэнчлэн Амьдралын жижиг зүйлсийг таашааж бай. Учир нь нэг өдөр эргэж хараад тэр бүхэн тань том зүйл байсныг ухаарах болно. Байдаг л нэг цасан бөмбөлгийг хараад баярлах нь таны сэтгэл санааг сэргээдэг. Хормын төдийд л таны сэтгэл санаа сөргөөс эерэг болон хувирна.

Ингэхдээ юунд, яагаад баярлаж буйгаа мэдэх нь бүр сайн. Ингэж чадвал талархвал зохих бусад олон зүйлсийг олж үзнэ. Жижиг зүйлсээс болж баярлах нь таныг баярлуулах том зүйлсийг соронзон мэтээр татах увидастай юм.

Талархах зүйлсээ олохын тулд дотоод ба гадаад хүчин зүйлсэд анхаарлаа зориулвал зохино. Та энэ өдөр ямар 10 зүйлд баярлаж, талархав? Уг асуулт нь эерэг зүйлсийг танин мэдэхэд тань туслах юм. Түүнчлэн өчигдөр, маргааш, нөгөөдөр юу таныг баярлуулах бол хэмээн асуугаарай. Энэхүүү энгийн асуулт нь амьдралын хамгийн чухал зүйлсэд өгөх хариулт болох учиртай юм.

Бичил зүйлсэд хүртэл хүч бий.

Заримдаа яагаад ч хүссэн шигээ төгс зүйл хийж чадахгүй үе тохиолддог. Тийм бол зөв зүйл хийсэн үедээ яагаад баярлан хөөрч болохгүй гэж? Таны тааллаар болсон жижиг зүйлсийг таашаах нь хамаагүй дээр. Цаг агаар сайхан байхад таны сэтгэл санаа ч гэсэн таатай байна. Танихгүй хүнтэй хэдэн хором сайхан яриа өрнүүллээ. Зогсоол олдохгүй газар машинаа байрлуулж чадлаа. Хайртай хүнтэйгээ амттай нь аргагүй хоол хуваан идлээ. Талархах зүйлсийнхээ жагсаалтад цэг тавилгүйгээр үргэлжлүүлцгээе. Гэхдээ сэтгэл санаагаа өргөхийн тулд л энэ бүхнийг санах нь утгагүй.

Жижиг зүйлс том болдог. Хувийн харилцааны тогтвортой байдал, ажил дээр гарсан завшаан, явах замдаа олж авсан туршлагадаа баярлаж байгаарай. Амьдралд олон зүйлс санаснаар болохгүй, буруу замаар явж болно. Хэрэв сайхан зүйлсийг олж харахгүй бол байдал улам л дорддог. Энэ үед шинийг мэдэн авч, туршлагатай болсондоо баярлах нь зөв. Зарим өдөр нь та ялж бас зарим өдөр нь сургамж авдаг.

Гаргасан амжилтаа тэмдэглэх.

Урт хугацааны зорилгоо урьтал болгон явж байхдаа жижиг саад тотгор юм уу хурдан хугацааны үр дүн харахгүй бол нэг л биш болдог. Иймээс л жижиг алхмуудаар хийж чадсан зүйлсээ хүртэл анхааран үзэх хэрэгтэй. Эцсийн зорилго тань хол байх боловч явц дунд өрнөж буй зүйлсээ танин мэдэж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал 2016 оны сар бүр нэг ном унших зорилго тавьжээ. 9 сар гарч байтал ердөө таван ном уншсан байдаг. Ажил ихтэй байсан болохоор л ингэлээ. Таван ном уншсан гэхээр өөртөө сэтгэл дундуур болоод байна уу? Ямартаа ч та 2015 онд ийм их ном уншаагүй.

Таны хандлагаас бүх зүйл хамаарна.

Өөрт байхгүй зүйлсээ голчлон хардаг байсан бол таныг хөгжөөдөг зүйлсийг харах цаг боллоо. Өөрөөр хэлбэл таныг хязгаарладаг биш харин одоогийн нөхцөл байдалд юм хийх боломжийг бүрдүүлдэг зүйлсийг л анхаарч сур. Ингэхэд өөрт байхгүй юм уу сөрөг зүйлсийг анхаарлаа гээд ямар таашаал авах вэ? Нэгэн зэрэг өөрийгөө өрөвдөж бас таашаах боломжгүй. Гэтэл таниас бага зүйлтэй атлаа таниас илүү жаргалтай хүн байж л байдаг. Ийн үзвэл таны оюун санаа юмсыг юу гэж харахаас л таны аз жаргал хамаардаг байх нь.

Энэ бүхнийг дүгнэн харвал байхгүй биш байгаа зүйлсээ хардаг болоход өөрийгөө бэлд. Ингэснээр буруу биш харин зөв зүйлсээ илүүтэй анхаардаг болно. Хэдэн жилийн дараа зорилгоо биелүүлсэн үедээ л сайшаан баярлая хэмээн хүлээх хэрэггүй. Таны баярлавал зохих зүйлс одоо цагийн энгийн зүйлсэд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04