Таатай сэтгэгдэл төрүүлэх хамгийн шилдэг 9 практик
2016, 9 сарын 20. 8:470

Хүлээн зөвшөөрье: Та хүмүүсийг шүүмжилдэг. Таны хажууд сууж буй шинэ ажилтан, үргэлж үүдний өрөөгөөр утсаа барин алхахыг нь хардаг тэр охин, хоолны өрөөний нөгөө буланд сууж буй бүсгүй гээд тэр бүх хүнийг хальт харах төдийд сайн, муу сэтгэгдэл төрдөг. Харин бусад хүмүүс намайг ингэдэггүй хэмээн өөрийгөө хуурна.

Тэгэхээр хүмүүс таны талаар юу гэж боддог бол? Тантай уулзмагцаа танд дуртай болдог уу? Бусдад гайхалтай сэтгэгдэл төрүүлэх 10 зөвлөмжийг танд сонордуулъя.

  • 1.Инээмсэглэх

Зүгээр л инээмсэглэх нь ямар ч хүнд таатай сэтгэгдэл төрүүлнэ. Хэрэв асуудалд инээмсэглэлгүйгээр орвол хэцүү нөхцөл байдалд сөрөг сэтгэгдэл төрүүлж болно. Түүнчлэн инээмсэглэх нь танд илүү аз жаргалыг мэдэрч, сөрөг сэтгэгдэл хөдлөлөөсөө ангижрахад тань туслана.

  • 2.Яг тухайн мөчдөө байх

Оюун бодлоороо хэрэн хэсэж болохгүй. Утсаа доош тавь. Нөгөө хүндээ 100 хувь өөрийгөө зориулвал төвөггүйхэн сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Яг тухайн мөчдөө байх нь хүнд өгч чадах хамгийн сайхан бэлэг билээ.

  • 3.Цагаа барих

Хүмүүсийг асар завгүй мөн хүлээх тэвчээргүй гэсэн үгээр дүрсэлж болох тул өнөөгийн бизнесийн ертөнцөд цагаа барих нь нэн чухал. Хуралд нэг хүн ирэхийг хүлээж үзсэн үү? Мөнхөд хүлээж байгаа мэт л санагддаг. Тиймээс хүндлэл үзүүлж, цагаа барьж байх талаар нухацтай авч үзээрэй.

  • 4.Үнэн зүрхнийх

Шинэ харилцаа эхлүүлж байгаа тул өөрөөрөө байна. Таныг дүр үзүүлж байгаа эсэхийг шууд хэлэхэд хялбар тул өөр хүн болох гэж хичээх хэрэггүй. Үзэгчдийнхээ уулзахыг хүсдэг хүн нь байх гэж оролдолгүйгээр таны үнэн төрхийг харах боломжийг олго.

  • 5.Харцаараа холбогдох

Сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хэт хичээхээр тэнцвэртэй байдал алдагдах гээд байдаг. Гагцхүү өөрийн талаар шулганах нь нөгөө талыг харилцаанаас хөндийрүүлж, үл тооход хүргэнэ. Өөрийн урд буй хүн дээр төвлөрч, бодол бүхий асуултыг тавих маягаар яриандаа урьж оролцуулаарай.

  • 6.Өөртөө итгэл бүхий биеийн хэл

Бидний хэлж буй зүйлсийн 70 илүү хувь нь аман бус. Иймээс л өөртөө итгэлтэйгээр нуруу тэгш, мөр цэх байх хэрэгтэй. Усан санд сэлж байгаа мэтээр удаан, алгуурхан атлаа өөртөө итгэлтэй хөдөл. Таныг дуудах үед толгойгоо алгуурхан эргүүлж, харц тулгар. Энэ бол өөрийн чадамжид итгэдэг хүний шинж билээ.

  • 7.Сонсож буйгаа мэдэгдүүлэх асуулт тавь.

Хүмүүсийн хамгийн ихээр ярьдаг зүйл юу вэ? Өөрийн талаар. Тиймээс сонирхож, сонсож буйгаа илтгэх асуултыг тавина. Тэр хүн харилцан ярианы 95 хувийг ярьж өнгөрүүлсэн ч гэсэн тантай ямар сайхан яриа өрнүүлснээ л санах болно.

  • 8.Гар утас руу бүү хар.

Ярианы эхний 10 минутад гар утас руугаа харах юм уу гарган ирж болохгүй. Тухайн цаг үедээ, тус яриан дотроо байгаарай. Амьдрал эсвэл таны халаасан доторх зүйлс сарниулах гэж оролдсон ч огт тоох хэрэггүй. Төвлөрсөн бус, анхаарал сарнисан хамгийн муухай нь сонирхоогүй мэт үзэгдэх нь таагүй сэтгэгдэл үлдээдэг.

  • 9.Мэдээжийн хэрэг халуун дулаан

Эмээгийндээ очоод гарын хоолыг нь идээд гарахад бүх зүйл сайхан болно гэсэн халуун дулаан, тав тухтай сэтгэгдэл төрдөг. Сайхан сэтгэл гаргаж, нээлттэй холбогдож, чин үнэнч байх нь халуун дулаан сэтгэлийг бадрааж, итгэж болохоор мөн хажууд байхад таатай байдаг гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26