Яагаад ухаантай хүмүүс байнга суралцаж байдаг вэ?
2016, 8 сарын 15. 10:380

Интернет орчинд бүтээлч байдлын талаарх яриа ихээр өрнөх болсон. Бид бүгдэд ‘зуршил’ гэсэн санаа таалагддаг. Өглөөний зуршил, өдрийн зуршил, унтахаас өмнө зуршил. Хийхэд тун амархан болтол нь ахин дахин хийх.

Зуршил хэмээх зүйлийн хамгийн гайхалтай чанар бол амьдралыг илүү эрүүл, амжилттай бас бүтээлч болгодог.

Гэхдээ бидний ярьж бас сонсоод байдаггүй сул тал бий. Тэр бол ‘зогсонги байдал’.

Зуршил яагаад хүмүүсийг зогсонги байдалтай болгоно гэж?

Зогсонги байдалд оруулдаг шалтгааныг тодруулахын өмнө зуршил яагаад гайхалтай зүйл болдог талаар авч үзье.

Ингэхийн тулд өөрийн түүхээс хуваалцахаар шийдлээ.

Энэ бол миний анхны зам тээврийн осол. Тормосоо гишгэх гэтэл андуураад хаазаа гишгэчлээ. Манай жолооны багш бушуухан бариулнаас барьж, тормос гишгэсэн. Түүний нүүрэн дээрх айдас илхэн харагдав. Азаар бидний хэн нь ч гэмтэж бэртээгүй. Тэр үед хамаг анхаарлаа төвлөрүүлж, их хичээсэн боловч хоёр биенийгээ алах шахсан.

Харин өнөөдөр бол алгуурхан явж, ундаагаа ууж, хөгжмөө сонсдог. Ямар ч хүчин чармайлт гаргалгүйгээр. Ямар ч асуудалгүйгээр хажуугийн хүнтэйгээ ярина.

Анх сурсан үе болоод одоо үеийн ялгаа бол автоматаар хийдэг болсон. Автоматаар хийх гэдэг бол хийж буй зүйлийнхээ талаар бодохгүйгээр хийх чадвар юм. Мэдээж олон дахин сургуулилт хийсний дүнд гарах үр дагавар. Энэ нь биднийг бүтээлч болгодог.

Гэхдээ автоматаар хийх нь бас асуудалтай. Автоматаар хийх тусам тус чадварыг сурч бас чадвараа хөгжүүлэх талаар бодох нь багасдаг. Шинэ зүйлийг туршиж үзэх нь багасдаг.

Үүнийг 2006 онд АНУ-ын ой тогтоолтын аварга Жошуа Фоер ийнхүү тайлбарлажээ:

1960-аад онд сэтгэл судлаач Паул Фиттс болон Майкл Поснер нар энэхүү асуултад хариулт өгөхийн тулд шинэ чадвар хуримтлуулах гурван шатыг дүрсэлсэн. Эхний шат нь танин мэдэхүйн шат гэдгээрээ танигдсан бөгөөд тухайн зүйлийг оюундаа эргэцүүлж, илүү үр дүнтэй аргаар хийх стратегийг олж нээдэг. Хоёр дахь шат бол холбох шат. Бидний анхаарал илүү бага төвлөрч, үндсэн алдааг цөөн тоотойгоор гаргаж, илүү үр бүтээлтэй болдог. Харин эцсийн шатыг автоматжих шат хэмээн нэрлэжээ. Тухайн зүйлийг маш хангалттай сайн хийдэг болох бөгөөд жолоочгүй явах горимд шилждэг. Ихэнх тохиолдолд энэ бол сайн зүйл.

Дүгнэн үзвэл: хүмүүс нэг зүйлийг дахин дахин давтахад зориулагдаагүй.

Сурах > Үр бүтээмж

Мод тайрахад зургаан цагийг өг. Би эхний дөрвөн цагт нь сүхээ ирлэнэ.” Авраам Линкольн

Асуудлын цөм: зуршил бол нэг зүйлийг олон удаа давтан хийсний ачаар сайн болохыг хэлдэг. Харин суралцах гэдэг нь хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийж, өөрийгөө сорихыг хэлнэ.

Интернэт хэрэглэгчиддээ нэг санал гаргаж байна.

Амьдралынхаа цаашдын өдрүүдэд үр бүтээмжээс илүү суралцахад анхаарцгаая. Учир нь суралцах гэдэг бол үр бүтээмжийн хамгийн сүүлчийн төгс хувилбар юм.

Суралцах талаарх бодол юу хийх талаарх бодолтой адил хэмжээнд баймаар байна.

Хийх ажлын жагсаалт гаргадаг шиг сурах зүйлсийн жагсаалт гаргацгаая.

Хийж гүйцэтгэсэн ажлаа баяртайгаар тэмдэглэдэг шиг сурсан зүйлээ ч гэсэн тэмдэглэж өнгөрүүлье.

Сурахад цаг их шаардагдах боловч насан туршид тань үр өгөөжөө өгнө. Варрен Буффет нэг зүйлийг маш оновчтой хэлсэн: Ерөнхийдөө бол өөртөө хөрөнгө оруулах нь таны хийж чадах хамгийн зөв зүйл. Таны чадварыг сайжруулах юу ч байсан болно. Хэн ч үүнд тань татвар ноогдуулж, таниас авч чадахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04