​Хүчтэй удирдагчид үүнийг өглөө бүр хийдэг
2016, 9 сарын 6. 10:180

Өглөөний зөв дадал нь хэн бүхний амжилтад чухлаар нөлөөлдөг. Өглөөний цайгаа ууж, дасгал хийж, мэдээ уншиж, ажилдаа эрт явахыг зөвлөх нь их. Энэ бүхний талаар бид ихийг мэдэх боловч яг аль нь үнэнхүү үр дүнтэй болохыг мэддэггүй.

Тэгэхээр бидний харж явдаг удирдагчид өглөөг хэрхэн өнгөрөөдөг вэ? Тэд яаж бусдаас ихийг амжуулаад байна? Ямартаа ч хариу нь хамар цоргим үнэртэй кофе ууж, орноос өндиймөгцөө дороо үсэрч, өрөөний хөшгөө нээх биш ээ.

Үнэндээ бол зүгээр л эрт сэр.

Бид оройтож сэрэх тусам бие махбод, сэтгэл санааны хувьд ихээхэн нөлөөлөлд автдаг. Түүнчлэн сэргэг байхын оронд нойрмог байх нь таатай биш нь тодорхой. Оройтож сэрэх тусам дасгал хийж, бүтээлч ажил хийх явдал багассаар байдаг.

Өглөөг алдах нь тухайн өдрийн эрч хүчтэй байдалд шууд нөлөөлж, ихийг хийж бүтээх сэдлийг тань унтрааж орхино. Бизнесийн салбарт амжилт гаргаж буй эрхмүүд эрт сэрдэг нь санаандгүй тохиолдол биш юм. Apple, Starbucks, Pepsi зэрэг дэлхийд алдартай компаниудын гүйцэтгэх захирлууд үүрийн дөрвөөс таван цагийн хооронд сэрдэг.

Ажил, сургуульдаа хоцрох шахам оройтож сэрэх нь өдрийн үлдсэн хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх хүслийг үгүй хийдэг. Өөрөөр хэлбэл өдөр дөнгөж эхэлж байхад хэдийн дууссан мэт ойлголт бидний оюун санаанд тогтдог.

Нэг ажлаас нөгөөх рүү яарч, хоцрох нь гэсэн бодлоор өдрийг өнгөрөөх нь саруул ухаанаар ажлаа хийхэд саад учруулдаг. Харин ажлаа нэвт харж чаддаг амжилтад хүрсэн эрхмүүд бүтэн өдрийг саруул тархиа ажиллуулан өнгөрөөдөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57