Бүрэг ичимхий ажилтныг хэрхэн ярьдаг болгох вэ?
2016, 8 сарын 30. 9:140

Ажлын орчинд таардаг хамгийн түгээмэл сорилт бол ‘Чалчаа нөхөд’.Тэд бол уулзалт, хурал гээд ажиллагчдын цугласан газар бүрийг эзэрхийлдэг хүмүүс. Гэтэл ‘Бүрэг нөхөд’ бас л толгойны өвчин. Ялангуяа тэдний туршлага, мэдлэг, санаан дээр тулгуурлах шаардлага гарвал тэдний амнаас гарах үг бүхэн үнэ цэнэтэй байдаг

Энэ үед та яг л сургуулийн багш шиг уулзалтын уур амсьгалыг нөхөрсөг болгож сурах хэрэгтэй. Нөхөрсөг уур амьсгал гэдэг бол шинэ санал, санаачлагыг зоригжуулдаг, хүндэтгэдэг, үнэлдэг орчин юм. Цаг хугацааны явцад түүний итгэл улам нэмэгдэж, гадагш чиглэсэн зан араншинтай болж, таниар гуйлгалтгүй амаа нээдэг болно.

Алхам 1

Уулзалтын өмнө бүрэг, ичимхий, үг цөөтэй хүмүүсийг дуудаж, уулзалтаар хэлэлцэх сэдвүүдээ товчхон хэлнэ. Үүний зорилго бол тэд нарт бэлтгэх хугацаа өгч, итгэлтэйгээр ам нээх боломжийг олгож байгаа юм. Тухайн ажилтан ярьж байхдаа түгдэрвэл бичсэн материалаа хараад ярих боломжтой.

Алхам 2

Уулзалтын үеэр хувь хүнд хандсан, нөхөрсөг өнгөөр ярьж байгаарай. Хурлыг удирдаж буй хүний хандлага бусад хүмүүст халддаг. Даргалагч нь нөхөрсөг, амгалан, сонсох чадвар сайтай байвал оролцогчид нь тайвширч, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг.

Алхам 3

Сургуулийн багш шиг үр дагавар, шалтгаан, зан байдлын хэм хэмжээ тогтоох хэрэггүй. Ажиллагчдад ‘Муу санаа’ гэсэн ойлголт байхгүй болохыг ойлгуул. Хэрэв өөр нэгэн ажилтан элэглэх юм уу шоолвол тухайн ажилтанд уг үйлдлээ дахин гаргаж болохгүй болохыг сануулж байгаарай. Уулзалт, хурлын үеэр заавал хэлэлцэж, тохирохгүйгээр нэг нэгнээ хүндэтгэж байхыг бүх хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

Алхам4

Бүх ажиллагчдыг уулзалтад оролцохыг шаардана. Ингэхдээ ажилтнуудын нэрийг цохож эсвэл суудлын дарааллаар ярьдаг арга барилаас аль болох татгалзах нь зүйтэй.

Алхам 5

Уулзалтын үеэр бүрэг ажилтан руу харж, хурдан хариулах шаардлагатай асуулт тавина: Энэ дажгүй санаа байна. Чи юу гэж бодож байна? эсвэл Чи өмнө нь ийм зүйлтэй таарч байсан уу?Тухайн ажилтныг олон хүмүүсийн өмнө ярьж чадах итгэлтэй болгох нь түүнийг бодитойгоор оролцуулах үндсэн арга билээ.

Алхам 7

Тухайн ажилтантай уулзалтын өрөөнөөс гадуур харилцаа, холбоотой байх хэрэгтэй. Учир нь бүрэг гэж боддог байсан хүмүүс хамтран ажиллагчдынхаа дунд орохоороо бүрэг, ичимхий байхаа больсон байдаг. Түүнийг уулзалтын үеэр идэвхтэй болгохын тулд түүний итгэлийг олох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41