Гараар бичих нь таныг аз жаргалтай болгодог
2016, 9 сарын 14. 9:270

Зохиолч хүн гэж ямар хүн болохыг төсөөлвөл ширээний ард шигдэн суунгаа бичиг цаасанд дарагдаж, дараагийн бүтээлээ шимтэн туурвин буй хүн л дүрслэгдэнэ байх.

Гэхдээ тэдний хийж буй үйлдэл нь бидний төсөөлснөөс хамаагүй гүнзгий. Хуудас бүхэнд оюун бодлоо шингээдэг. Ихэнх тохиолдолд гар бичмэл бичих нь сэтгэн бодох, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бүтээлчбайх энгийн нэгэн хэрэгсэл юм.

Ингээд тогтмол дэвтэр, үзэг шүүрч авдаг зуршилтай болвол ямар давуу талтай бол гэдэгтэй танилцъя:

Гар бичмэл ба аз жаргал

Тухайн үед юу бодож, мэдэрч буйгаа цаасан дээр буулгадаг. Ийнхүү сэтгэл хөдлөлөө тогтмол гар бичмэлдээ шингээх нь таны сэтгэл санааг өргөх, эрүүл аж төрөх, стрессээ бууруулахад тустай аж.

Тухайлбал хүмүүс ирээдүйн зорилго, мөрөөдлөө бичиж байхдаа илүү аз жаргалтай, эрүүл болдог. Харин уг үйлдлийг тогтмол хийснээр цагт гаргах бүтээмжийн түвшин нэмэгддэг байна.

Гар бичмэл ба тодорхой харилцаа

Зөвхөн ам нээх үедээ л өөрийн санаа бодлыг илэрхийлэх нь тун хэцүү. Азаар энэ байдлыг тогтмол гар бичмэл бичих үйлдлээр сольж болно. Энэ үйлдлийг тогтмол болгож чадсан хүмүүс ярвигтай буюу илэрхийлэхэд хэцүү санааг маш үр дүнтэй аргаар илэрхийлж чаддаг байна. Уул нь толгой дотор тун ойлгомжтой байсан боловч үгээр хэлэх гэхээр болохгүй юм? Тэгэхээр та бичих дасгал хийх хэрэгтэй.

Гар бичмэл ба хэцүү үеийг даван туулах

Сэтгэл санааны гүн хямралд орсон, хүнд нөхцөл байдлыг даван туулж буй хүмүүсийг судалгаанд хамруулахдаа зовоож буй үйл явдлаа цаасан дээр буулгахыг хүсчээ. Зургаан сарын дараа тэдний сэтгэл зүй тогтмол дээрдсэн үзүүлэлт гарсан байна.

Судалгаанд хамрагдсан нэгэн хүний өгүүлснийг дурдвал: Би бичсэн зүйлийнхээ талаар хэнтэй ч яриагүй боловч тухайн асуудалтай тулж, өвчин зовлонгоо нуун дарах гэж оролдолгүйгээр эмчлэх гэж оролддог болсон. Одоо бол тэрхүү аймшигт болсон явдлыг эргэн санахад сэтгэл өвдөхөө больсон.

Гар бичмэл ба талархал

Амьдралд тохиолдсон сайхан зүйлсээ долоо хоногтоо нэг удаа бичих тухайн үеийн төдийгүй ирээдүйдээ итгэх итгэл, өөдрөг байдлыг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар илрүүлжээ.

Энэ судалгааны олж мэдсэн бас нэгэн зүйл бол өдөр тутам бичсэнээр гарах эерэг нөлөөлөл нь харьцангуй бага байв. Учир нь ямар ч үйлдлийг өдөр бүр хийгээд байвал улиг болж, уйтгартай санагдана. Иймээс өдөр бүр биш боловч тогтмол бичиж байгаарай.

Гар бичмэл бол суралцах арга

Мэдээллийг сайтар заалгасан эсвэл өөрийн үгээр цаасан дээр буулгавал илүү сайн тогтоодог.

Сонирхолтой гар бичмэл бичихийн тулд тодорхой хатуужил шаардана. Гар бичмэл үйлдэгч нь сонор бас мэдээлэлтэй, сэтгэл оргилуулах мэдээллийг олж чаддаг, гярхай байвал илүү сайхан гар бичмэл бий болдог.

Би шинэ зүйл сурахын тулд ном уншиж, радио сонсож, бичлэг үзэх бөгөөд дараа нь үүнийхээ талаар тэмдэглэл хөтөлдөг. Над шиг сайн санааг хэсэг зуур дотроо хадгалах нь гүн сэтгэх, ул суурьтай судалгаа хийх явдлыг дэмждэг. Түүнчлэн гар бичмэл том санаануудыг илүү үр дүнтэй аргаар задлан хувааж, шийдвэрлэх боломжийг олгодог.

Тодорхой тооны сэдвүүдийн талаар гар бичмэлийн ачаар хуучин бодлоо улам батжуулж, өмнө сурсан зүйлийнхээ хүрээг улам хөгжүүлэн тэлдэг онцлогтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04