​“Биднийг мэдээсэй гэж хүссэн өөр зүйл байна уу?” гэсэн асуултанд хэрхэн хариулах вэ?
2016, 9 сарын 1. 9:280

Заримдаа ярилцлагын явцад өөрийгөө ‘гайхалтай сэтгэгдэл үлдээж чадлаа’ гэж боддог л биз дээ? Гэхдээ хэтрүүлэн бодох хэрэггүй. Та бүх зүйлээ тоймлон ярьж, өөртөө бүрэн итгэлтэйгээр ярилцлагыг цааш үргэлжлүүлж байтал хаанаас ч юм бүү мэд “Биднийг мэдээсэй гэж хүссэн өөр зүйл байна уу?” гэсэн асуулт гарч ирэх нь тэр.

Тэд юу бодож ийм асуулт тавьсан байж болох вэ? Ийм асуултыг тавих хэд хэдэн шалтгаан бий.

Дуусцан уу? Үнэхээр өөр ярих зүйл үлдээгүй гэж үү?

Ярилцлага авагч таныг ‘өөрийнхөө давуу талыг юу гэж боддог’ мөн ‘бүтэлгүй явдлыг хэрхэн аргалдаг’ талаар л голдуу мэдэхийг хүсдэг. Таньд энэ асуултыг тавьсан нь асуугаагүй орхисон асуулт байж магад. Тиймээс таныг дур мэдэн дуртай асуултандаа хариулт өгөх боломжийг олгож байгаа юм. Ихэнх ярилцлага авагчид мэргэжлийн хүмүүс биш байдаг. Тэд хийдэг үндсэн ажилдаа л гаршсан хүмүүс.

Тэгэхээр та энэ асуултыг уриалга мэтээр хүлээж аваарай. Хэлэх боломж олдоогүй зүйлээ хэлэх боломжтой. Ийм маягаар эхлүүлж болно Бид бүхий л сэдвийг хамран ярилцсан. Гэхдээ би өөрийн нэгэн туршлагыг онцолмоор байна.. Таны дурдах энэ туршлага нэлээд дээр үеийнх эсвэл ярилцлагын үеэр дурдаагүй туршлага байж болно. Хамгийн гол нь тус ажлын байртай холбоотой байх хэрэгтэй.

Тө өөрийн чадвараа надад дүгнэн хэлж чадах уу?

Тэд яг ингэж бодоогүй л дээ. Та хэлэхийг хүссэн зүйлээ хэлвэл сайн хэрэг. Гэхдээ тийм зүйл байхгүй бол эсвэл хэлэхийг хүссэн зүйл тань маш бага бол өөрийн чадвараа хураангуйлан хэлэх хэрэгтэй. Ингэх нь Үгүй ээ. Надад хэлэхийг хүссэн зүйл байхгүйгэсэн хариултаас хэд дахин оновчтой хариулт.

Та хариултаа ийм маягаар эхлүүлж болно: “Бид ихэнхи сэдвийн талаар ярьсан гэж бодож байна. Гэхдээ дүгнэн хэлэхэд та их тэмүүлэлтэй хүнийг хайж байгаа бололтой. Миний өмнөх ажлын туршлага [туршлагаа тоочин ярина] сайн зохицох бололтой.” Гол нь хэтэрхий их нурших хэрэггүй.

Өөрийгөө хэр сайн тохирохоо дахин баталсныхаа дараагаар тус компанид ажиллахыг хүсч буйгаа тодруулах хэрэгтэй. Энэ бол ярилцлагыг дүгнэх шалгарсан арга. Мөн ямар ч сөрөг үр дагаваргүй.

Эцэст нь дүгнэн хэлэхэд “Биднийг мэдээсэй гэж хүссэн өөр зүйл байна уу?гэсэн асуулт бол ярилцлагыг хүчтэй дуусгах урилга гэж бод. Өөрийн чадвараа онцлох эсвэл ажлын туршлагаа дурдах эсэх нь хамаагүй. Ямар ч байсан энэ боломжийг зүгээр өнгөрүүлж хэрхэвч болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Саран дээр байгаа Японы буугч төхөөрөмжтэй холбоо тогтоожээ
02024-4-24 17:57